А.Бүүвэйдулам: Түймрийн утаа хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай учраас амны хаалт зүүх шаардлагатай

Aдмин / Эрүүл мэнд

ОХУ-ын Сибирийн нутаг дэвсгэрт гарсан түймэр 19 бүс нутгийг хамраад байна. Уг түймрийг унтраахаар 8697 хүн, 1514 автомашин техник, 26 нисэх онгоц ажиллаж байгаа аж.

Энэхүү түймрийн утаа манай орныг бүрхээд байгаа бөгөөд энэ нь эрүүл мэндэд хэр хор хөнөөлтэй талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ОЭМА-ны Эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламаас тодруулга авлаа.


-ОХУ-ын Сибирийн ойн түймрийн утаа манай улсыг бүрхээд олон хонолоо. Агаарын энэ их бохирдол хүний эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?

-Ойн түймрийн утаа нь агаар бохирдуулдаг нэг хүчин зүйл л гэсэн үг. Түймрийн утаа нь манай өвлийн нүүрсний утаа, машины угаарын утаатай адилхан эрүүл мэнд болоод байгаль орчинд хор уршигтай. Агаар бохирдуулагч азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, PM2.5, PM 10 гээд нарийн ширхэгт тоосонцруудыг агуулж байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн хор уршиг үзүүлж байгаа нь амьсгал цочроох, хоолой үрэвслүүлж амьсгал боох, ханиалгах, дотор муухай оргих, толгой өвдөх шинж тэмдгүүдээр илэрдэг. PM2.5 тоосонцор нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хорт хавдар үүсгэх магадлалтай гэж үздэг. Бидний нүдэнд харагдахгүй жижиг хэмжээтэй боловч агуулагдаж буй элементүүдээр нь нарийвчлан авч үзвэл янз бүр. Тухайлбал, хар тугалга тархины хорт хавдар үүсгэх аюултай бол уушгины хорт хавдрыг өөр нэг элемент нь үүсгэх аюултай гээд элементүүдээсээ шалтгаалаад олон төрлийн хавдраар өвчлөх эрсдэлтэй болоод явчихна. Ялангуяа архаг суурь өвчтэй, хэт мэдрэг, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, ахмад настнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

-Ковидын үед түймрээс үүдэлтэй энэ их агаарын бохирдол халдварыг хүндрүүлэх бас нэг шалтгаан болох уу?

-Агаарыг бохирдуулдаг бас нэг том хүчин зүйл учраас ялгаагүй л хүний эрүүл мэндэд их, бага хэмжээгээр хортой нөлөөлнө. Хортой агаараар бид амьсгалж байгаа учраас ялангуяа гадагшаа гарахдаа амны хаалттай л гарах хэрэгтэй.

-Тэгвэл бид зун хэрнээ өвлийн утаатай үеийн агаараар амьсгалж хордож байгаа байх нь...?

-Яг л өвлийн утаатай үетэй адилхан хор уршигтай агаарын бохирдлоор амьсгалж байна. Эрүүл мэндэд түрүүн дурдсан шиг хор нөлөө мэдээж ихтэй. Улаанбаатар хотод агаарын чанарын шинжилгээ хийдэг 15 орчим харуулын цэг байгаа шүү дээ. Тэр цэгүүдийн хэмжилтээр ойрын өдрүүдэд агаарын чанар нэлээд муу буюу бохирдол их өндөр байгаа. Агаарын чанарын мэдээллийг хүн бүр гар утсаараа авах боломжтой. Agaar.mn юм уу agaarneg аппликэйшн руу ороод өөрт ойр байрлах цэгүүдэд агаар цэвэр байна уу, бохирдолтой байна уу зэрэг агаарын чанарын хэмжилтийг харж болно. Маш тодорхой, ойлгомжтой харуулсан байдаг.

-Утаа ихтэй энэ өдрүүдэд иргэд гэртээ болон гадаа ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Улсын хэмжээнд агаар бохирдолтой байгаа учраас иргэд утаа ихтэй үед аль болох гадаа гарахаас зайлсхийх хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд гарахаар бол хэдийгээр зуны улирал ч гэлээ PM2.5 тоосонцрыг шүүдэг N95 зэрэг тэмдэглэгээтэй амны хаалтыг зүүхийг зөвлөж байна. Яагаад гэвэл ойн түймрийн утаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хорт хавдар үүсгэх боломжтой учраас шүүлтүүртэй амны хаалт зүүснээр эрсдэлийг бууруулах болно. Иргэд өглөө уул руу гарах, эсвэл гадаа гүйх, биеийн хүчний дасгал их хийдэг. Энэ төрлийн хөдөлгөөнөөс ойрын өдрүүдэд татгалзаж дотоод орчинд хийх хэрэгтэй. Бага насны хүүхдийг гадаа аль болох гаргахгүй байх. Гаргасан тохиолдолд агаарын чанарын мэдээллийг харж байгаад утаа багассан үед амны хаалт зүүлгэж гаргах хэрэгтэй. Харин гэртээ дараах зүйлийг анхаарах нь чухал. Аль болох цонхоо онгойлгохгүй байх. Үнэхээр цонхоо онгойлгох шаардлагатай бол агаар шүүгчээ ажиллуулсан тохиолдолд болно. Агаар шүүгч нь PM2.5 тоосонцрыг 99.97 хувь шүүх чадалтай байдаг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, боломжтой бол агаар шүүдэг цонхны тор тавиулж болно.

-Хортой утаатай энэ үед хоол ундны тал дээр юуг анхаарах вэ?

-Дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэх нь чухал. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, манайхан хүчилтөрөгчийн коктейлийг уучихвал уушги цэвэрлэгдчихнэ гэсэн буруу ойлголттой явдаг. Хүн амьсгалын эрхтнээрээ хүчилтөрөгчийг авч уушги руу дамжиж орно уу гэхээс хоол боловсруулах эрхтний замаар хүчилтөрөгчийг авч нөхнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

-Ойрын хоногт бороотой гэсэн. Бороотой үед утааны бохирдол хэрхэн буурах вэ?

-Энгийнээр хэлэхэд, салхи тухайн агаарыг сарниулж нэг чигээс нөгөө чигт чиглүүлдэг бол бороо ороход агаар дахь тоосонцрын масс нэмэгдэж газарт бууна. Энэ хэрээрээ агаар цэвэрлэгдэнэ л гэсэн үг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхэд тоос тоосонцор багасдагтай л адил.

ӨДРИЙН СОНИН Даваанямын Даваасүрэн

image


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.0] 2021-08-13 04:48:51

Өвөл Хамгийн хортой нүүрсний хогоор хийсэн түлшээр амьсгалж байхад дугараагүй байж бас олон юм хуцах юм

Зочин [80.83.235.16] 2021-08-13 10:18:04

Яг

х [202.9.46.158] 2021-08-13 03:53:43

хуц лалруудаа нүүрсниии утааанд амьдрааа дуусчаагаа ард түмэн нэг ойн түймэриин утаагааар шоу хии лалруудааа өвөл болхооор юуч хуцахгүй шээснүүүд байж


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.