Өнгөрсөн онд 22,3 тн ямаа, хонь, адууны мах экспортолжээ

Цар тахлын улмаас үхрийн махны экспорт сүүлийн хоёр жилд зогссон. Харин 2020 онд 40,5 тн, 2021 онд 22,3 тн ямаа, хонь, адууны мах экспортолсон байна.
Статистик мэдээнээс харахад 2021 онд нэг кг махны гаалийн үнэ 6300-8100 төгрөг байгаа бөгөөд энэ нь худалдагч, худалдан авагч талуудын хооронд хийсэн гэрээ, хэлцлийн үнэ юм. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7, 8.1, 16 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллагаас мэдүүлсэн үнийг шалгаж тодорхойлдог гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
чимэд [124.158.67.84] 2022-01-17 00:35:48
Одоохондоо мах экспортод гаргах хэрэггүй ,үнэ хямд.Дотоодод мах үнэтэй эрэлт ихтэй иргэд бухимдалтай байгааг харгалзан үзэх шаардлагатай байна.Экспортод гарч байгаа махнаас иргэдэд,малчдад хүртээлтэй юм огт байхгүй.Дахиад л хэдэн баячуудын ажил,тэдний түрийвч дүүргэхээс өөр ач холбогдолгүй байна.
Зочин [202.9.46.48] 2022-01-14 07:38:15
Дэлхийн бүх орнууд дотооддоо мал аж ахуйтай учраас монголоос мах авахгүй ээ? Өмхий монголчууд малаа үе үе өвчлүүлдэг болохоор сэжиглээд бүх авахгүй.