Д.Шагдарсүрэн: “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд улс орон, иргэд хямралтай, хойд зүгээс аюул буй

Aдмин / Нүүр

Ирэх жилийн өнгийн талаар цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Ирж буй бар жилийн ерөнхий өнгө ямархуу байна?

-Төгсбуянтын зурхайн тооллоор Аргын тооллын хоёрдугаар сарын 2-нд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын шинийн нэгэн болно. Өнгөрч байгаа жил “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жил, удахгүй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарна. Энэ жилд алт мөнгө элбэг болж, хүмүүн жаргаюу.

-Жилийн өнгийг юу юугаар нь шинждэг юм бол?

-Мэнгэ, суудал, эзэгнэх гаригууд, боовны үр, шүтэн барилдлагаар нь шинждэг. Гарч байгаа жилийг шинждэг “Цасан чихрийн амт” гэж судар байдаг. Хүмүүсийн хамгийн их сонирхдог нь шороон үхрийн шинж. Шороон үхрийн шинжийг зурхайчид зурхайн аргаар үхэр, үхэр хариулаач хоёрыг зурж гаргадаг. Яг яаж гаргадгийг мэдэхгүй юм даа (инээв).

-“Буян үйлдэгч” хэмээх гэдэг нь их сайхан жил болно л гэсэн утга юм болов уу?

-Жилүүдийн нэрэнд ямар нэг утга учир байдаггүй. Зүгээр л жаран жилд жаран өөр нэг өгчихсөн. Нэг жаранд нэг амьтны нэртэй жил таван удаа тохионо. Гал туулай жилээс эхэлдэг энэ жаран жилээ жарууланг нь “Ёгт нэр”-ээр нэрлэдэг юм билээ.

-Бар жилийн шороон үхрийн шинжийн талаар?

-Гарах гэж байгаа жилийн үхэр их бие нь ногоон, дөрвөн шийр нь улаан, эвэр нь шар, толгой нь цэнхэр, үхэр хариулаач хөл нүцгэн үхрийнхээ хажууд алхаж байна. Энэ зургаар жилийнхээ үрийг тодорхойлдог. Дээрх зураглалаас жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, төр засгийн томчуудад маш муу. Улс орон, иргэд хямралтай, хойд зүгээс аюул буй гэж байна. Энэ бол тун эвгүй өгүүлбэр. Дээдэст гэм их, хаан бээр харлаг албатад бууна. Хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрнэ, залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэсэн байна. Тэгэхээр гарч байгаа бар жилийн өвлийн адаг сард цас их унаж зуд болно. Нэн элбэг гэж баргийн юманд бичиж байсныг санахгүй байна. Газрын, галын, усны аюул их гарах тул анхаар гэж байна. Газар шилгээх нь, үер ус, ган гачиг болох нь байгалийн эвгүй жил болохыг сануулъя. Өвс мод, цэцэг жимс, ургац арвин байх боловч шим дунд зэрэг. Малд сайн, хүнд муу гэжээ. Анхаарал татах жил гарч байна гэж ойлгох нь дээ.

-Тэгвэл өнгөрч буй үхэр жилийн шороон үхрийн шинж ямар байсан бэ?

-“Цөөвөр” хэмээх үхэр жилийн шороон үхэр их бие нь шар, хоёр эвэр нь хөх, толгой нь цагаан, умруу нь ногоон, дөрвөн шийр нь улаан, сүүл нь цэнхэр, үхэр хариулаач үхрээ хөтлөөд явж байна. Энэ нь залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу ард олонд дунд, өвгөд буюу өндөр дээд суудалтанд муу. Өндөр дээдсийг авч хаях нь, төрийн хууль, цаазны хэрэгжилт сулрах ч эдийн засгийн нөхцөл байдал сайжирна, иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл болох нигууртай ч эрүүл мэнд сайн гэжээ. Энэ жил У.Хүрэлсүхийн Засгийн газар солигдсон шүү дээ. Мөн зарим суурин газар галын аюул гарч болзошгүй, жил, улирлын эхэн саруудад өндөр уулын бүсэд цас, бороо нэн элбэг, салхи ихтэй, тал, нам дор газар өвлийн адаг саруудад гантай, хуурай болно. Гуравдугаар сарын 14-ний аюул санагдаж байна, энэ өвөл хур тунадасгүй байсан. Цаашлаад зун, намрын саруудад газрын шим арвижиж тариа, хүнсний ногооны гарц элбэг урт намар болж буян хурна гэж тайлбарлажээ.

Энэ жил шиг урт сайхан намар алга даа. Хүнд сайн, мал муу, өвчин болзошгүй. Энэ бол шүлхийгээ хэлж байх шиг. Эр хүн яаруу, эм хүн тайван гэнэ ээ. Энэ мэтчилэн шороон үхрийн шинжийн таамаглалыг зөвтгөх шалтаг олон байдаг.

-Бар жилийн шороон үхрийн шинжид “Жил, улирлын эхээр гандуу” гэлээ. Энэ хавар гандуухан байна гэсэн үг үү?

-Тийм ээ, энэ өвөл хур тунадас бага тул хуурай, гандуу хавар болох нь.

-Та “Шинэ сарын шинж” нэвтрүүлгээрээ ирэх сарын цаг уурыг хүргэдэг. Ирэх зун хур бороо хэр байхыг яаж мэдэх вэ. Зөвхөн өмнө сард нь л мэддэг юм уу?

-Тухайн сард тохиолдох геофизикийн үзэгдлүүд, нар сарны хиртэлт, сар, мичдийн тохиол, шинийн 2-ны сарны хэлбэр зэрэг нь агаар мандлын процесст нөлөө үзүүлдэг болов уу гэж таамагладаг. Жишээлбэл, шинийн хоёрны сарыг босоо, өргөн, үзүүр гэсэн гурван янзаар шинждэг. Түүнийгээ нэвтрүүлэгтээ байнга оруулдаг.

-Хотод шинийн хоёрны сар харагдах уу эсвэл хөдөө явж шинждэг үү?

-Энэ утаан дотроос юу ч харагдахгүй, малчид маань л хэлж өгдөг. Дундговийн Баянжаргалангийн Баяр, Баянхонгорын Галуутын Дашзэвэг, Өвөрхангайн Баян-Өндөрийн Сайнбилэг, Дорнод аймгийн Цагаа Говь-Алтайн Даваа гуай гэх мэт байнгын холбоотой ажиглагч малчид бий. Тэд одод тэнгэрт юу болж байгааг надад мэдээлдэг. Тэр мэдээллийг тэмдэглэж аваад нэвтрүүлгээрээ “Говь-Алтайн Даваа гуай ингэж ярилаа. Ингэж магадгүй юм байна” гээд Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан шинжлэх ухааны прогнозоо хүргэдэг. Үзэгчид уламжлалт шинжлэл, шинжлэх ухааны шинжлэл хоёроос өөрсдөө шүүж мэдээллээ авна.

ӨДРИЙН СОНИН А.ГАНТУЯА

image



Сэтгэгдэл

О [66.181.161.93] 2022-01-26 05:43:34

Эргүү дагз

Зочин [192.82.89.166] 2022-01-21 03:28:15

Хойд зүгийн аюул гэдгээр УВС,ЗАВХАН,ХӨВСГӨЛ,СЭЛЭНГЭ,ХЭНТИЙ,ДОРНОД аймгаас гэж байгаа юмуу эсвэл хол СИБИРЬ,ХОЙД МӨСӨН ДАЛАЙ зүгээс гэсэн үгүү ойлгохгүй байна.сайн тайлбарлаад өгөөч энэ ЦАГ УУРТАЙ холбоотой зүйл гэж ухаарч болох уу

Зочин [202.9.40.106] 2022-01-21 12:34:10

Эргүй дагзаа Увс Завхан Хөвсгөл Сэлэнгэ Хэнтий Дорнод аймгууд маань хойд зүгт байрладаг болцон юмуу.ном уншаач .

zochin [202.21.100.78] 2022-01-20 06:31:40

Bi ch jaahan bodoj bgaad ene zergiin buudah l yum bna

Зочин [122.201.31.19] 2022-01-19 16:35:47

jil bolgon hudlaa hutsahiimaa. fuck

Гандаваа [66.181.161.37] 2022-01-19 14:06:01

Шагдарсүрэн гуай даа баярлаж явдагаа юуны түрүүнд илэрхийлье. Сар бүрийн шинэ сарын шинж нэвтрүүлгийг үздэг. Хамгийн чухал нэвтрүүлэг байдаг шүү. Танд эрүүл энхийг хүсье. Урт насалж олон жил мэдээ мэдээлэлийг ард түмэндээ түгээж байгаарай.

тогтох [202.21.100.210] 2022-01-19 06:59:14

За Шагдарсүрэн гуайг муулаад байгаа хүмүүс Монгол хүн л лав биш үгүй бол үгээгүй гуйлагчин гаралтай байгаа чү гэх морьгүй ча гэх ямаагүй ту гэх нохойгүй гуйлагчин яаж байгал шинжихэв дээ ккк

Зочин [192.82.82.7] 2022-01-20 13:50:56

Яг үнэн

Зочин [66.181.161.62] 2022-01-19 06:26:55

Эдний мэддэг гэж юу байсан юм.зүгээр л өөрсдөө хичээвэл сайн эс хичээвэл муу.олон түмэн жагсаж ч магад .үгүй ч байж магад хавар шуурна зун нар гарч хална бороо орно.намар тариа ногоо дажгүй гэвэл боллоо

Нямсүрэн [202.21.109.53] 2022-01-19 01:13:24

"Ээ" энэ зөв бид ахмад хүн ээ хүндэлж үгийн сонсож байх хэрэгтэй энэ л бидний хойш зөв байх зөв явахад хамгийн хэрэг болно. зөв шүү "Хүн хэлээрээ Мал хөлөөрөө" шүү!

Зочин [202.9.40.44] 2022-01-18 14:42:46

Солиот өвгөн

Иргэн [103.229.123.79] 2022-01-18 14:32:20

Юу болохыг нь харчихаад дараа нь дайрч давшилсан нь дээр байхаа тэвчээртэй хүлээе .

Зочин [192.82.78.183] 2022-01-18 13:47:54

Худлаа хуцдаг , хужаа бараа шиг хулхи гар бнадаа

R [59.153.115.210] 2022-01-19 06:12:13

Yadaj naad ugee ony suuleer heleech

Зочин [59.153.115.166] 2022-01-18 11:15:28

Ган гачиг, гал түймэр, цас их орж куд болно гэсэн мөртлөө малд сайн гэжээ. Тайлбарлаад өгнө үү

Шилээ [66.181.160.84] 2022-01-18 10:56:26

Хүрэлсүхийн засгийн газар туулай жилд солигдсон. Харин ерөнхийлөгчийн сонгууль болсон.

? [202.131.250.85] 2022-01-18 09:43:57

Хойд зүг биш ээ аваргаа урд зүг гэж хэлээчээ басал хятадын нөхөр байна энэ чинь хятад биднийг шахаанд оруулаад байна үнэн юм ойлгохгүй юм харсаар байтал хэний гар хөл хүүхэлдээ вэ

зочин [202.126.89.41] 2022-01-18 09:15:54

Танктай Оросууд орж ирж магадгүй

Зочин [124.158.67.89] 2022-01-19 01:26:04

ороод ирээсэй. ардчилсан тарвагуудыг алуулах юмсан.

Зочин [202.179.24.15] 2022-01-18 08:13:26

Цагаансар гээдирэхээр л ийм солиотууд гараад ирэх юм.., Тэрбиш гээд юм байсан үхциймүү

Зочин [202.126.90.156] 2022-01-18 07:59:24

Hoid zogees salhi shuurga huiten tuimer geh meteer oilgo tuunees bish oros ah nar zugeeree mongolchuudaa

Зочин [66.181.190.232] 2022-01-18 10:02:28

Тийм байх.

Зочин [66.181.180.187] 2022-01-18 09:27:16

Ах ч гэх шиг. Нохой зассан хүндээ янаг.

зочин [103.212.118.34] 2022-01-18 07:44:13

хойд зүг ч гэх шиг, урд зүгээс тэгээд алга уу ха ха

Иргэн [66.181.187.73] 2022-01-18 07:01:08

Битгий эсрэг талаас харж байгаараа

tenegt malaa. [202.55.191.130] 2022-01-18 06:35:39

shal hudalaa burdag gar bna. ene bid hoeriin zurhai zuran gej yugaa baisan yum be dee. uls oronooroi omon zvgiin ulsiin haraat bolj baihad ergvvteed baih mal bna. zahialgat gar baihaa daa..

Зочин [66.181.161.38] 2022-01-19 05:55:18

Малчин бидний төлөө цаг агаар урьдичлан мэдээлэх гээд байнга сэтгэл.санаа .нь зовж үглэж захидаг хүн дээ би хувид сайн хүн гэж бододог

зочин [66.181.178.237] 2022-01-18 06:35:08

Энэ Шагдарсүрэн хэзээ зурхайч болов оо Мөн их мэдэмхийрч байнаа Боль доо Цаг уураа л ярь Хүн хэдий согтуу байлаач гэсэн жаахан баримжаатай байх хэрэгтэй гэдэг Одоо бүр зөгнөгч болчих юм Эсвэл зөнөж байгаа юм уу

Зочин [202.9.47.43] 2022-01-18 06:30:57

1920 онд коммунизм байгуулагдаагүй байсан бол үхэр монголчууд төвдүүд шиг сунан мөргөж богд нэртэй төвд ламаа шүтсэн эсвэл нийтээрээ хятадаар шулганан ярьж байх байсан.

зочин [64.119.21.148] 2022-01-18 16:12:05

Та уучлаарай, заавал яагаад төвд шиг гэж? социализмгүйгээр оросгүйгээр Япон мэтийг дагаж хөгжөөд бүр сайхан ч болох байсан юмуу? хэн мэдлээ. Бүх зүйл 2 талтай гэгддэг байх аа?

хуульч [202.179.25.0] 2022-01-18 06:28:21

бага шиг хуц, урд талаас авчруулаад уулгаад идүүлээд базцан хороо яриач

Зочин [103.212.118.134] 2022-01-18 06:03:02

Мухар сүсэгт ашиглан худал зурхайгаар ард түмнийг хагаралдуулж хууран мэхэлсэн гэмтнүүд юу мэддэг, юу баталсан гэж олон нийтийг хуураад байгаа новш вэ. Зурхайч нэртэй ийм хувалзнууд хэнд ч хэрэггүй харин эрүүл ухаан, эрдэм боловсролоор ирээдүй тодорхойлогддог.

Зочин [202.126.88.202] 2022-01-18 05:25:41

Оргүй юм байхгүй. Од эрхэс хэлж заадаг

tusa [66.181.168.82] 2022-01-18 05:18:32

Таамаглал дэвшүүлэх нь юу нь буруу байгаа юм. Та ч гэсэн таамаглал дэвшүүлэх эрх нээлттэй дээ. Даанч санаа байвч сачий чинь хүрэхгүй дээ. Өндөр мэдлэг, мэдрэмжтэй байгаад, ингэж том дуугарч байгаа юм даа. Муулаад байгаа улсууд ер нь ямар жил гарч байгаагаа бараг мэддэггүй малнууд ш дээ. Тодорхой бодит судалгаа дээр үндэслэж хэлнэ ш дээ. .Хүй нэгдлийн үеийн сэтгэхүйгээр битгий хандаад бай. Технологийн зуун шүү дээ.

Зочин [202.21.107.38] 2022-01-18 14:48:11

Үэн шүү

zochin [202.9.46.59] 2022-01-18 04:42:43

saihan shaahiimaa neeree ene balai yuma bolison deer bhoo ichdeggu atsnuud chn

beke [66.181.161.82] 2022-01-18 04:36:48

harvaas hudlaa shaadag gar l bna dag. nud n bur neg hudalch hulgaich shig.

Bold [202.9.46.143] 2022-01-18 04:25:45

Estoi zorgooroo shaadag gar bna,Amnii bilegtei bai,Zurhai chini harin ortoi shuu !

Зочин [203.91.115.51] 2022-01-18 04:20:17

Уламжлалт зурхайг шинжлэх ухааны прогнозтой харьцуулах гэсэн хүн юм байна. Харин Хүрэлсүхийн засгийн газар солигдох нь жаахан илүүц юм. Зүгээр л цаг агаартаа анхаарвал болох юм бишүү? Би ч бас прогнозтой. Билгийн тооллоор өвлийн улирал харьцангуй эрт эхэлсэн. Одоо өтөл ес дуусах гэж байна. Хавар эрт тохиож буй учир мал болон малчдад нэн хүнд тусах байх. Харин газрын гарц, ургацын хувьд энэ жил онцгой байх болов уу. Шим муу байж болох юм. Засгийн газар яаж үймэхийг бол мэдэхгүй. Энэ нь эрх баригч намын гишүүд хэр увайгүй байхаас хамаарна. Эдийн засгийн онолоор бол энэ жил засаг ноднин хэвлэж тараасан мөнгөнийхөө горыг л амсах байх даа. Муу нэртэй Оюутолгой аминд орж мэднэ.

z [202.21.112.106] 2022-01-18 03:53:06

muuhai setgeltei muu hunees iim ug dandaa gardag yum.

Зочин [202.9.47.43] 2022-01-18 03:41:06

1920 коммунизм байгуулагдаагүй байсан бол үхэр монголчууд та нар төвдүүд шиг сунан мөргөж богд гэх төвд ламаа шүтсэн эсвэл хятадаар шулганан ярьсан хөөрхийлөлттэй амьтад байх байсан.

Зочин [202.9.46.244] 2022-01-18 09:10:46

66.181.161.19 чам шиг мэдрэл хэзээ ч ойлгохгүй ухаарахгүй.

Зочин [103.212.118.134] 2022-01-18 06:04:20

Яаг үнэн шүү.

Зочин [66.181.161.19] 2022-01-18 04:43:08

Тийм юм болоогүйд уучлаарай гэхиймүү яахын кккк эргүү юм бичсэн сэтгэцийн өвчтэй юмнууд

ЗОЧИН [192.82.78.151] 2022-01-18 03:34:03

БАС НЭГ "ШАРСАН МАХ АНДДАГГҮЙ" "ИХ ЗУРХАЙЧ, ТӨЛГӨЧ" ГАРААД ИРЖЭЭ. ЦАГ ҮЕ "АГУУ ХҮМҮҮСИЙГ" ТӨРҮҮЛЭХ ЮМАА.

зочин [183.177.99.230] 2022-01-18 03:23:54

КАПИТАЛИСТ МОНГОЛЧУУД БАС Л ХАР ШАР ФЕОДАЛ ЗАНГАА ТАВИХГҮЙ БОЛОЛТОЙ ҮХЭР МОНГОЛЧУУД КАПИТАЛИСТ СИСТЕМТЭЙ ГЭДГЭЭ МАРТАЖ БОЛОХГҮЙ ТЭГЭЭД НӨГӨӨТӨХӨӨ ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ АРДЧИЛСАН КАПИТАЛИСТ НИЙГЭМ ГЭХ ШИГ ТАРХИ УГААЧИХ ЮМ АА

Зочин [66.181.161.107] 2022-01-19 11:44:46

Танаряахгэжөвгөнөөртохуурнаб Ажилаалхиисээбайгаахүншүү

Зочин [103.26.195.103] 2022-01-18 03:21:38

Dandaa muu yorlono. Ailgana. Tegej mungu olno

zzzzz [202.21.112.106] 2022-01-18 03:17:39

Har muhar susegee icheecheeeee

Иргэн [64.119.20.41] 2022-01-18 03:11:24

Худал буруу сүсэгээ болиоч!!!!!!! Бурхан хүн хүнд даах ачааг нь өгдөг .урьдаас нь битгий мэдэмхиырээд бай худалч - Зураг хиймэл юманд мөргөгчид ээ !!!!!!!!!!

зочин [202.126.90.141] 2022-01-18 03:04:18

Хойд зүг гэж Орос шүү дээ

Зочин [202.55.191.130] 2022-01-18 06:33:57

hudalaa burj bui gar bna. mongoliin 2000 jilin tvvhend uridaas ayul irdeg bsan odoo bui za. harin ene gar hvmvvsd taalagdah gej tegej bna.odoo hujaa hurliizuud orosiig muulij hujaag ilt magtaj bgaa ch dee.. iimees tegej bna.


52 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
52 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.