МОНГОЛЫН ХҮН АМ ДАХЬ ЦУС ОЙРТОЛТ БОЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Aдмин / Улстөр

Аливаа амьд бие махбодын эцэг, эхийн шинж тэмдэг үр удамдаа хэрхэн дамжиж удамшдаг зүй тогтлыг судалдаг ухааныг “ Удамшил зүй” хэмээнэ. Эцэг эхийн шинж тэмдэг удамшихын зэрэгцээ хувьсаж, өөрчлөгдөн, баяждаг зүй тогтолтой. Үүнийг судалдаг арга ухааныг “хувьсал зүй” гэнэ. Биологийн шинжлэх ухаанд “ Удамшил зүй”, “ Хувьсал зүй” хоёрыг нэгтгэсэн шинжлэх ухааны чиглэлийг “ ГЕНЕТИК” хэмээн нэрлэдэг.

Хүн амын генетикийн шинжлэх ухаанаар хүн амын генийн сан (удмын сан)-гийн дотоод тогтоц, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, тухайлбал:

  1. Гэрлэлтийн тогтолцоо, цус ойртолтын түвшин
  2. Удамшлын өвчний төрөл, илрэл, тархалт
  3. Аливаа хүний өвөг, үр удамд удамшлын бус өвчнөөр өвчлөл, нас баралтын удамших хандлагын байдал
  4. Төрөл бүрийн халдварт өвчний тархалтын нөлөө
  5. Хүрээлэн буй орчин дахь радиацын нөлөө
  6. Байгаль, уур амьсгалын дарамтын түвшин зэргийг байнга судлан холбогдох арга хэмжээ, хяналтын стандартыг тогтоож тусгай бодлогоор зохицуулах асуудал дэлхийн аль ч улс орны төр засгийн онцгой тэргүүн анхаарлын төвд байдаг

Аливаа ястан, угсаатан, үндэстний хүн амын генийн сан бол нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах ёстой хаанаас ч худалдаад авах аргагүй, юугаар ч орлуулж болдоггүй, хамгийн тэргүүн зэргийн баялаг юм.

Генийн сан

Хүн бүр өөрийн эцэг эхээс заяасан хувь генийн сантай байдаг нь эцэг эхийн хамрагдах ястан, угсаатан тэдгээрийн дээд ерөнхий өвгөөс тоолон тогтоочих аргагүй олон үе удмыг дамнан удамшил, хоршил-хувирлын зүй тогтлыг тээсээр үр удамдаа дамждаг учиртай.

Тухайн хүний биологийн бүхий л шинж чанар, тухайлбал, биеийн хэлбэр, галбир, хэмжээ, арьс, үс, нүдний өнгө, нүүрний эрхтнүүдийн хэлбэр хэмжээ, байршил гэх мэт нүүр царайны төрхийг бүрдүүлдэг тоолох аргагүй олон шинжүүд, оюуны чадавх, сэтгэлгээ, араншин авъяас сонирхол, мэдрэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааны тогтолцоо, үр удмаа төрүүлж, өсгөж, үлдээх зэрэг тоочиж баршгүй чанаруудыг нөхцөлдүүлдэг мэдээллүүд эцэг эхээс заяасан хувь хүний генийн санд генетикийн шинжлэх ухааны томъёоллоор “ген” хэмээдэг химийн бодисын бүтцэд хадгалагдана.

Эцэг эхчүүдийн гени 50,0, 50,0 хувийг агуулсан цагаан, улаан шимүүд нийлж ураг үүсэж, эхийн хэвлийд бойжиж төрөх, төрсөн цагаас тэнгэрт халих хүртэл хугацаанд хувь хүний амьдралын үйл ажиллагаа нь түүни генийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг. Хувь хүн бүрийн генийн сан нийлж, тухайн ястан, угсаатны генийн санг бүрдүүлнэ.

Удмын сан

Хувь хүний генийн сан маш баялаг, хичнээн олон үр удам төрүүлнэ төдий чинээ түүний үрийн санд үүсдэг генийн олон хувилбар хоршлууд үр удмууддаа аль болох бүрэн дамжих боломж нээгддэг. Гэвч бодит амьдрал дээр хүмүүс өөрийн генийн сангийн тодорхой хувийг л үр удмууддаа дамжуулдаг. Учир иймд генийн сангаас дамжиж буй тодорхой хувийг “удмын сан” хэмээн нэрлэдэг.

Цус ойртолт

Албан ёсоор эхнэр нөхөр болж ураг холбосон эр, эмийн нөхөн үржихүйн холбоог хүн амын генетикийн ухааны томъёоллоор гэр бүл хэмээнэ. Нэгэн эцэг, эхээс гаралтай, тэдгээртэй болон өөр хоорондоо генийн сангийнхаа тодорхой хувиар төрлийн холбоо бүхий хүмүүс хоорондоо ураг холбож, гэрлэхийг хүн амын генетикийн ухаанд цус ойртсон гэрлэлт гэнэ.Цус ойртолтын хэлбэрийг “шууд цус ойртолт, “ алсуур цус ойртолт” хэмээн хоёр ангилна.

Шууд цус ойртолт

Нэгэн гэр бүл болж ураг холбосон, эцэг эхээс заяасан генийн сангийн тодорхой хувиар хоорондоо ахан дүүсийн төрлийн холбоотой буюу өөрөөр хэлбэл, энэхүү ахан дүүсийн төрлийн холбоо бүрэн арилж цэвэр “хар элэгтэй” болоогүй хүмүүсийн гэрлэлтийг цус ойртсон гэрлэлт нь

  1. Нэгэн эцэг, эхээс үүсэлтэй ахан дүүсийн үр удмууд хоорондоо гэрлэх
  2. Эцгийн эсвэл эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх
  3. Эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эхийн талаар төрлийн холбоо бүрэн арилаагүй хүмүүс хоорондоо гэрлэх зэрэг болно.

Алсуур цус ойртолт

Хүн амын хөдөлгөөнийг тэтгэх дэд бүтэц сайтар хөгжөөгүй, газарзүйн зайгаар хоорондоо алслагдмао хэтэрхий сийрэг нягтралтай засаг захиргааны жижгэрсэн бүтэцтэй нөхцөлд нэг нутаг усныхан олон үе удам дамнан хоорондоо гэрлэх явдал давамгайлдаг. Үүний үр дүнд газар зүйн зай, засаг захиргааны удирдлага, үйлчилгээний хязгаарлагдмал хүрээнд баригдсан, нутаг усны хараа бараа, танил талын хүрээнд хүлэгдмэл гэрлэлтийн жижгэрсэн бүлэглэлүүд үүсдэг жамтай. Энэ үзэгдэл хүн амын дотор алсуур цус ойртолтыг нөхцөлдүүлдэг ба энэ нь шууд цус ойртолтод нэмэлт нэрмээс болдог.

Цус ойртолтын уршгийн учир

Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн хэвийн шинж чанаруудыг доройтуулдаг, элдэв удамшлын согог үүсгэн, амьдрах чадварыг хөнөөдөг олон генүүд хоорондоо ижилсэж үйл ажиллагаа нь шууд илрэх боломж бүрддэг нь нотлогдсон. Цус ойртолтын түвшийн хүн амын дотор өндөрсөх нь дор дурдсан уршигт үр дагаваруудыг буй болгоно.

  1. Хүний оюун ухаан, сэтгэхүйн чадавхийн түвшин буурах
  2. Оюуны хөнгөн болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх
  3. Удамшлын өвчин болон гүнзгий хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх
  4. Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын хөгжил давжаарах
  5. Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүмүүсийн тоо хүн амын дотор эзлэх хувь байнга нэмэгдэх

Цус ойртолтоос хамгаалах арга зам

Хүн төрөлхтний нийгмийн амьдралын хөгжлийн янз бүрийн шатанд цус ойртолтоос хамгаалах арга замыг аливаа ястан, угсаатан, үндэстэн өөр өөрийн онцлогт тохируулан сонгож хэрэглэсээр ирсэн түүхэн уламжлалтай.

ЦУС ОЙРТОЛТООС СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ ХЭРЭГТЭЙ

Цус ойртолт бол хүн амын дунд олон жилийн турш чимээгүй тахал хэлбэрээр явагддаг генетикийн процесс. Монголчууд эрт дээр үеэс ураг төрлийн хүрээнд цус ойртохоос сэргийлж угийн бичиг хөтөлдөг байсан. Гэтэл 1925 онд Ардын Засгийн газрын тогтоол гарч монгол хүн ургийн бичиг хөтлөх, овог хэрэглэхийг хорьчихсон. Гэтэл удмын санг цус ойртолтоос сэргийлэх гол хэрэглүүр болсон “Угийн бичиг” хөтлөх журмын хэрэгжилт өнөөдөр улсын хэмжээнд хангалтгүй байгаа бөгөөд дийлэнх айл өрх “Угийн бичиг” хөтөлдөггүй, түүний ач холбогдлын талаар мэдлэг дутмаг байгаа нь судлаачдын хийсэн судалгаагаар харагдаж байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд 92914 өрх Угийн бичиг хөтөлж байгаа гэсэн судалгаа бий. Иймд БШУ-ны яамнаас Угийн бичиг хөтлөх талаар цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

  • Угийн бичиг хөтлөх ойлголтыг шинээр авч үзэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох,
  • Угийн бичиг хөтлөх асуудлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж, манлайлан ажиллах хариуцагч /төрийн байгууллага/-ийг тодорхой болгох,
  • Угийн бичгийг хэрэглээнд нэвтрүүлж, ашиглалтыг сайжруулах /иргэний үнэмлэх авах, гэр бүл болох, хүүхдэд төрсний гэрчилгээ олгох, их дээд сургуульд элсэх гэх мэт үед заавал бүрдүүлэх баримтын жагсаалд оруулах/, цус ойртох эрсдэлээс сэргийлэх бүхий л төрлийн судалгааг хийх хэрэгтэй юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.32] 2022-09-15 09:30:08

ХАлимаг, тува, афганистан, шинжаан, буриадаас хүн амаа сэлбэсэн нь дээр... Өвөр монгол бол зүгээр л хужаа болчихсон юм бна лээ...

Цус ойртолтын шалтгааныг сайтар судлаач. [64.119.23.186] 2022-09-15 03:09:00

Цус ойртолт аюултай. Гэхдээ хөрөнгөтөн нийгэм ноёлоод ирэхлээр НУТГИЙН БАЯЧУУД хөрөнгөө "гадны" хүмүүст, "гадны гаралтай" хүүхдүүдэд ӨГӨХГҮЙН тулд өөрийн хүүхдээ НУТГИЙН хүнтэй суулгахыг хичээдэг боловш. Тэгэхлээр хэдэн зуухан хүн амтай сумаас хэнийг сонгох вэ дэ? БҮГД Л хамаатан садан шүүдээ. Ийм нэгэн бэрхшээл ЦАГ ҮЕЭ дагаад хөдөө сумдад үүсчихсэн. Мөн арчаагүй, ЯДУУ хүмүүс байна. Гадагшаа явж ХОЛЫН хүнтэй сууяа гэхлээр хөрөнгө ба боломж байдаггүй. Хаяагаа хадрахаас өөр АРГАГҮЙ.

0202 [59.153.86.205] 2022-09-14 09:08:13

Гарчигийг нь хараад унших сэдэл төрсөнгүй шдэ.Юу гэж байгаа юм бол "цус ойртолт бол үндэсний аюулгүй байдал" гэдэг нь

Зочин [192.82.85.145] 2022-09-13 11:40:06

Цус ойртолт гэж хэзээч байдаггүй. Монгол хүн монгол хүнтэйгээ сууж олон хүүхэд гаргаж чадна. Монголын төлөө монголтойгоо суух нь цус ойртолт биш.

ner [35.148.7.145] 2022-09-13 14:10:06

yamar holduu har al be haha

Erguu UHER [92.145.183.144] 2022-09-13 12:45:08

Chi tsus oirtson huuhed ym bishuu? Erguu mal.m bn

зочин [202.70.42.147] 2022-09-13 12:34:21

тэнэг

Зочин [103.161.242.125] 2022-09-13 11:22:32

Нээрээ дэлхий даяар тархсан монголчууддаа ирье гэсэнд нь иргэншил олгохгүй бол хэдэн монголчууд бие биенээ хужаагаар нь дуудсаар байгаад довон дээрээ шарлах нь ээ...

Бусад [103.10.21.250] 2022-09-13 10:19:11

Бусад улсад яагаад ийм юм байдаггүй юм болоо бүүр ойрын хамаатнууд гэрэлсэн бдагшдээ

Зочин [203.91.115.53] 2022-09-13 09:58:08

Монгол хүн бүр ургийн бичиг хөтөлдөг байсан гэдэг худлаа шүү. Язгууртан, бичгийн хүмүүс л тэгэж хөтлөх боломжтой. Ингээд бодохоор нийт хүн амын 10 хүрэхгүй хувь нь л хөтөлнө. Зарим нэг ой сайтай хүмүүс аман байдлаар тогтоогоод үр хүүхэддээ цээжлүүлдэг байсан. Мөн 20-р зуунд овгийг л халсан болохоос тэгэж ургийн бичиг хөтлөхийг болиулсан гэдэг нь үндэслэлгүй. Харин их хилмэгдүүлэлтээр, Сталины бодлогын дагуу алтан ургийнхныг хүйс тэмтэрсэн нь үнэн. Өнөөдөр Монголд цус ойртолт мэдэгдэхүйц аюулыг түвшинд хүрээгүй. Улаанбадрах ч юмуу төвийн зарим аймгуудаар цус ойртолт ажиглагддаг. Гэхдээ энэ нь үндэстний хэмжээгээр хүн амын 0.1 хувиас хэтрэхгүй.

Зочин [202.126.89.244] 2022-09-13 08:55:53

Гарчигаа засчихаад олон юм хуц

Иргэн [202.9.46.188] 2022-09-13 08:27:00

Халимаг ,Тува, буриад ,өвөр Монголоос зуу зуун мянган хүнд монголын иргэншил өгч цус сэлбэх гүй бол бид сүйрлээ

batbeh [124.158.95.192] 2022-09-13 07:48:21

unenn llrin bailaa psda zl2

Зочин [202.126.90.123] 2022-09-13 04:46:16

Угаасаа хөдөөний хүмүүсийн 99 хувь нь цус ойртсон сэтгэцийн өвчтэй хотын унаган хүмүүс харин эрүүл байхаа

zochin [66.181.161.121] 2022-09-13 14:53:49

huuy zailaacee yduu setgelgeetei mal be? btgy ayganiihaa hemjeegeer setgeed bai.

Зочин [66.181.184.168] 2022-09-13 04:05:26

цус ойртолттой аймгуудаар ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ӨМНӨГОВЬ,, ЗАВХАН гэж цэрэгт байхад л тэгж ярьдаг байсан 69 оны үед

bayraa [103.10.22.226] 2022-09-13 03:20:40

zaluudchuudaa huduu aimag hutag solij ybuulah huuchin uyiin shig nampin ajil . mal tulluh geed olon arga bgaa shu de

Зочин [202.131.225.53] 2022-09-13 02:38:24

төрлийн холбоо нь хэзээ хэд дэх үе дээрээ арилдаг талаар мэдээлэл оруулна уу,

Зочин [64.119.19.136] 2022-09-13 09:48:46

Ertnees 9 ue unguruud mah tasrav geed shine urag bolj yvdag bsan

зочин [59.153.86.85] 2022-09-13 00:59:20

улаан оросын нөлөөгөөр ургийн бичиг хөтлөхөө зогсоосон . хүн амын шилжилт хөдөлгөөн хязгаартай болсон .сайн зүйл нь сургуульд сурах ,төв суурин газар суурьшигчид олон газраас ирсэн залуус гэр бүл болцгоосон .хөдөө бол нэгдлийн мал харуулж нутаг оронд нь хязгаарласан бодлого барьсан . 90 оноос хойш замбраагүйдлийн сүүдэр гай бас нэрвэж байгаа зарим эцэг хүн эцэг малаас ялгагдахгүй болсон.

ene saihan tom gazar nutagt.. [192.82.67.246] 2022-09-12 23:19:59

ene heden erunhiilugch nart ur hundultiig tas horiglochih mongol ulsiin erunhiilugch baihgui l bgaa yum daa.oluulaa bol huchtei .gej.Tegeed l 1l ih tusgaar togtnol zah zeel yarina.ter tusgaar togtnol zah zeel gedeg chin hun yum bgaa bizdee.yadaj 10 sayaulaa bolchih yumsan daa.


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.