Б.Ариунсан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд унаган нутаг Говь-Алтайдаа нэр дэвшихээр шийдэж, эртнээс ажлаа өгч бэлтгэлээ базаах нь гэх хүн ч байна. АН-ыг засгийн эрх барьж байх үед Б.Ариунсан томоохон албан тушаалуудад томилогдож, дэд сайдын сэнтийд хүртэл сууж явсан нэгэн.
Тухайбал, 1996-2000 онд Нийгмийн халамжын ерөнхий газрын дарга, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, 2012 онд АН олонх болж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдоход 2013 оны тавдугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга хэмээх чухал албан тушаалуудыг хаших болсон билээ. Жилийн дараа буюу 2014 оны арваннэгдүгээр сард тэрбээр буцаад Татварын ерөнхий газартаа очсон юм. Өмнө нь тэрбээр тус газрын дэд даргаар 2005-2008 оны хооронд ажиллаж байсан билээ.
О.ЭНХ
Сэтгэгдэл