Зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ

Aдмин / Нүүр

Мопед, скүүтэрийн замбараагүй хэрэглээг цэгцлэх үүднээс НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох газруудад үүрэг өгч шат дараатай ажил хийж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор зориулалтын зогсоолд байршуулаагүй мопед, скүүтэрийг ачиж эхэллээ. Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй хаях, орхих байдлаас болж явган зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм.

Мөн насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдээд буй. Тиймээс Бага тойруугийн 105 байршилд 2460 ширхэг тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол хийж эхэлсэн бөгөөд мопед, скүүтэрийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэй удаа дараа уулзаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавиад байна.

Иймд мопед, скүүтэрийг хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалж байна.

Мөн НИТХ-ын дарга А.Баяр скүүтэр, мопедын түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг аппликейшн дээр яаралтай тохируулахыг санууллаа. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтэр, мопед унаж байгаад хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өглөө.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.178] 2025-08-28 17:44:03

Zow zow demjij bna

Ахмад настан [103.229.122.35] 2025-08-28 16:39:42

Маш зөв. 2 гараа өргөөд дэмжиж байна. Маш олон хүн гэмтээд эрүүл мэндээрээ хохирч байна

Зочин [202.21.126.109] 2025-08-28 16:39:25

ямар тэнэг санаа вэ унаж явсан хүн хүрх газраа очоод л орхино шүүдээ ийм тэнэг тэнэг санааг хаанаас гаргадаг байнаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.