Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд ПФАЙЗЕР/бионтех вакцины ээлжит тунг хүлээн авлаа

Aдмин / Эрүүл мэнд

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 132,210 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авлаа. Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 294,840 тунг хүлээн авсан. Тус хүлээн авсан вакциныг хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхээс гадна, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.




Сэтгэгдэл

иргэн [159.89.96.91] 2021-07-30 04:06:46

веросэллийн 2 тун хийлгэсэн . одоо араас нь өөр төрлийн буюу наад файзераа одоо хийж өг ..........дуракууд ааэаааа

zocnin [202.126.90.89] 2021-07-29 10:03:42

өөрийн хүсэлтээр нь бүх хүүхдэд хиймээр байна.

зочин [202.9.47.28] 2021-07-29 08:40:56

3- р тун хийлгэмээр байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.