Монголбанк: Одоогоор их хэмжээний валют ОХУ руу гарсан тухай мэдээлэл ирээгүй

Aдмин / Эдийн засаг

-Украинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгооррублийн ханш тасралтгүй унаж байна. Монголд рублийнханш сүүлийн өдрүүдэд тогтворжсон нь ямаршалтгаантай вэ?

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь тайлант өдөрт зах зээлд хийгдсэн ам.долларын арилжааны жигнэсэн дундаж ханш юм. Дотоодын зах зээлд ам.доллараас бусад валютын арилжааны идэвх бага байдаг тул бусад валютын ханшийг зарлахдаа төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг олон улсын зах зээл дэх ам.долларын бусад валюттай харьцах ханш буюу кросс ханшаар үржүүлж тооцдог.Өөрөөр хэлбэл төгрөгийн рубльтэй харьцах ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс давхар хамаардаг гэсэн үг. Ингэснээр дотоодын зах зээлд зарлагдаж буй ханш олон улсын зах зээл дэх ханшнаас ялгаатай тогтохгүй байх боломж бүрддэг юм. ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар 37.9 хувиар сулраад байна.
- Рублийн ханшийн уналт манайд хэр нөлөөтэй вэ. Манай рублийн нөөц ямар хэмжээнд байгаа вэ. $3 тэрбумыг аваад хилээр гаргасан гэсэн мэдээлэл олоннийтийн сүлжээгээр яваад байгаа. Тийм нөөц боломжтойюу?

-Рублиэр хийдэг гадаад гүйлгээ нь нийт гадаад гүйлгээний мөнгөн урсгалын 8-9% буюу харьцангуй бага хувийг эзэлдэг. Иймд рублийн ханшийн дотоодын зах зээлд үзүүлэх нөлөөхарьцангуй бага юм. Олон нийтийн сүлжээнд Монгол улсаас их хэмжээний валют аваад хилээр гарсан эсэх асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгах бөгөөд одоогоор ийм их хэмжээний валют гарсан тухай мэдээлэл Монголбанкинд ирээгүй байна. Иймд мэдээллийн эх сурвалжаа сайтар нягтлан, мэдээлэлд шүүлтүүртэй хандах нь зүйтэй.

-Манайд рубль зарахад хязгаарлалт тавихгүй бол нөөцшавхагдах эрсдэл байгаа юу?

Төв банкуудын хувьд гадаад валютын нөөцөө чөлөөтэй хөрвөх шинж чанартай, нөөцийн валютаар бүрдүүлдэг. Тодруулбал, АНУ-ын доллар, евро, Японы иен, Английн фунт, БНХАУ-ын юань зэрэг валютаар гадаад валютын нөөцийг бүрдүүлэх нь түгээмэл байдаг. Энэ жишгийн дагуу Монголбанкны хувьд рублиэр гадаад валютын нөөцөө бүрдүүлдэггүй. ОХУ-д үүссэн нөхцөл байдлаас үүдэн рублийн бусад валютад чөлөөтэй хөрвөх чадвар муудаж байгаа энэ үед дээр дурдсан чөлөөтэй хөрвөх валютын нөөцийн валютын эрэлт ОХУ-д өсөж байгаа тул ОХУ-тай хийх төлбөр тооцоонд бэлэн рублийн нөөцөөс шалтгаалсан хүндрэл гарахгүй гэж ойлгож болно.

-ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотой манаймөнгөний захад ямар өөрчлөлт, нөлөө үүсэж байна вэ?

Дээр дурдсанчилан Монгол Улс ба ОХУ хооронд рублиэр хийгдэж буй гүйлгээний хэмжээ харьцангуй бага байдаг тул зах зээлд үзүүлэх нөлөө бага байна гэж харж байна. Зөвхөн Монгол улс төдийгүй ОХУ-аас нефтийн болон бусад бүтээгдэхүүн импортоор авдаг улс орнуудын өмнө гадаад худалдааны төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. ОХУ-д тавих хориг арга хэмжээнээс шалтгаалан ОХУ-аас бүтээгдэхүүн импортлодог улс орнууд хохирох магадлалтай тул эдгээр улс орнуудад хохирол багатайгаар гадаад худалдааны төлбөр тооцоогоо хийх шийдлийг бүх талууд эрэлхийлж байна.Монгол Улсын хувьд ОХУ руу хийх төлбөр тооцоо удааширсан боловч бүрэн зогссон зүйл одоогоор байхгүй.

-Ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, 3,000 төгрөгт ойртоод байна. Цаашид ханшийн эрсдэлийгхэрхэн сааруулах вэ. Манай нөөц энэ үеийн эрсдэлийгдаах боломжтой юу?

Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт 2 удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна.

Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютынхэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар 3945 сая ам.доллар буюу 7.0 сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу ОУ жишиг түвшнээс өндөр байна.


Сэтгэгдэл

DR RUN [197.210.84.66] 2022-03-13 23:29:49

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их баяртай байсан тул нэг бөөрөө 460,000 доллараар зарсан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

Zochin [192.82.78.131] 2022-03-11 01:05:59

Монгол банк бодит бус мэдээлэл өгч байх юм, ханш яагаад өсөөд, 8 шарга дээр доллар бхгүй болсон бэ

Зочин [122.201.21.217] 2022-03-10 18:36:35

henees asuusiim be

z [202.9.46.93] 2022-03-10 09:59:10

ард түмээс хураасан татварыг төриин нам нам дагасан бөг цүнх баригч эр эм яанханууд янз бүрүүн хорон аргааар банкуудыг аль үнэтэй бүхниииг хулгаалж зарж хоосолсооор нэг л өдөр бүгд шиитгэлэээ хүртэх болох байлгүй малуудаа

ard [202.9.46.93] 2022-03-10 06:59:43

хужаа мөнгөнөөс доор монгол төгрөг хаанач хэрэглэж болохгүй яг л хойд солонгосын цаас

Зочин [66.181.182.115] 2022-03-10 05:23:26

АЛТАНБУЛАГИЙН ЧАЛААТ БҮСЭД БЭЛЭН ДОЛАР АВЧ ОЧООД РҮБЛИЙН НАВС УНАСАН ХАНШААР ХҮҮЛЖ ОРОСЫН БАРАА ТАТХАД БОЛНО.

Зочин [66.181.182.115] 2022-03-10 05:21:49

МОСКВА ХАНИАХАД МОНГОЛ НАЙТААЖ ЭХЭЛЛЭЭ. ТӨГРӨГИЙН ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ НАВС УНАЖ ЭХЭЛЛЭЭ. ТҮР ЗУУРЫН БИШ ШҮҮ. МОНГОЛБАНКНЫ ХЭДЭН МАНУУХАЙ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ. СУДАЛГАА Ч БАЙХГҮЙ, ДАЙН БОЛОХ НЬ АЛЬ ХЭДИЙН МЭДЭГДСЭН БАЙХАД УРЬДЧИЛЖ ХАРАХ СӨХӨӨГҮЙ БАНК, ЗАСАГ. ДОЛЛАР 10 САР ХҮРТЭЛ ЧАНГАРСАР 1$=₮5000 БОЛОХООР СУДАЛГАА ГАРЧ БАЙГАА. ЭНЭ ЯГ ҮНЭН БӨГӨӨД ХАНШИЙН УНАЛТААР ИНФЛЯЦИ БАС ӨСНӨ

Зочин [49.179.3.72] 2022-03-09 09:32:05

Rubl avch bolohgui shuu bas orsuudad busad valut buu zar

ЗОЧИН [139.5.216.166] 2022-03-09 08:04:46

216,166 сэтгэгдэлд НЭМЭХ: ... газраар КАЗАКСТАН УЛС НЭМЭГДЭНЭ

ЗОЧИН [139.5.216.166] 2022-03-09 07:55:34

ОРОС УКРАЙНД ДАЙН ЗАРЛАСНААС ХОЙШ ОРОСТ РҮБЛИЙН ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 50% ХҮРТЭЛ НАВС УНАСАН,ДОЛЛАРЫН ХОМСДОЛ ҮҮССЭН,НЭГ САРД 5000$-оос ИЛҮҮ ГАР ДЭЭР ӨГӨХГҮЙ, 10 000$-оос ИЛҮҮ ГАДААД ГУЙВУУЛГА ХИЙХИЙГ ХОРИГЛОСОН БГАА, ОРОС ДОТООДДОО ДОЛЛАРЫН ДАЖИН БОЛЖ БН,РҮБЛЬ ЗҮГЭЭР ЦААС БОЛСОН,ИЙМД ОРОС ГАДНААС ДОЛЛАР ХУЛГАЙН ЗАМААР ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРУУЛЖ ИРЭХ АРГА СЭДЭЖ БГАА,ОРОСЫГ ЭКСПОРТ,ИМПОРТЫН ТӨЛБӨР ТООЦОО ХИЙХ ДЭЛХИЙН SWIFT СҮЛЖЭЭНЭЭС ХАССАН НЬ ДОЛЛАРЫН ХУРИМТЛАЛ БУЙ БОЛГОХ ЗАМЫГ ХААЧЛАА, ДОЛЛАРААР ГҮЙЛГЭЭ ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН,ОРОС УЛС ХООРОНДЫН ГҮЙЛГЭЭГ РҮБЛЬ ТУХАЙН ОРНЫ НЬ ӨӨРИЙН НЬ ВАЛЮТААР ХИЙХ САНАЛ ГАРГАСАН НЬ БИЕЛЭХЭД ХЭЦҮҮ,ОРОСЫН НӨЛӨӨНД БАЙДАГ ХУУЧИН БН ХЭДХЭН ОРОН Л ИНГЭЖ ХИЙХ БАЙХ,ХАНШ НЬ НАВС УНАСАН,ХААНА Ч ТООГДОХГҮЙ БОЛСОН РҮБЛЭЭР ХЭН ТООЖ ГҮЙЛГЭЭ,НАЙМАА ХИЙХ ЮМ БЭ,ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ,ОДОО ОРОСТ ХОРИГТ ОРСОН ЭКСПОРТ,ИМПОРТЫН БАРАА,ҮЙЛЧИЛГЭЭ,ДОЛЛАРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ГАЗРААР ХЯТАД,АЗЕБАЙДЖАН, МОНГОЛ ГЭХ ХЭДХЭН ОРНООР ДАМЖУУЛАН ХУЛГАЙН ЗАМААР ХИЙЖ БОЛНО,ЭНЭ АЙМШГИЙН ҮР ДАГАВАРТАЙ.

Зочин [98.169.36.32] 2022-03-10 01:43:08

YAG unen


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000