Хашааныхаа үүдэнд тоглож байсан ой найман сартай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ

Д.Тулга / Хууль

tsagdaaӨчигдөр нийслэл хотын хэмжээнд зам тээврийн ослын 183 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, гурван хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтсэн ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн осол, хэрэг, үүний улмаас амь насаараа хохирсон хүний тоо, гэмтсэн хүний тоо зэрэг бүх үзүүлэлтүүд 30 орчим хувиар буурчээ. Гэвч өчигдөр зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртсөний хоёр нь замын хөдөлгөөнд ганцаараа оролцож байсан бол хоёр нь эцэг, эх, ах эгчийн хамт хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг гэр хорооллын замд “T.Corsa” маркийн автомашины жолооч нь хашааныхаа үүдэнд тоглож байсан ой найман сартай эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон эмгэнэлтэй хэрэг бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000