Трамп Лос Анжелес рүү тэнгисийн цэрэг , үндэсний гвардын нэмэлт хүч илгээв

АНУ-ын Холбооны эрх баригчид Лос-Анжелест байрлуулсан Үндэсний гвардийн тоог хоёр дахин нэмэгдүүлж, 4000 хүн болгох шийдвэр гаргасан байна. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом энэ талаар зургадугаар сарын 9-ний даваа гарагт X нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
Үндэсний гвардийн шинэ анги нэгтгэлүүдээс гадна Калифорнид байрладаг “Кэмп-Пендлтон” цэргийн баазаас 700 тэнгисийн явган цэргийг Лос-Анжелес рүү илгээх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар энэ шийдвэрийг холбооны албан хаагчид болон барилгууд руу чиглэсэн “аюул занал нэмэгдэж буй”-тай холбон тайлбарласан талаар AFP агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лос-Анжелест үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалуудын талаар тайлбарлахдаа үймээн самуун дэгдээж буй хүмүүсийг “мэргэжлийн турхирагчид ба босогчид” гэж буруутгасан байна.
Тэрбээр Калифорни мужид холбооны төв засгийн газарт захирагддаг хуулийн байгууллагын илүү олон төлөөлөгчийг илгээж магадгүй гэж сүрдүүлсэн бөгөөд өөрийн нийгмийн сүлжээ болох Truth Social-д оруулсан бичвэртээ жагсаалд оролцогчид түүний илгээсэн цэргүүдэд "хүндэтгэлгүй хандвал" хүч хэрэглэнэ хэмээн заналхийлжээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Монголчуудаа, өөрсдийгөө сайн бодоорой. [66.181.191.198] 2025-06-10 18:24:28
Лос-Анжелес, Сан-Францискод хэдэн монгол байдаг билээ? Тэд нар мань болгоомжтой байна шүү.
Зочин [202.9.46.44] 2025-06-10 12:58:25
Трампыг дэмжиж байна.