ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Зургадугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүснэ.
2025 оны зургадугаар сарын 10-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор сэрүүсэж +11…+16 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Эг-Үүр голын хөндийгөөр +16..+21 градус,
Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +24…+26 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +25…+27 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.
05.00 цагт Улаанбаатар: 13 градус дулаан, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл