С.Шаарийбуу: Малайзын Дээд шүүхэд давж заалдах материалаа өгөхөөр явах гэж байна
Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсын дээд шүүхэд хандахаар болжээ. Тэрээр "Малайзын дээд шүүхэд давж заалдахаар холбогдох баримтаа бүрдүүлээд явах гэж байна. Энэ намар, өвөл гээд тав дахь удаагаа Малайз руу явахаар боллоо" гэдгийг өөрийн сошиал хуудаснаа бичжээ.
Малайз улсын холбооны шүүх өнгөрсөн сард хуралдаж тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцуулсан. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн юм.


































































Сэтгэгдэл