И.Маскийн хөрөнгө 800 тэрбум ам.доллароос давжээ

Aдмин / Гадаад мэдээ

SpaceX болон xAI гэсэн хоёр компани нь нэгдсэний дараа Америкийн бизнес эрхлэгч Илон Маск 800 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүн болжээ.

Forbes сэтгүүлд мэдээлснээр, SpaceX, xAI компаниудыг нэгтгэх хэлцлийн хүрээнд хоёр компанийн нэгдлийг 1.25 их наяд ам.доллароор үнэлснээр И.Маскийн хөрөнгө 84 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 852 тэрбум ам.долларт хүрчээ.

Одоогоор И.Маск нэгдсэн компанийн 43 орчим хувийг эзэмшиж байна. Хэлцлээс өмнө тэрбээр SpaceX-ийн 42 хувь, xAI-ийн 49 хувийн хувьцааг эзэмшиж байжээ. SpaceX-ийг xAI-д нэгтгэсний дараа сансрын технологийн уг компани И.Маскийн хамгийн өндөр үнэлгээтэй хөрөнгө болсон байна. Хэдийгээр SpaceX давамгайлах байр суурь эзэлж байгаа боловч цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани нь И.Маскийн хөрөнгийн гол эх үүсвэрүүдийн нэг хэвээр байна. The Economic Times сэтгүүлд мэдээлснээр, тэрбээр тус компанийн хувьцааны 12 орчим хувийг /178 тэрбум орчим ам.долларын үнэлгээ бүхий/, мөн 124 тэрбум ам.долларын үнэлгээтэй хувьцаа худалдан авах опционыг эзэмшдэг ажээ. Tesla-гийн хувьцаа эзэмшигчид өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан Маскийн урамшууллын багцыг эдгээрт оруулаагүй байна.

Хэрэв цахилгаан автомашин үйлдвэрлэгч энэхүү компани нь амбицтай зорилтуудаа биелүүлж, ирэх арван жилд зах зээлийн үнэлгээгээ найм дахин өсгөж чадвал уг урамшууллын багц нь И.Маскт нэмэлт хувьцааны хэлбэрээр 1 их наяд хүртэлх ам.долларын ашиг авчрах боломжтой юм.

SpaceX, xAI компаниудыг нэгтгэх хэлцэл нь И.Маскийн компаниуд сүүлийн нэг жил хүрэхгүй хугацаанд хийсэн хоёр дахь том хэлцэл болж байна. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сард xAI-ийг өөрийн эзэмшлийн X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээний платформтой нэгтгэсэн бөгөөд тухайн үед xAI-ийг 80 тэрбум ам.доллароор, харин X-ийг 33 тэрбум ам.доллароор үнэлж байв.

Д.Жаргал


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.