ОХУ-ын Төрийн дум цаазын ялыг сэргээх санал гаргажээ
ОХУ-ын Төрийн думын Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Василий Пискарев зохион байгуулалттай гэмт хэрэг, терроризм үйлдсэн онц хүнд гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноох, цаазын ялыг сэргээх санал гаргажээ. Тэрээр “Хэдийгээр тус улсад террорист гэмт хэрэгтнүүдэд хатуу шийтгэл оноодог хууль хэрэгжиж байгаа ч олон хүний аминд хүрсэн хүнд гэмт хэрэг үйлдэж байгаа террористуудад цаазаар авах ял оноох нь зүйтэй гэж үзэж байна. Одооны хэрэгжиж байгаа хуулиар террористуудыг шоронд хорих ялаар шийтгэж байгаа. Энэ нь маш оновчгүй шийтгэл” хэмээжээ. Сонирхуулахад, тус улсад 1996 оноос цаазаар авах ялыг халсан аж.
Б.ЦОГ
Сэтгэгдэл