Цагаан сарын бэлэг 1500-300 мянган төгрөгийн үнэтэй байна

Д.Тулга / Эдийн засаг

Монголын үндэсний баяр цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Сар шинийн баяраа монголчууд хуруу хумсаа хуйхлан байж, өр зээл тавин өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс ч сүүлийн үед монголчууд цагаан сараа ёс төртэй, сайхан тэмдэглэдэг болсон. Ямар ч байсан цагаан сараар тасартлаа уусан хүнтэй таарах нь бараг л ховордоод байгаа билээ.

Өндөр настан, хүүхэд багачуудаа баярлуулж, удам судраа мэдэх, ах дүүгийнхээ амар мэндийг мэдэн, жилдээ ганц удаа золгодгийн хувьд сар шинийн баяр хамгийн сайхан нь. Гэвч ирсэн зочдынхоо гарыг цайлгахын тулд багагүй хөрөнгө зарцуулдаг билээ.

Уг нь монголчууд эрт үед хүүхэд болон хөгшдөө хоосон гаргахгүй гэж гарын бэлэг өгдөг байснаас бус, өнөөдрийнх шиг утга учиргүй хэрэгтэй хэрэггүй хятад бараа солилцдог, бэл бэнчингийнхээ хэрээр өрсөлддөг байгаагүй. Үнэндээ гарын бэлэг гээчид баригдан, дансаа улайтал “Эрээн”-ий бараанд хошуурч, үүнийг нь өмнөд хөршийнхөн андахаа байчихаад үнээ өсгөдөг, эцсийн дүндээ бэлэг сэлт бэлдэх ард түмний халаас хоосордог.

Монгол Улсад нийт 816 мянга орчим өрх айл байдаг гэсэн статистик мэдээлэл байдаг. Судалгаанаас харахад бэлэг өгдөг өрхийн тоо дунджаар 100.000 орчим байгаагаас өрх бүр 250-300 мянган төгрөгийг бэлэг авахад зарцуулж байгаа гэсэн тоо баримт байна. Энэхүү үзүүлэлтээс үзэхэд 25-30 тэрбум төгрөг цагаан сарын бэлэг худалдан авах хэлбэрээр гадагшаа буюу урд хөрш рүү гардаг аж.

Иргэд хэрэглэгчдийн зүгээс дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хэт үнэтэй, олдоц муу, мэдээлэл олддоггүй гэх мэт шалтгаанаар дотоодод үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнийг бэлгээр сонгох нь харьцангуй бага байдаг байна. Иймээс энэхүү асуудлыг шийдэж, үндэсний үйлдвэрлэлээ бодитоор дэмжих боломж болгон харж, гадны улс руу гарч буй 25-30 тэрбум төгрөгийн эргэлтийг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих боломж байгаа. Тиймээс цагаан сараар гэртээ ирсэн зочдынхоо гарыг цайлгаж болохоор үндэсний үйлдвэрлэлийн зарим бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.

-Монгол ханын цаг 18.000-25.000 төгрөг

-Кашимер цамц 34.000-38.000 төгрөг

-Хонь, тэмээний ноосон хүүхдийн хос өмд, цамц 15.000-35.000 төгрөг

-Тэмээний ноосон оймс 4000 төгрөг

-Арьс, ширэн цүнх 60.000-140.000 төгрөг

-Арьсан бээлий 10.000-18.000 төгрөг

-Гоо сайхны иж бүрдэл 10.000-20.000 төгрөг

Зураг 1: Арьсан түрийвч 15.000-28.000 төгрөг

Зураг 2: Арьсан бүс 20.000-30.000 төгрөг

Зураг 3: Зэс аяга 39.000-60.000 төгрөг, Зэс домбо 300.000 төгрөг

Зураг 4: Оньсон тоглоом 3500-12000 төгрөг

Зураг 5: Кашмер хүүхдийн хослол 25.000-45.000

Зураг 6: Тэмээний ноосон нурууны бүс 10.000 төгрөг

Зураг 7: Торго болон арьсан хөөрөгний даалин 20.000-500.000

Зураг 8: Ноосон ороолт малгай 25.000-35.000 төгрөг

Зураг 9: Эсгий тавчик 6000-30.000 төгрөг

Зураг 10 : Үндэсний үйлдвэрлэлийн ноосон оймснууд 1500-6000 төгрөг

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000