Бөөн авлигачдыг бөөндөж өршөөсөн Хөөн хэлэлцэх хугацаа буюу “Раднаасэдтэнгүүд”

Эрүүгийн хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутайг шүүх тогтоох хүртэл түүнийг яллагдагч гэдэггүй сэжигтэн гэж нэрлэдэг. Түүнтэй адил тухайн хэрэг шалгагдаж дууссаны дараагаас хөөн хэлэлцэх хугацааг тооцож эхэлдэг байсан. Харин 2017 онд өөрчлөлт оруулсан Эрүүгийн багц хуулинд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 1-20 жил ба үүнийг анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэж өөрчилсөн байдаг. Чухамдаа үүнээс болоод л авилга, албан тушаалын олон хэрэг хэрэгсэхгүй болж, цагаан захтнууд цагаадаж үлдсэнд иргэд бухимдаад байгаа юм. Тов тодорхой жишээ нь, МХЕГ-ын албан тушаалтнуудтай холбоотой сүр дуулиантай эхлээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг далбаан дор үүл мэт замхарч орхисон хэрэг байдаг. Тус байгууллагын өндөр албан тушаалтнуудын гэр болон албан өрөөнөөс 230 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань хураан авч тэдэнд авлигын хэрэг үүсгэж байгаагаа зарлахад Монголын ард түмэн одоо л нэг албан тушаалтнуудын хээл хахуулийн халуун мөрөөр орж, авилгачидтайгаа тэмцэж эхлэх нь хэмээн тун чиг их баярласан даа. Гэтэл эцсийн дүнд яасан билээ. Энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр анхан шатны шүүхээс уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болголоо гэсэн шийдвэр гаргасан. Ингээд л бүх зүйл эргээд хуучин байрандаа орох нь тэр.
УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж: Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон
2019 оны аравдугаар сарын мэдээгээр 629 гэмт хэрэг хэрэгсэхгүй болжээ. 1200 гаруй гэмт хэрэгтэн ял зэмгүй явж байна. Авлига, албан тушаалын 42 гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэр, албан тасалгаанаас нь нэг тэрбумын авлига илэрсэн оймсчин ялгүй явж байна. 30 гаруйхан хоногийн дотор Прокурор 47 хэрэг хэрэгсэхгүй болгожээ. Тун удахгүй авлигын 11 хэрэг хэрэгсэхгүй болно. Хэрэгсэхгүй болох хэрэг дотор алдарт “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг явж байгаа. Хохирол нь 121 тэрбумын хэрэг. Авлига албан тушаалын хэрэг хожуу илэрдэг. Энэ үед илэрсэн хэрэг бүгд хэрэгсэхгүй болох нөхцөл үүсэж байна. Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Ц.Нямдорж нарт хариуцлага тооцох ёстой. Өдөрт 1-2 хэрэг хэрэгсэхгүй болж байна.
Хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох тухай Х.Нямбаатар ярьж байгаа ч боломжгүй. Иймээс авлига, албан тушаалын хэргүүд хэрэгсэхгүй болох зүйл хийчхээд хэзээ хойно нь өөрчилсөн зүйл оруулж ирж байгаа нь хариуцлагагүй зүйл гэдгийг хэлмээр байна. Төрд явсан албан тушаалтнууд хоёр том намаас гарсан. Гэм буруутай бол тохирсон ялыг нь үүрүүлэх ёстой. Замд нь хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйлээр хуулийн байгууллагын ажлыг нурааж байгаад харамсч байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: Д.Дорлигжавын хэрэг, Б.Гарамгайбаатарын хэрэг хэрэгсэхгүй болсон
“Хөөн хэлэлцэх асуудалтай холбоотой зохицуулалтыг энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр өөрчилж оруулж ирж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн өдрөөс хойш эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолох шинэ зохицуулалт орж ирж байгаа. Мөрдөн шалгах хугацаа гэж шинэ хугацаа орж ирж байгаа. Энэ нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хугацааг мөрдөн шалгах хугацааны дээд хязгаар болгож, ийм хоёр хязгаарын туйлыг энэ удаагийн зохицуулалтаар оруулж ирж байгаа. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн ХЗБХ-ны хуралдаанаар Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг хөндөөгүй. Тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31-ийн 13 гэдэг зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг хөндсөн. Хууль зүйн техникийн дагуу тухайн оны тавдугаар сард хуралдсан хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдож эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, зохицуулалтыг ярьсан. Б.Пүрэвдорж гишүүн нэлээд улс төрийн өнгө аястай зүйл ярьж байх шиг байна. Яг зөв. Ардчилсан намын бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой бүх хэргүүд хэрэгсэхгүй болсон. Бусдаас дөрвөн сая ам.доллар дээрэмдэж авсан, улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын хэрэг, Гарамгайбаатарын хэрэг гээд ар араасаа олон хэрэг хэрэгсэхгүй болсон.”
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрэгсэхгүй болгов
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар ч ял завшиж мэдэхээр байгааг хуулийнхан хэлж байв.
Д.Дорлигжавын хэргийг хаах уу?
Оны эхэнд АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулж гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байв. Тэгвэл ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг саяхан НПГ-т хүргүүлжээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэр бүхий улс төрчид хэлсэн.
Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос шалгаж эхэлсэн. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаагаар шийдвэрлэсэн юм. Шүүхээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар ийнхүү хаагдлаа.
Цагаан захтнуудын холбогдсон хэрэг дуулиан тарьж эхэлдэг ч, дуу чимээгүйхэн дарагддаг нэг гол шалтгаан нь энэ. Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, сулруулах заалт оруулсан асуудалд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг голлон буруутгадаг. Энэ нь ч аргагүй юм. Хуулийн төслийг хэлэлцэх үед тэрбээр Хууль зүйн байнгын хорооны дарга байсан хүн. Түүний толгойлж байсан Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудал орж, санал хураалт явагдаж байсныг тэмдэглэн үлдсэн протокол гэрчилнэ.
Юутай ч, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор УИХ баталсан хуулиа эргэж засахаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсгийнхэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хүнд, хөнгөнөөс хамааран 3-25 жил байхаар санал оруулжээ. Мөн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татагдах хүртэл тоолохоор өөрчилж байгаа саналыг тусгасан байна. Харагдах өнцгөөсөө алдаагаа засах гэж буй мэт боловч энэ бүхэн бол орсон борооны хойноос цув нөмөрсөн хэрэг л дээ, уг нь. Яагаад гэхээр олны анхаарал татсан нэлээд хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдчихсан. Дахиад ч хаагдах гэж байна. Хууль тогтоогчид алдаагаа зассаны дараа тэр хэргүүд эргээд сэргэхгүй. Бүр мушгиж ойлгох юм бол зорилгоо биелүүлсний дараа эргээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа ч юм шиг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар чуулган хуралдаагүй. Энэ нь нэг талаас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн дүгнэлтэд хүрэхээс УИХ-ын гишүүд халгаад байна уу гэх хардлагыг төрүүлж байгаа бол нөгөө талаас бөөн авилгачдыг бөөндөж өршөөсөн одоогийн мөрдөгдөж байгаа Хөөн хэлэлцэх хугацаанд таашаалтай байгаа Раднаасэдтэнгүүд нэгээр тогтохгүй бололтой. Юу болохыг өнөөдрийн чуулганаас харж л байя даа.
Сэтгэгдэл
Avilgachin PiZD@ nar [114.159.65.17] 2019-12-30 11:33:51
Muu novshiin, lalariin, teneg, erguu, hulgaich, avilgachin, hudalch pizda nariig bugdiig ni uls turuus ambaardaad, huuguud zailuul pizda, gyandand ni jang ni gudruulj tonilgo muu pizdakuudiig!!!!!.....
зочин [202.126.89.194] 2019-12-30 03:31:21
Үүнээс л болж саарал жагсаалтанд орсноо хариуцлагыг нь үүрүүлэх тийм юм байхгүй болдог
Зочин [202.21.124.28] 2019-12-30 02:20:27
муусайн монголчуууд худлаа шүүмжлэхдээ сайн. гараад тэмцэж чадахгүй байж
Зочин [66.181.179.110] 2019-12-29 23:10:20
ХАР МАШИН БАЙГАА ЦАГТ МАНАН ГАРНА . МАНАН АРИЛААГҮЙ ЦАГТ ЮУ Ч ӨӨРЧЛӨГЛӨХГҮЙ
Zochin [64.119.22.83] 2019-12-28 11:09:52
Hoon heleltseh hugatsaa duusah gej teneg huulia bolioch heregten l bol heregten sh dee. Luiarchirchind uilchildeg huulia zogsoo.
Зочин [64.119.21.116] 2019-12-27 14:47:48
ингэхэд нөгөө хүний эрхэнд халдаж доромжилсон хэрэгт холбогдоод бсан хууль шүүхийн дээр залардаг цэцийн гишүүн маань юу болсон бэ. мөрөөрөө явж бга хүний хормой доогуур шагайж, болоогүй нэмж доромжлох дуртай хүмүүс бодвол түүний өмдыг нь шувтлаад чармай шалдан харж бга блгүй. хөнжилрүү нь өдөр болгон толгойгоо шургуулж харж бнуу. харах юм олон л бга бх да.
Зочин [103.26.195.153] 2019-12-27 13:22:45
Хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг алга болгоод хэргүүдийг дахин сэргээж чадвал МАН мандана. Хүрэлсүх, Занданшатар нарыг ч толгой дээрээ зална даа. Энийг хийчихвэл МАН сонгуульд айлтгүй болно доо. Харцгааж л байя даа.
Odoo uurchiluh heregtei. [64.119.24.49] 2019-12-27 13:21:37
Gemt heregtenuudig urshuudug uls delhiid barihgui, yalanguya ardchilsan ulsad Gemt hereg hiisen bol zaaval ih baga hemjeeni yal uurdeg. Harin Manai ulsin engiin irged( juram zurchsun, zurchil gargasan) huulia sain dagaj murduj bna, Tom heregtenuudig bish jijig heregtenuuded huuli sain heregjdeg gesen ug.
зочин [122.201.31.240] 2019-12-27 12:41:19
Сонгууль. Сонгуулиар л бүх юм шийднэ. Энэ ЗГ, ИХ-ын цагт юу ч өөрчлөгдөхгүй.
Зочин [64.119.21.116] 2019-12-27 12:37:31
бичлэг дээр өөрсдөө яриад гараад бхад л хүмүүс жинхэнэ сонгууль болно тэрүүгээр дүнгээ тавина гэж итгээд байх шиг санагдах юм. картны хулгайчид хүртэл картнаас нь бүх мөнгийг нь хоословол баригдана гэдэгээ мэдээд эзэнд нь мэдэгдэхгүй аргаар удаан хугацаанд бага багаар шуусаар өчнөөн мөнгийг нь авчихаа мэдээд бхад. тэд улаан цагаандаа гарсан юм хийхгүй нь тодорхой ч бүх зүйл тэдний хүсэж төлөвлөснөөр явах нь тодорхой. жавхлан гэх мэт сонгууль шудрага явсаныг харуулах цөөн хэдэн бэлэг дэмбэрэлийн чанартай нөлөө үзүүлж чадахааргүй хүмүүс оруулаад хүмүүсийн амыг таглахаа мэдэх байлгүйдээ. өнгөрсөн сонгууль яг л тэдний төлөвлөснөөр болж өнгөрсөн юм шиг санагддаг. 65 суудал ба үлдсэн нь... одоо ч...
Зочин [202.126.89.84] 2019-12-27 12:12:22
Hulgailsan nuusaniig 34 ih nsydsar urshuuhuud il vnen shudargaar il tailagnasniig shvvhiin umnu avaachoch amidtaliigni humursniig bodohoor zevdeg barin temtcmeerl sanagdah yum bn shvv
Зочин [64.119.21.116] 2019-12-27 12:11:12
ийм өөрсдөдөө итгэл дүүрэн үйлдлүүд нь тэдний сонгуульд санаа зовохгүй бгаагын илрэл юм уу даа. бичлэг дээр гарсан даа: сонгууль болсон уу болсон гээд сонгуулийн хорооны даргыг шагнах тухай гараад бдаг билүү
Зочин [64.119.21.116] 2019-12-27 12:20:10
миеэгийн хайртай долоогчид нь сонгуулиар л дүн тавина. сонгуулиар л бүгдийг шийднэ гэж хүмүүст ухуулж намжааж хамаг анхаарал хүчийг тийшээ шилжүүлж төвлөрүүлээд бдаг. тэгээд сонгууль нь болсон болоод өнгөрнө. дараа нь болох эсэргүүцэл жагсаалд бэлдэж харин хамгаалалтанд зориулж хэдэн чулуу талбай тойруулчихсан бсн. тэрнийгээ үзэмжтэй болгоно гээд буцаад ачаад явсан гэвүү кк элэг2.
Зочин [103.229.122.226] 2019-12-27 10:58:53
Авилга, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй. Новшнууд элдэв аргаар ялаас мултарсан ч байнга дарамттай амьдраг.
76 PiZD@ nar [114.159.65.17] 2019-12-27 10:55:01
Ene muu lalariin, novshiin, teneg, erguu har pizdakuudiig bugdiig ni narsand hataaj, jang ni gudruul pizda, esvel shuud tsaazaar shaa har adgiin shaar, hulgaich lalaruudiig, 76 muu mal pizdakuudiig dahij hezee ch bitgii songo, uls turuus bur musun zailuul pizda!!!!!.....
Зочин [66.181.161.70] 2019-12-30 09:29:27
chi songohgui baij bolno, gevch 26 tomsgoson majoritar geed yag onoodriin nohtsold tohirson luivar songuuliin huulind ortson shuu dee. chinii songohiig huseegui luivarchin enuugeer UIH-d orood l irne. Oor garts bodoo
иргэн [103.212.118.163] 2019-12-27 09:41:56
Хэрэг хуучирахгүй гэсэн үг байдаг. Цаг төр өөр болох үед энэ новшнууд яах бол
Зочин [202.55.188.42] 2019-12-27 08:25:59
энэ бүүр арайл уу, ийм цагаандаа гарснаас чинь болоод цаана чинь хувьсгал ярьж эхлэж байна ш дээ, дэндүү шударга бус байна
Зочин [66.181.161.3] 2019-12-27 08:37:59
Монгод улсад их цэвэргээг новшийн худалч хулгайч луйварчингуудыг цэвэрлэхээс эхлэх ёстой шүү
Зочин [202.179.31.52] 2019-12-27 07:22:38
Улс орон арай чуул амь зогоож яваа мэт дүр зураг гараад,яриад байдаг.Гэтэл энэ Авлига гэдэг юм чинь хэдэн тэрбумаар идэж уугаад хуулийн хөөн хэлэцэх хугацаа гэгчээр халхавч хийгээд улс орноо ард түмнээ цөлмөөд хээв нэг баяжаад,тансаглаад яваад байдаг.Ийм хуультай,хуульчидтай улс орон гэж байдаг юм уу гэмээр л бодогдоод гол харлаад байх юм.Монголчууд минь үүнээс яаж ангижрах вэ,бидний зоо нуруу тэнийх цаг ирэх болов уу?
Зочин [192.82.76.101] 2019-12-27 09:35:13
Бид нар л өөрснөө сонгосон хүмүүс, сонгосон нам шүү дээ. Хицүү байгаа бол хар толгойгоо л шаахаас өөр яах юм бэ. Бидний хохь. Хойтон жил дахиад эд нарыг эсвэл эд нарын дэвшүүлсэн хүмүүсийг сонгоно. Учир нь нам нэг юм чинь.
ок [64.119.24.2] 2019-12-27 07:15:48
мэдээ.мн авилгалын хэргийн тухай байнга бичиж байдаг, энэ бол маш сайн зүйл шүү, нийгэмд маш их том дохио өгч байгаа, миний бодлоор, нэгд- баялгын хуваарлалт нь шог байна, хоёрт хууль шүүх нь дампуурцан болохоор монголд хэн дуртай нь дураараа жиргэж дунд чөмгөөрөө тоглож байна шдээ, 3т хариуцлага, хэдэн тэрбумаар нь хусаад л 2хан жил суулгаад байхаар чинь хэнч хэдэн тэр бумаар нь хусаж л таараа шдэээ, дээр нь энэ хар тамхины хэрэг байнаа, бас л хоёр жил, одоо тэнсэн болсон, авилга хар тамхи хоёртоо монголчууд 2-хон жилийн ял өгөөд байх юм бол хэзээ ч хөгжил цэцэглэл яриад хэрэг байхгүй,
Зочин [203.217.139.225] 2019-12-27 07:13:31
МАН -АН-ы том хулгайчуудын олон жил хэрэгжүүлж ирсэн муухай арга нь хөөн хэлэлцэх хугацаагаар гэмгүй гарах явдал байлаа. Энэ хулгайчуудыг дахин сонгомооргүй л байх юм олон түмээн
Иргэн [203.217.139.225] 2019-12-27 07:11:18
Хэдхэн луйварчин улстөрчид Их наядаар хэмжигдэх мөнгө улсаас идэж ууж байхад ард түмэн ядууралгүй яахав дээ. Ядуу ард олонд будаа гурил өгч байж сонгогдох нь МАН болон АН-ы хулгайчуудад их амархан боллоо гэж бодож байгаа байх. Гэхдээ идсэн эрүү удахгүй хувхайрна даа
Зочин [202.131.249.130] 2019-12-27 06:58:58
nyamdorjoo gej mon ch .........
Зочин [103.229.120.175] 2019-12-27 06:41:35
Ш.Раднаа сэдийг өөрийг барьж зарцуулсан мөнгө төгрөгөнд нь АТГшалгаад хэн хэн гэдэг байцаагчаас хэдэн сая төгрөг доллар авсан.гэдгийг илэрүүлээд хөөн хэлцэх хугацаагүй хорь
ИРГЭН [202.180.220.172] 2019-12-27 06:39:23
БОЛИЙ ШУДАРГА ТӨРТЭЙ ШУДАРГА ШҮҮХТЭЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ЗАЙЛ
Зочин [66.181.161.23] 2019-12-27 06:33:53
Намуудыг тарааж байж ЭНЭ бохирдсон системээс салах цоо шинэ удирдлага сонгох естой бид,
tg [203.91.115.47] 2019-12-27 05:57:23
монголын авилгачид үүрд мандан бадрах болтугай,цагдаа нар нь үүрд хамгаалах болтугай
колоо [103.229.123.99] 2019-12-27 05:01:43
арай хэтэрч байгаа юм бишүү энэ ингэж ихгэж нэг ард түмэн нь босож аюул болох юм биш байгаадаа таминь
Бид Раднаасэдтэнгүүд [202.179.24.68] 2019-12-27 04:38:04
тэмцэж чадахгүй үхэрнүүд тэгээд доромжлуулаад явж л байг,хохь нь л гэж байгаам даа
er [182.160.38.133] 2019-12-27 04:08:10
ODOO 20 ONII SONGUULIAR BUGDIIG N UNAGAAD SHINE GISHUUD ZUBHUN ENE HUULIIG HUCHINGUI BOLGOOD, HUUN HELELTSEH GEH YUMGUI BOLGOOD, BUH HERGIIG SUHUUD SHOROND HIIJ, HUULIIG BATALSAN GISHUU, RADNAASEDTENGUUDIIG SHOROND HIINE GEVEL SONGOH HEREGTEI, BIELUULEHGUI BOL OGTSORDOG ZARCHIMTAI
zochin [202.9.46.60] 2019-12-27 04:06:12
arai denduu davarch b.na daa muu khulgaichuud .
монголоо [139.162.37.41] 2019-12-27 03:55:12
одоо ийм хууль гарсанын мэдэж бгаа.тэгээд тэмцээч толгойгоо угаалгаад амаа үдүүлсэнүү.ам үдхэд хэдийг өгдөг бол нөгөө олон т.б.б.ууд юу хийж бга бол
зочин [66.181.161.22] 2019-12-27 02:54:30
Монгол сөнөтүгэй!
Баатар [202.9.40.41] 2019-12-27 02:40:33
Маныхан ѳѳрсдийнхѳѳ хулгайч ЖДҮчин авилгачин шахаачин тагнуул оймсчин 60тербумынхан хадгаламж банkны Хүрэлсүх Занданшатар Содбаатар тэргүүтэй 14 тербумын хэрэг гээд олон гэмт хэргүүдийг мартуулчих санаатай байгаа юм байна.
Зочин [103.10.22.48] 2019-12-27 02:27:20
UIH-n gishuud nertei yostoi uhej dald or gemer heterhii huvia bodoj hulgai luivar avilgin tulu uych hiihes butsahgui bolson humuus. Hyambaatar bol shudraga hun bish ter shudraga 5 gej ner holbogdson gaihdag.
Зочин [182.160.39.108] 2019-12-27 02:26:18
АЙМААР ШУДРАГА ХҮРЭЛСҮХ БАТТУЛГА ЗАНДАНШАТАР НЯМДОРЖ НАР БАЙХАД БҮҮ АЙ.ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ ГАРГАЖ ТАВИНА.БОЛОХГҮЙ БОЛ ШОРОН ҮГЭНД НЬ ОРВОЛ ЯАХ Ч ҮГҮЙ.ТӨРИЙН ХУУЛИЙГ НААД ХЭД ЧИНЬ МЭДМОЙ.
Зочин [202.131.227.178] 2019-12-27 04:00:53
тэнэг хүүр бэ.
Зочин [202.126.89.165] 2019-12-27 02:20:33
Одоо яая гэхэв дээ, Та бидний сонгосон сонголт. Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс хойш.Хохь чинь л гэж хэлэхээс өөр үг алга. Та нары нөгөө дээлийн шинэ, нөхрийн хуучин нь дээр, Улс төрийн тулхтай хүчин, Боловсон хүчний арвин нөөцтэй, Эх орон ард түмэндээ тусгаар тогтнолын төлөө тэмцлйиг удирдсан, Бүтээн байгулалтыг хийж соёл эрүүл мэндийг хөгжүүлсэн НАМЫН чинь байж байгаа царай нэг иймэрхүү.
Зочин [66.181.190.165] 2019-12-27 02:03:21
Erh medeltenguud oorsdodoo huuli zoriulj huuli gargahaa bolimoor yum... dahij MAN iig songohgui baiya
Зочин [195.46.106.44] 2019-12-27 01:54:37
Энэ ёстой даварч байнаа. Ингэж ард түмнийг доромжилж тавлаж бах таваа хангаж болдог юм уу. Хон хэрээний Энх бат ч гэх шиг хулгайч нар их том том дуугараад байсан одоо ард түмнийг жинхэнэ доромжилж байгаа зүйл дээр ган ч хийхгүй сүүлээ хавчаад...
Зочин [66.181.187.172] 2019-12-27 01:39:48
Монголчуудыг эд нар их даачигнаж байна даа энэ унэн шуу бусад хууль гараад байгаа 2020 онд ард тумэн та нарын булхайг илчилж байгаад унагаад оор шинэ хучин гаргах хэрэгтэй шуу хурэлбаатар мэтийн юмнууд хэрэг алга даа
Зочин [103.229.120.39] 2019-12-27 01:33:47
энэ сайт одоо хаашаа юм бэ? дандаал ногоон малгайтнуудын сүнс сүүдэр амилчихсан аятай л юм бичих юм
Уншигч [119.40.98.177] 2019-12-27 01:32:11
Нямбаатар% Раднаасэд, Нямдорж 3-ыг ийм хууль санаачилж, ард түмэн эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулсных нь төлөө огцруулж, дараагийн их хуралд нэрийг нь дэвшүүлэхгүй байх ёстой, дэвшүүлсэн нам ялагдах нь тодорхой
Зочин [202.179.27.244] 2019-12-27 01:18:04
ЗОРИУД АВИЛГАЧИДАА ЯЛААС МУЛТЛАХ ЗОРТЛГОТОЙ ХИЙСЭН НЯМДОРЖ РАДНААСЭД НЯМБААТАР ГУРАВ МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙСАН.
Зочин [202.131.227.178] 2019-12-27 04:02:10
энэ 3 аа ил далд алж хаяад өөөрчихбөл болоо юм биш үү?
ЗОЧИН [202.131.233.190] 2019-12-27 00:44:38
НЯМДОРЖ, РАДНААСЭД НАРЫН ӨӨРСДӨДӨӨ, НАЙЗ НАРТАА, НЭГ ТҮРҮҮВЧНИЙХЭНДЭЭ, НАМЫНХАА АЛБАН ТУШААЛ, АВИЛГЫН ХҮНД ГЭМТ ХЭРЭГТНҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ГАРГАСАН ХУУЛЬ ГЭЖ БАЙГАА, МӨН Ч ИЧДЭГГҮЙ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ШҮҮ.
зочин [122.201.21.111] 2019-12-27 00:16:40
Хэрэгсэхгуй болсон юмуу. тодорхой бичээч. Угуй ч юм шиг.