"Дельта" хувилбарын дараагийн давлагаа эхэлж байгаа учир вакцины гурав дахь тунг хийнэ" гэв

Aдмин / Эрүүл мэнд

"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гурав дахь тунгийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр:
-Өнгөрсөн хугацаанд 10 хувийг эзэлж байсан бол сүүлийн үед илэрч байгаа эерэг тохиолдолд дельта хувилбар 30 хувийг эзэлж байна. Тэр дундаа Баян-Өлгий аймагт 80 хувь, Ховд аймагт 55 хувь гэх мэтээр шинэ хувилбарын тархалт эрчимжиж байна. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна.

Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусийн халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг дэлхийн мэргэжилтнүүд анхааруулж байгаа аж.

"ХОЁР ТУНГАА ХИЙЛГЭСЭН Ч ХАЛДВАР АВСАН БОЛ ГУРАВ ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ"

"Альфа, бетта, дельта" хувилбар гээд вирусийн төрлийн аль алин дээр нь гурав дахь тунгийн саармагжуулалт өндөр байгааг дэлхийн судлаачид тогтоосон. Тиймээс энэхүү олон улсын судалгааг үндэслэл болгож Монгол Улс гурав дахь тунгийн судалгааг ХӨСҮТ-д эхлүүлж бүүстер тун буюу нэмэлт тунгийн судлах үүрэг авсны дагуу ажиллаж, эмнэлзүйн туршилт хийж байна.

"Дельта" хувилбарын дараагийн давлагаа эхэлж байгаа гэж үзсэн учир вакцины гурав дахь тунг хийхээр болж байна.

Энэхүү судалгаа нь олон улсад болон Монгол Улсад тодорхой үр дүн хараахан өгөөгүй байгаа учир шууд хийх үндэслэлгүй. Вакцинжуулалт хийснээс хойш тухайн хүний цусанд үүсэж байгаа тархац, тогтоц хэр удаан үргэлжилж байгаа талаарх судалгааг Монголд төдийгүй олон улсад гараагүй байна.

Төрийн албан хаагчдад гурав дахь тунг хүчээр хийж байгаа талаарх мэдээлэл гарсан байсан. Тийм зүйл байхгүй. Тэд сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа. АстраЗенека вакцины нөөц тодорхой хэмжээнд байгаа ч өмнө нь хийлгэсэн бүх хүнд гурав дахь тунг хийх боломж байхгүй. Энэ асуудлыг бид хэлэлцэж байгаа.

Хоёр дахь тун төдийгүй гурав дахь тунг хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Тухайн хүний дархлааны түвшингээс шалтгаална. Гурав дахь тунг хийх зорилго нь халдвараас хамгаалах дархлааны түвшинг нь өсгөж байна гэсэн үг. Ялангуяа эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг нэн түрүүнд хамруулснаар хариу арга хэмжээндээ дэмжлэг үзүүлж байгаа юм.

Вакцин хийлгэснээс хойш 6 сарын дараа вакцины хамгаалах түвшин буурч байгаа гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс хамгаалах чадвар алсдаа буурах нь тодорхой. Зургаа дахь сарын вакцины сорьцыг одоо цуглуулж байгаа ба хариу нь гарах хараахан болоогүй байна. Хоёр тунгаа хийлгэсэн ч халдвар авсан бол гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй.

"Дельта хувилбарын" дараагийн давлагаа эхэлж байгаа гэж үзсэн учир вакцины гурав дахь тунг хийхээр болж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.178.96] 2021-08-19 06:00:12

ghtyughyt

Зочин [66.181.178.96] 2021-08-19 06:00:03

вакцины 1 ба 2-р тун ямар хугацаанд үйлчлэх юм бэ, 3 дах нь мөн ямар хугацаанд үйлчлэхийн энэ талаар судалгааг тодруулмаар байна хүүхэд бас 3 дахь тун хийж болох юм уу үгүй юу гээд

Зочин [66.181.178.96] 2021-08-19 05:56:01

10-Р САРЫН 1-НД АХМАДЫН БАЯРААР НЬ АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМЭЭД ӨГЧМӨӨР ЮМ АА ЮМНЫ ҮНЭ ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС ЭРС ӨССӨН БАЙНА ШҮҮ ДЭЭ

Зочин [66.181.178.96] 2021-08-19 05:53:11

Вакцины 3 дахь тунг хийлгэж болох эсэх талаар бусад улс орнуудын туршлагыг сайн лавлаж байж иргэддээ хийсэн нь дээр байх. Ер нь тэгээд аль эртний каринтийн тавиад байхдаа иргэдээ вакцинжуулсан бол хамаагүй дээр байсан байх одоо нас баралт 891 боллоо гэж байна халдварыг хүндрүүлж нас баралт өдий болсон ЗГ огцрох ёстой байх. Хичнээн айл өрх үр хүүхэд өнчрөл зовлон амсаж байгаа бол гэхээс аймаар. Коронагийн энэ хүнд өдрүүдэд ядаж ахмадуудынхаа тэтгэвэрийг яагаад нэмээд өгч болдоггүй юм бэ. Гадуур бол хүнсний өргөн хэрэглээний бараа ялангуяа мах их үнэтэй байна шүү дээ. Халдварыг ихэсгэж нас баралт 891 болоод байхад хариуцлага тооцох л ёстой байх

Зочин [203.91.115.56] 2021-08-19 05:02:08

Энэ ЗГ хариуцлаггүй ажиллаж байна Яагаад энэ олон найр наадам энд тэндгүй хийгээд байна вэ Олон хүн цугласанаас болж орон нутагт вирус маш их тэлж бна Одоо бүр дeльта нь тарж эхэллээ Арга хэмжээ авч хатуу хөл хорио тавиачээ Гуравхан сая хүнтэй шүү

зочин [202.9.46.131] 2021-08-19 02:36:30

3- р тунг хийлгмээр байна

Зочин [202.9.46.51] 2021-08-18 13:05:14

Хоёр тун хангалттай.

Зочин [64.53.245.117] 2021-08-18 17:42:04

Tiim vaccine bizneschid odoo shunalaa tataa

Зочин [192.82.67.147] 2021-08-18 10:39:52

Дeльта хувилбар вакцинтай хүнд ч гэсэн аюултай байхад 12 оос доош насны огт вакцингүй хүүхэдийг танхимаар хичээлүүлэх дэмий асуудал Яг л хэзээ өвдөх бол гээд аз туршаад байгаа юм шиг Цахимаар хичээллээд 12оос доош насны хүүхэдийн вакциныг дэлхийн бусад улсууд буюу хөрш Орос улсад нэвтэрүүлсэний дараа вакцинд хамруулаад тэгээд танхимаар хичээллэх нь зөв шийдэл байх аа Тэгээд ч бага ангийн хичээл харьцангуй хөнгөн цахимаар ойлгоод явахад асуудалгүй шүү дээ

Иргэн [202.21.107.118] 2021-08-18 10:26:52

Хятадын вакцины тун гэж олон юм битгий ярь. Наадах чинь батлагдаагүй

Зочин [202.21.107.118] 2021-08-18 10:30:21

Шаардлагатай бол хийх юм гэнэ лээ. Эсвэл өөр вакцинаар орлуулах юм гэсэн

Зочин [192.82.81.63] 2021-08-18 08:42:17

Хятадын вакциний талаар гурав дахь тун гнж ярихгүй байхын ямар учир жанцантай болоо


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.