Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оюутан, залуучууд дуу хоолойгоо нэгтгэж байна

Aдмин / Нүүр

Монголын Оюутны Холбооны ЕНБДарга Э.Дөлгөөнтэй ярилцсан яриаг хүргэе

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яагаад оюутан, залуучууд дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй вэ?

XIX болон XX зуунаас эхэлсэн дэлхийн аж үйлдвэрийн хурдацтай хөгжил, хотжилт, хүн амын өсөлт, техник технологийн үсрэнгүй хөгжил, газар ашиглалттай холбоотойгоор үүссэн сөрөг үр дагаврын үр дүнд агаар мандал буюу хүлэмжийн хийд сөрөг нөлөөлөл үүсч дэлхийн уур амьсгал дулаарч өөрчлөлтөд орсныг дэлхийн олон эрдэмтэд аль хэдийнээ нотолж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөр байгаль экологид өөрчлөлт орж биологийн төрөл зүйл багасах, экосистемийн үйлчилгээ доройтох, цөлжилт хуурайшилт ихсэх, цэвдэг хайлах, усны нөөц хомстох, гамшигт үзэгдэл нэмэгдэх зэрэг аюул дэлхий дахинд нүүрлэж байна. Манай улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат, далайд гарцгүй эдийн засгийн тогтолцоо, мал аж ахуй эрхэлдэг зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улс юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дэлхийн улс орнуудын төдийгүй хүн бүрийн хүчин чармайлт гаргаж байгаа нь бахархууштай байдаг. Энэхүү уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, түүний сөрөг нөлөөллийг сааруулах үйлсэд Монгол орны оюутан залуучууд бид хувь нэмэр оруулах, өөрсдийн оролцоог идэвхжүүлэх, оюутан залуучуудад уур амьсгалын өөрчлөлтийн тухай ойлголт мэдлэг олгох нь хамгийн оновчтой арга зам болж байна.

Монгол улсад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой бодлого, баримт бичиг байдаг уу?

Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Зорилт, Алсын хараа 2050, Монгол Улсын Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлого, стратеги, төлөвлөгөө гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд үүнд Монголын Оюутны Холбоо нэгдэн ажиллана.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор оюутан, залуучууддаа юу гэж хандаж хэлэх вэ?

Оюутан, залуучууддаа хандаж хэлэхэд дараах уриалгыг хүлээн авч хэрэгжүүлэх, байгальд ээлтэй сурч боловсрох, ажлын байранд гараад ч гэсэн амьдралдаа хэвшүүлэн ажиллахыг хүсч байна.

image

Оюутнууд компьютероо хэрэглэж дуусаад тэр дор нь унтрааж сурах нь цахилгаан эрчим хүчинд зарцуулах энергийг хэмнэж байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Хэд хэдэн их дээд сургуулиуд хүнсний хог хаягдал, удаан задардаг, задардаггүй хогоо ялгаж хаяж сурцгаасан байна. Олон их, дээд сургуулиуд мод тарьж арчлан ургуулах ажлыг эхлүүлээд уламжлал болгон хэрэгжүүлж эхэлсэн. Байгаль орчин, хөрсний бүтэц, чанарт ээлтэй эрдэс бордоо, тэжээл үйлдвэрлэх санал санаачилга боловсруулсан туршлага байна. Түүнчлэн нарны буюу сэргээгдэх эрчим хүчийг ашиглан компьютер, гар утас болон бусад дагалдах хэрэгслийг цэнэглэх төхөөрөмжийг санаачлан төсөл боловсруулж эхэлсэн. Цаашид энэхүү байгаль орчинд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйлсэд хувь нэмэр оруулах үйл ажиллагаагаа бид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Их, дээд сургуулиудын удирдлагын зүгээс оюутан залуучуудын энэхүү санал санаачилгуудыг дэмжин хамтран ажиллах хэрэгцээ ч мөн гарч байна.

Монголын Оюутны холбоо уур амьсгалтай холбоотой ямар санаачилга уриалгуудыг гаргаж байгаа вэ?

Монголын оюутны холбоо нь ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Их британи Умард Ирландын нэгдсэн вант улсын элчин сайдын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд оюутан залуучууддаа хандан байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад эрчим хүч, тээвэр, ус, хог хаягдлыг бууруулах дараах арга хэмжээнүүдийг дэмжин түгээн дэлгэрүүлэх, санал санаачилга гаргаж идэвхтэй манлайлахыг уриалж байна.

Үүнд:

1. Эрчим хүчээ хэмнэж байгаль орчинд ээлтэй сурах,

2. Хог хаягдлаа ангилан хаяж хэвших,

3. Мод тарьж арчилж тордох,

4. “10 minutes shower” аяныг зарлан 10 минутад шүршүүрт орж усаа гамнах,

5. Борооны усыг хуримтлуулж дахин ашиглах,

6. 00 өрөөний усны алдагдлыг зогсоох, ус бага ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлэх,

7. Мэдрэгчтэй усны крант, гэрэл чийдэн ашиглахыг сургуулийн удирдлагад тавих,

8. Сургуулийн орчимд ногоон байгууламжийг бий болгох, өргөтгөхөд санал санаачилга дэвшүүлэх, гэрэл цахилгаан, усны хэмнэлттэй технологийг ашиглах

9. Сургууль бүр Эко-клуб байгуулж үйл ажиллагааг хөгжүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, соёлыг түгээх

10. Тээврийн хэрэгслээс татгалзаж дугуй унах орчинг бүрдүүлэх гэх мэт олон арга хэмжээнүүдийг сургууль бүрт уриалах, хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

image

Холбоо барих хаяг: https://www.facebook.com/MongolianStudentUnion


Сэтгэгдэл

Zochin [109.89.151.254] 2021-10-20 15:23:37

Uls torchidteigee exelj temtsej ireedyigee xamgaalax ni zyid niitsne untaa baidlaasaa sertsgeej zov zyil deer temtsej sur !!!

Zochin [150.129.143.178] 2021-10-20 03:34:32

Har bagaasaa tsunkh barih sonirholtoi garuud , ta nar yadaj gudamjind tser nysaa bitgiu haya tegeed daraa ni bulter

Зочин [103.229.123.228] 2021-10-31 05:38:15

Зөв2

Иргэн [66.181.183.114] 2021-10-20 01:33:15

Залуучууд зөв зүгт хөдөлж байгаа нь сайн байна. Харлуулагчид ихэнх болсон үед залуучуудын байгууллага санаачлагаа хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй шүү.

Зочин [202.55.188.38] 2021-10-20 01:26:26

Дуу хоолойгоо нэгтгээд яах юм. Шизонууд

Зочин [103.80.210.183] 2021-10-20 01:20:40

залуучуудын холбоо . гэж ирээдүйн хулгайч бэлтгэх дамжлага байна аа байна. сайханбилэг энэ холбоогоор дамжиж хулгайч ыолж гарсан шүү. болгоомжил эдгээр худалдагдсан залуусаас болгоомжил.

зочин [122.201.22.89] 2021-10-20 01:01:59

эдний гол үүрэг нь сурах юм байгаамшт


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.