Чуулган: Албан үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах зүйлтэй ТАЗ эвлэрэхгүй

Aдмин / Улстөр

Чуулганаар үргэлжлүүлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: -Төрийн албан хаагчид албан үүрэг гүйцэтгэж байх үедээ архидан согтуурах, мансуурах төрлийн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Архидан согтууруурахтай тэмцэх тухай хуулиар ч хориглосон. Хориглосон үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг нь нэг мөр хуульчлагдаагүй. Тиймээс ёс зүйн асуудлаар сахилгын шийтгэл хүлээлгэдэг болгож, төрийн албан хаагч албан үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлдөг, эсвэл бүр мөсөн чөлөөлдөг хувилбарыг ямар нэгэн байдлаар уг хуульд суулгах шаардлагатай. Төрийн албанд архийг эгнэгт халах тухай асуудлыг шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Төрийн албанд ажил үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах нь бүх зүйлд сөрөг нөлөөтэй. Холбогдох хуулиудад ажлын байранд архидахгүй байх заалтууд байгаа. Төрийн албаны ёс зүйн хуульд төрийн албан хаагчдад тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага бий. Уг шаардлагад албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэх, олон нийтийн мөрдөх дэг журмыг мөрдөн гэсэн заалтыг оруулж өгсөн. Олон судалгаа хийсэн. Япон, Сингапур, Хятадынхыг судалсан. Хуулийн төсөлд тусгасан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: -Албан үүргээ гүйцэтгэх явцад архидан согтуурах зүйлтэй ТАЗ эвлэрэхгүй. 2019 онд 98 зөрчил илэрсэн. 2020 онд 37 зөрчил, 2021 онд 75, 2022 онд 153 зөрчил илэрсэн. Зөрчлийн нөхцөл байдлаас шалтгаалаад албан үүргээс халах, чөлөөлөх хүртэлх үйл ажиллагааг явуулсан.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:-Төрийн албанд гай ч гүй гавьяагүй олон жил болсон нь давуу тал болчихсон. Тэр давуу талаараа өөрийн эргэн тойрон, удирдлагад байгаа хүмүүсийг эрхшээлдээ оруулдаг бохир, заваан нөхцөл байдал үүссэн. Ямар ч гомдол гаргасан хууль зөрчөөгүй улмаас тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй. Жишээ хэлэхэд, ямар ч байгууллагад шинэ удирдлага очлоо гэхэд дор нь хор хутгаж, бужигнуулж, хов зөөж нааш нь цааш нь явуулдаг, өөрсдөд нь үйлчлээгүй хүмүүсийн зэрэг дэвийн нэмэгдэл, боломж амралт зэрэг бүх зүйлээр нь дарамталж, шахаж боодог бүлэглэл бий болчхоод байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Энэ хууль төрийн албан хаагчийг дарамтлах бус хамгаалах хууль болж байгаа юм. Төрийн албан хаагчдад шахалт шаардлага тавих асуудал байлгүй яах вэ. Гэхдээ ёс зүйн хэм хэмжээ, хүний мөн чанар руу давж болохгүй. Шахалт шаардлага тавихдаа нас хүйс, яс үндэс, биеийн хэлбэр галбираар доромжлох, сэтгэл санааны хохирол учруулах гэх асуудал гардаг. Ийм зүйл гаргахгүй байхад хуулийн зохицуулалт, төрийн албаны удирдлагын түвшинд гарч байгаа учраас таслан зогсоож байгаа гэж ойлгож болно.


Сэтгэгдэл

Зочин [122.201.25.251] 2023-04-13 14:36:59

Hulgai hiisen bish uuj l bna biz ter heden ih naydaar ni ideed bga humuusteigee temtseerei


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.