Г.Мэнд-Ооёо хүндэтгэлийн лекц уншина
Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Монгол бахархлын өдөр”-өөр Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгоор шагнагдсан. Монголын утга зохиолын салбараас хамгийн анх удаа төрийн дээд шагнал хүртэж буй хүн нь Г.Мэнд-Ооёо юм.
Тэгвэл өнөөдөр тэрээр МУИС-ийн багш, оюутнуудад зориулан “Монголын эрдэм соёлыг тээсэн их нүүдэл" сэдэвт хүндэтгэлийн лекц уншина. Арга хэмжээ МУИС-ын хичээлийн нэгдүгээр байр, Эрдмийн дугуй танхимд 15:00 цагт болох юм.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл