Бурхан Халдуныг ЮНЕСКО-д бүртгүүлэх эсэхийг шийднэ
Бурхан Халдуныг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх талаар БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ сарын сүүлээр эхлэх ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын хурлаар Бурхан Халдуныг соёлын биет бус өв, дэлхийн байгалийн өвөөр бүртгэх асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ талын холбогдох материалыг бүрдүүлж, саналыг урьд онуудад тавьсны дагуу ХБНГУ-ын Бонн хотноо зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн өвийн 39 дүгээр чуулганаар хэлэлцэнэ. Уг чуулганд холбогдох талуудыг оролцуулж, дэмжүүлэх талаар сурталчилгаа, лобби хийлгэх шаардлагатай. Бид оролцогчийн зардал хөрөнгийг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна” хэмээжээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл