Монгол залууст зориулсан анхны бие даасан хууль батлагдлаа

Д.Тулга / Улстөр

uihӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Шинээр батлагдан гарч буй уг хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус сан нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах, шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэв.

Хуулийн төсөл боловсруулахдаа 27300 залуусаас судалгаа авснаас 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай байдгаа илэрхийлжээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих, Даатгалын хуультай уялдуулж, төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллах юм байна. Мөн судалгаанд оролцсон залуусын 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна гэж хариулжээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Монголын залууст зориулсан бие даасан хууль гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хүн амын 35.5 хувийг эзэлдэг 15-34 насны залуусын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг хуульчлан тодорхойлж байгааг сайшааж байлаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал "Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил" гэв.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувийн саналаар хуулийг баталсан юм. Залуусын хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.