Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэхэд шаардлага тавих олон улсын стандарттай боллоо

Aдмин / Эдийн засаг

Дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 “Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хороо (ISO/TC 38 Texile)-ны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.

Энэхүү стандартыг боловсруулж, баталснаар Монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, хариуцлагатай нүүдэлчин, мал аж ахуйн орон гэсэн нэр хүндийг дэлхийд бататгахаас гадна эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

Монгол ямааны ноолуур нь нарийн ширхэгтэй, хөнгөн, дулаан хадгалдаг гэдгээрээ алдартай бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээгддэг ховор, үнэ цэнтэй түүхий эд учраас энэ чиглэлийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бэлчээрийн менежмент, хуурай болон хагас хуурай газрын экосистем, түүний биологийн олон янз байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлэх, уламжлалт мал аж ахуйн соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хүчин зүйлийг дээрх стандартад тусгажээ.

Энэ тухай Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан: Монгол Улсын Засгийн газрын “2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулж, гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг арилгаж, сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах боломжийг бүрдүүлэхээр болсон.

Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд” Ноолуурын салбарыг дэмжиж, самнасан ноолуур болон эцсийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тусгасан байгаа” гэдгийг онцлон хэллээ.

Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.