Үндэсний бөхийн 2025-2026 оны улирлын чансааг аймгийн арслангууд тэргүүллээ

Д.Тулга / Спорт

Монголын үндэсний бөхийн холбоо, Дэвжээ.мн сайтаас 2025-2026 оны улирлын сүүлийн чансааг танилцуулав.

Энэ улирлын турш Монголын үндэсний бөхийн холбооноос 50 удаагийн барилдаан зохион байгуулжээ. Үүнээс 35 нь улс, аймгийн цолтнуудын барилдаан юм. Түүнчлэн аймаг, цэргийн цолтнуудын барилдаан тав, сумын цолтой болох залуу бөхчүүдийн 10 барилдаан болов.

Тэгвэл 25 хоногийн дараа эхлэх улсын наадмын бөхийн барилдааны өмнөх чансааг Ховд аймгийн Мөст сумын харьяат “Алдар” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан М.Баяржавхлан 10100 оноогоор тэргүүлжээ. Тэрбээр намрын нээлтээс хойш 35 барилдаан зодоглосон байна. Ингэхдээ улс, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэжээ. Тодруулбал, “Бест баззер” болон Ховд аймгийн Буянт сумын 100 жилийн ойн барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгчийн цом, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 70 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн юм.

Харин Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар 9300 оноогоор удааллаа. Тэрбээр улирлын турш 24 барилдаанд зодоглохдоо улс, аймгийн цолтнуудын нэг барилдаанд түрүүлж, нэг үзүүрлэсэн байна. Түүнчлэн аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, гурван удаа их шөвөгт шалгарчээ.

Шилдэг 10-т аварга нэг, арслан гурав, заан гурав, аймгийн цолтой гурван бөх багтлаа. Чансааны шилдэг 20 бөхийг танилцуулъя.

1. Аймгийн арслан М.Баяржавхлан-10100 оноо

2. Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар-9300

3. Улсын арслан Э.Батмагнай-8950

4. Улсын заан Б.Бат-Өлзий-8650

5. Улсын арслан Б.Орхонбаяр-8350

6. Улсын аварга О.Хангай-8300

7. Улсын заан Д.Хүдэрбулга-7700

8. Улсын заан С.Сүхбат-7550

9. Аймгийн хурц арслан Д.Алтанцоож-7500

10. Улсын арслан Ц.Бямба-Отгон-6600

11. Улсын начин Б.Даваа-Очир-5950

12. Улсын заан М.Лхагвагэрэл-5550

12. Аймгийн арслан М.Эрхэмбаяр-5550

14. Улсын харцага Б.Зоригтбаатар-4950

15. Аймгийн хурц арслан Б.Очирхүү-4750

16. Улсын харцага Э.Даш-4700

16. Аймгийн арслан Ө.Батсуурь-4700

18. Аймгийн арслан Ц.Төмөрцоож-4600

18. Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ-4600

20. Улсын арслан Э.Оюунболд-4500


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.