АНУ-ын шигшээ 96 жилийн дараа анх удаа илт давуугаар хожлоо
АНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) 1930 оны тэмцээнээс хойш анх удаа өрсөлдөгчөө олон онооны зөрүүгээр илт давуу хожлоо.
Америкчууд нутагтаа зохион байгуулж буй ДАШТ-ий эхний тоглолтдоо Парагвайн шигшээ багийг 4:1 харьцаагаар буулган авчээ. АНУ-ын шигшээ баг ДАШТ-д оролцсон түүхэндээ өрсөлдөгчөө гурван гоолын зөрүүтэйгээр ердөө хоёрхон удаа хожиж байсан байна. Энэ амжилт хамгийн анхны буюу 1930 оны ДАШТ-ий үеэр бүртгэгдэж байжээ. Тухайн үед АНУ-ын баг хэсгийн шатанд Бельги, Парагвайн шигшээ багуудыг тус бүр 3:0-ээр хожсон байна.
АНУ-ын шигшээ баг дараагийн тойргийн тоглолтоо зургаадугаар сарын 19-нд Австралийн багтай хийнэ.
АНУ, Канад, Мексик улсуудад зохион байгуулж буй энэ удаагийн ДАШТ долоодугаар сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ. Тэмцээний түүхэнд анх удаа 48 улсын шигшээ баг оролцож байгаа бөгөөд 12 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг бүрээс шилдэг хоёр баг болон гуравдугаар байрт шалгарсан хамгийн сайн үзүүлэлттэй найман баг 1/16 шигшээд шалгарах эрхээ авах юм. Дэлхийн аваргын цомыг Аргентины шигшээ баг эзэмшиж байгаа билээ.
Д.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл