Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойд зориулсан бага хурал болов

Aдмин / Энтертайнмент

Плано Каприни Их Монгол Улсад зорчсоны 780 жилийн ойд зориулсан “Плано Карпини судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хурал Мажонэ хотноо энэ сарын 5-нд болов. Плано Каприни 1245 онд Францын Лион хотоос Монголын Их гүрнийг зорьсон аяллаа эхлүүлж, хаадын захидлыг харилцан уламжилж, “Монголчуудын түүх” хэмээх аян замын тэмдэглэлийн ном бичиж үлдээсэн нь эдүгээ судалгааны сонирхолтой сэдэв хэвээр байсаар буй.

Уг бага хурлыг Монгол Улсаас Итали Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдах Итали Улсын Умбриа мужийн Мажонэ хотын захиргаа, Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол-Италийн нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.104] 2026-06-12 12:31:29

Карпини гээч ээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.