Боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого 2026-2028 зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдаж байна
Боловсролын багц хуулийн хэрэгжилт, боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого 2026-2028 зөвлөгөөн Орхон аймагт зохион байгуулагдаж уг зөвлөгөөнд Хөвсгөл, Булган, Орхон аймгийн 250 гаруй боловсролын салбарынхан оролцож байна.
Тус зөвлөгөөнөөр
-"Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" бодлогын танилцуулга
-Хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн бүтцийн өөрчлөлт, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн тухай
-Боловсролын төсөв санхүүгийн бодлого, хойд бүс дэх хөрөнгө оруулалтын тухай
-Боловсролын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
-Боловсролын шинэчлэлийг орон нутагт, олон талын оролцоонд суурилан хэрэгжүүлэхэд баримтлах чиглэлүүдийг танилцуулж байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
































































Сэтгэгдэл