Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУПХ-ны даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын Парламентын холбооны ерөнхийлөгч хатагтай Габриэла Куэвас Барроныг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг 2016-2020 онд хөгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”, “Тогтвортой хөгжлийн зорилго 2030”-ыг амжилттай хэрэгжүүлэхэд ахиц гарч байгааг дурдаад цаашид бүх талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганаас гаргасан тунхаглалыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах болно гэв.
Хатагтай Габриэла Куэвас Баррон хэлэхдээ ОУПХ-ны Ази Номхон далайн бүсийн II чуулганыг зохион байгуулалт сайтай, үр дүнтэй зохион байгуулж, олон асуудал тусгасан сайн тунхаг бичиг гаргасныг онцлов. Мөн тэрбээр Монгол УлсыгТогтвортой хөгжлийн зорилгуудаа хэрэгжүүлэхийн төлөө улам бүр идэвхтэй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа дурдсан юм.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улсын Засгийн газрын боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг 2017-2020 онд хөгжүүлэх хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдлээ.
Сэтгэгдэл
Хүрэлсүх огцор !!!!!!!!!!!!! [46.165.254.166] 2019-05-31 01:52:32
Энэ бид хоёр хоосон ам шалдан гуя. Хурдан огцорч далд орж үз. Төрсөн дүү У.Отгонбаяр нь Барилга, хот байгуулалтын яамны ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаад баахан тендер хусаад хэл амнаас айгаад түр чөлөө авсан гэсэн. Нөгөө яригдаад байгаа алдарт 10 сая долларын Цэвэрлэх байгууламжийн тендерээс авилгал хусаад зугтсан байх хэл амнаас айгаад. Хүмүүс бүгд тэгэж ярьж байна. Нөгөө төрсөн дүү У.Давхарбаяр нь ЖДҮ-ээс ахынхаа дэмжлэгтэй мөнгө хуссан. ЖДҮ-ийн захирал, хариуцсан яамны газрын даргаар нь мөн л У.Отгонбаяр нь олон жил ажиллаж авилгал авч байсан гэдэг. Ийм л луйварчин, авилгачин ах дүү нар Монгол орныг маань самраад сууж байна даа. Тэгээд шударга ёс ярих юм үнэндээ л Хүрэлсүхийн өмнөөс ичих юм. Өөрөө урд нь Хадгаламж банкны 17 тэрбум хуссан Казино тоглосон, Австралид хаустай гээд л байгаа тэр бол үнэн байхөө. МАН 4 жил юу ч хийсэнгүй одоо сонгууль болтол хүлээх хэрэггүй. Эд нарыг бүгдийг нь хурдан огцруулаад эртхэн зайлуулах хэрэгтэй. АН маш зөв жагсаал хийсэн. Одоо огцортол нь тэмц !!!