Түрээсийн орон сууцны шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн анхааралд

“Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоол батлагдсан.
Уг тогтоолын дагуу цахим бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлэх ажил хийгдэж дууссан. Тиймээс сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэд доорх материалыг бүрдүүлэн Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл салбаруудад ажлын цагаар авчирч баталгаажуулна уу.
Ямар бичиг баримт бүрдүүлэх хэрхэн баталгаажуулах тухай дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.mn сайтаас мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл
L [202.126.88.196] 2019-08-17 10:48:11
Vnheer ontsgvi
Ххх [66.181.161.89] 2019-08-17 00:26:46
Шудрага сонголт явагдсангүй бололтой. Төрийн албан хаагч бүлэгт бүртгүүлсэн. 35-40 жил өжилласан албан хаагч хир олон байгаа бол. Ажилласан жилээр нь сайн хянаж шалгаж өгөөч.. луйвар орсон гэж хардлага төрөөд байна. Харамсмаар байна.
Зочин [202.21.99.42] 2019-08-16 02:38:31
Ямар шалгуураар эрэмблээд байгаа нь ойлгомжгүй. Төлбөрийн чадвар сайтай гэх гэж байгаа бол тэр хүмүүс чинь аль эрт орон сууцтай болоод амьжиргаагаа хөөсөн байгаа. Дунд нь хямд байр авч дамлах гэсэн хэдэн овсгойтой хүмүүс л шалгуурт тэнцэнэ. Үнэндээ өнгөлөн далдлагдсан цэвэр луйвар явж байна. Хаана хэнд авилга өгөх ёстой байсан юм болдоо.
irgen [66.181.161.3] 2019-08-15 16:07:02
Orson orooguigee yaj medeh yum be
Зочин [202.126.89.166] 2019-08-15 11:45:20
Орж чадаагүй нь өвөл утаа сайн гаргаж өшөөгөө авна даа. Тийм л байдаг
зочин [64.119.25.18] 2019-08-15 10:00:06
Гомдол бгаа бол АТГ азар өгч шалгуулах болж дээ?хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 15 хүн шалгаж аваад бусад үлдсэн байрууд хаачив,үүнийг шалгаж булхай, луйвар хийсэн хүмүүсийг 461 илгээх хэрэгтэй бна,3135 хүн бүртгүүлж, 15 хүн авч бгаан хардаж бгаан зөв гэж бна,бусад байр юу болов?ийм шалгаруулалт гэж юу байхав дээ,
Зочин [202.126.89.106] 2019-08-15 09:25:40
Туршилт болж байгаагаа мэдэх хүн алга
bbb [202.55.191.130] 2019-08-15 07:49:38
tentssenee yaj medhiin. mash dutuu medeelel oruulah yumaa
Зочин [43.228.131.45] 2019-08-15 07:43:37
Наад сонгон шалгаруулалт гэдэг чинь үнэн худлаа шүү. Журмаараа бол сонгон шалгаруулалтын комисс байгуулагдах ёстой, гэтэл НОСК өөрөө эрэмбэлээд байгаа нь журмаа зөрчсөн үйлдэл гэж харж байгаа. Сэтгүүлч үүнийг анхаараарай гэж хүсье.