Гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Хангарди ордонд боллоо. Ажлын хэсэг 2019-2020 оны хичээлийн шинэ жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13-наас 27-ны өдрүүдэд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21-30-ны хооронд явагдана. Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэгдсэн байна. 2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа 1088 сул ажлын байрны мэдээллийг байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангагдсан эсэх, удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал болон холбогдох дүгнэлтийн дагуу БСШУСЯ, НМХГ-т санал, дүгнэлтийг хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ЕБС-иудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан” гэв.
2019-2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15-нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60-70 мянга, дунд анги 90-100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120-130 мянган төгрөг байна. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуулиудад тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44000 мянган багшид энэ сарын 27-30 –ны хооронд сургалт явуулах аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Улс, нийслэл, дүүрэг, орон нутгийн хөгжлийн сан, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 2019 онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5,3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэх төлөвлөгөө батлагдан хэрэгжиж байгаа талаар мэдээллээ.
Сэтгэгдэл
zichin [150.129.143.36] 2019-08-19 03:52:18
хан уул дүүрэгт 75 дугаар сургуулийг байхаа нурууагаад 1 жил болж байна. Энд нэг сургууль барьсан байх ёстой гээд хайгаад олёонгүй. Дөнгөж суурийн цутгалт хийж байгаа бололтой байна лээ. Арай ч дэ э бүтэн жил болж байхад суургуулийг нураагаад барилгыг бариагүй байдаг. Хажууд нь 120 мянгатад Хурдын байрууд дэндүү их болоод байдаг. Төр хувийн хэвшил 2-ын ажил дэндүү ялгаатай байнаа.
Зочин [66.181.184.53] 2019-08-18 00:54:39
Монголд зарим нэгэн ерөнхий боловсролын хамгийн үнэтэй сургууль 6-73 сая төгрөгийн үнэтэй сургуульд өгч байхад борчуул ын хүүхдүүд хэдэн зуу мянгаараа 3 ээлжээр явж сурах гэж мэрийж байх гэж дээ. МОНГОЛЧУУД ийм баян мөртлөө яагаад туйлын ядуу амьдарч байдаг. юм бол гэж гаднынхан гайхаж асуудаг.
Т1 [46.101.253.78] 2019-08-18 00:47:12
Ямар мангар юм бэ. 4 элжээр хичээллэхэд л 18 биш болоод цөөрнө ш дээ. Оркууд аа гэж...
Бүтэхгүйээ [124.67.20.31] 2019-08-17 14:40:37
Гайхамшиг үргэлжилсээр
13 дугаар хорооны иргэн АНХМААГЫН анхааралд [66.181.161.7] 2019-08-17 07:19:33
1.ЧДийн 13р дугаар хороо 17 дугаар сургуулийн хашааны араар тавигдаж байгаа авто зам нэг айл газраа челеелеегуйгээс 2 жил саатлаа.Ийм хэвээр байвал замын тугжрэл улам ихсэж 17 р сургуулийн бага ангийн хуухдууд авто машины осолд орох магадлал улам ихэснэ.Урд жилуудэд энэ тугжрэлээс болж хуухэд машинд шургуулах явдал хэдхэд гарч байсан.Иймд хичээл эхлэхээс емне энэ замыг нээх шаардлагатай. 2.Борооны ус зайлуулах сувгийг засварлахдаа борооны ус 17 дугаар сургуулийн хичээлийн байрны гол хаалга руу урсахаар болгосон байна.Саяны усархаг борооны уерын усаар айлуудын хог жорлонгын ялгадас сургуулийн уудэнд тогтсон байв .Халдварт евчин гарвал хэн хриуцах вэ.
Nyamdorj [125.30.43.184] 2019-08-17 07:16:42
Huuli zuin said Nyamdorj sayahan TV geer Gandand Ulsiin tusuvuur shine Dugana barij ugsunuu yarij baisan. Orond ni surguuli barihgui.
Зочин [64.119.19.54] 2019-08-17 06:10:52
Нийслэлийн боловсролын газрынхан худлаа яриад худлаа мэдээлэл дээш нь өгөөд байх юм. Яг газар дээрээ байдал асар хүнд байна. Багш нарын өрөө байхгүй багш нар нь коридортоо зогсож бгаад хичээлээ заасан болоод халтуурдаад яваад өгдөг сургууль хотод олон байна. Үүний нэг Нийслэлийн 133 дугаар сургууль бна. Сургууль барих газрыг нь нэг хувийн компани аваад өгөхгүй шүүхээр заргалдаад 3 жил болсон. Энэ жил шинэ сургуулийн шавь тавьсан Үүнээс өөр юм хийгдсэнгүй .Энэ өвлийг яаж авахыг мэдэхгүй бна. 1 дүгээр ангид 600 гаруй хүүхэд шинээр орно. Байр байхгүй ийм л бна????