Венецийн биенналид Монгол Улсын павильоныг нээлээ
Дэлхийн дүрслэх урлагийн ууган наадам болох Венецийн 61 дэх удаагийн биенналид Монгол Улсын павильон “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” сэдвийн дор албан ёсоор нээлтээ хийлээ.
Монголчуудын төдийгүй Евроазийн түүхэн холбоосыг орчин үеийн урлагаар илэрхийлсэн бөгөөд нээлтийн үеэр олон улсын урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан байна. Венецийн 61 дэх удаагийн биенналийн “Сүлжилдээн-Хил дамнасан холбоос” дор нээсэн үзэсгэлэнгийн нээлтэд Prada Foundation, Guggenheim дэлхийн нэр хүндтэй музейн удирдлагууд, кураторууд зэрэг 150 гаруй зочин хүрэлцэн иржээ.
Үзэсгэлэнгийн зохион байгуулалтад Ц.Уранчимэгээр ахлуулсан 20 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэл долоон сарын турш дэлхийн 100 гаруй орны үндэсний павильонтой хамт олон нийтэд нээлттэй хүрнэ.

Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"

































































Сэтгэгдэл