Энэ зуны хамгийн том хөгжмийн наадам “Green Stage Music Festival”-ийн тасалбарыг хэрхэн авах вэ?
Монголын хамгийн олон уран бүтээлч нэгэн тайзнаа цугларах, энэ зуны томоохон шоу тоглолт "Green Stage” фестиваль 6-р сарын 13-ны бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
ХААН Банк хамтдаа өссөн 35 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа талархлын бэлэг болгон барьж буй энэхүү тоглолтод оролцох нийт уран бүтээлчдийн нэрс саяхан тодорсон бөгөөд Монголын хөгжмийн ертөнцийн түүхийг бичилцэж, үе үеийнхний зүрх сэтгэлд онцгой байр суурийг эзэлсэн уран бүтээлчид цуцашгүй эрч хүч түгээн, дуу хуураа өргөх юм.
Хэрхэн тасалбар авах вэ?
Та ХААН Банкны Digi Pay апп-аар гүйлгээ хийж, бэлэг илгээж, найзаа уриад Digi оноо тань 3,500 хүрсэн бол тасалбартай болно гэсэн үг. Та Digi Pay апп → Бэлэг цэсээр тасалбараа идэвхжүүлээрэй.
Мөн Khan Bank апп-аар кредит карт захиалаад Green Stage фестивалийн тасалбар бэлгэнд шууд авах боломжтой шүү!
Өөр нэг боломж
“Green Stage”-ийн зохион байгуулагчид үзэгчдэд зориулсан нэгэн онцгой сюрприз задалж буй. Фестивальд оролцох уран бүтээлчдийн төлөөлөл Davaidasha, Bilguun (The Pips), Тэгшээ (Baga Toirog) нар маргааш буюу 6-р сарын 9-ний өдөр ХААН Банк цамхгийн гадна талбайд 17.00-19.00 цагийн хооронд залууст зориулсан амьд хөгжимтэй үзүүлбэр толилуулна. Энд хүрэлцэн ирснээр “Green Stage” фестивалийн хос тасалбар бэлгэнд авах боломжтой.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



































































Сэтгэгдэл