Нийт зээлийн үлдэгдэл энэ оны эхний таван сард 47.6 их наяд төгрөг болжээ

Aдмин / Эдийн засаг

Мөнгөний нийлүүлэлт 2026 оны тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 52 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.5 хувиар өссөн гэж Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээллээ.

Уг өсөлтөд

  • төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөг буюу 26.6 хувь,
  • төгрөгийн харилцах 2.9 их наяд төгрөг буюу 33.7 хувь,
  • валюттай харилцах 1.2 их наяд буюу 59.7 хувиар тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж 28.1 их наяд төгрөг байгаагийн 81 хувь нь иргэдийнх, 19 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Харин валютын хадгаламж энэ оны эхний таван сард 5.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа нь өмнөх жилийн мөн үеэс 220.6 тэрбум төгрөг буюу 4.2 хувиар нэмэгджээ.

Нийт зээлийн үлдэгдэл энэ оны эхний таван сард 47.6 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеэс 6.9 их наяд төгрөгөөр буюу 17.1 хувиар өслөө. Зээлийн өрийн үлдэгдлийн 60 хувь нь иргэдийнх, 39.2 хувь хувийн хэвшлийн байгууллагынх байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.