Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдын хэлсэн онцлох 10 ишлэл

Aдмин / Хууль

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна.“ЗУРГААН ЖИЛЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХҮН ӨНӨӨДӨР МОНГОЛД БАЙХГҮЙ”

Ишлэл 1. Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно.

Ишлэл 2. “Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй” гэдэг яриа 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдэж эхэлсэн мөчтэй давхцуулаад Х.Баттулга дахин нэр дэвшихгүй гэх яриа гарсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу.

“У.ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ ХҮНД ХАМГИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ НЬ Х.БАТТУЛГА”

Ишлэл 3. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл яриад эхэлж байна. 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэх заалтыг Үндсэн хуульд оруулахыг МАН-ынхан санаачлаад батлагдаж дуусах хүртэл маш ойлгомжтой байсан. Одоо У.Хүрэлсүх үүнийг хувийн эрх ашигтайгаа нийцүүлж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэгэхээр ямар ч эргэлзээ байхгүй. Хууль буцаан үйлчилдэггүй зарчмаар ч гэсэн эргэлзэх зүйлгүй.

“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТӨД УРЬД ӨМНӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ДАХИН ДЭВШҮҮЛЭХГҮЙ ТУХАЙ ХЯЗГААРЛАЛТ ОРООГҮЙ”

Ишлэл 4. Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч гэсэн дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг.

Ишлэл 5. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдох тухай тайлбар гарч ирнэ. Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд байгаа. Энэ Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан ч үүсгэхгүй байлгүй. Цэц харин сонгуулийн хууль нь Үндсэн хуульд заагаагүй хязгаарлалт тавьж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байгааг авч хэлэлцэж, сонгуулийн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож болно.

Ишлэл 6. АН-ыг аваад явах олон зуун мянган гишүүн бий. Тэд ил гарч ирэх хэрэгтэй. Алийн болгон лидер гэсэн хэдэн хүнийхээ ард нуугдахав. Жишээ нь, “МАН коронатай маш муу тэмцэж байгаа. Одоо хүртэл вакцин худалдаж аваагүй, тусламжаар ирсэн цөөхөн тоотойг тооцохгүй бол. МАН-ын Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны төсөвт 100-хан тэрбум төгрөг суулгасан бол өнөөдөр вакцинаа хийлгээд хэвийн амьдралдаа буцаад орох байлаа. Сүүлийн хоёр жил улсын төсвийн таван их наяд буюу 5000 тэрбумаар улс даяаар шавар амбаар бариад 44 хувийн адагдалтай төсөв баталсан”. Ийм зүйлийг шүүмжилдэг идэвхитэй сөрөг хүчин болгох лидер АН-ын 180 мянган гишүүдээс гарах байх аа.

“НАМЫН ДАРААГИЙН ЛИДЕРҮҮД ГАРЧ ИРЭХ ЦАГ НЬ БОЛСОН”

Ишлэл 7. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. Ардчилсан намын дарга болъё гэвэл эхлээд гишүүддээ лидер гэдгээ харуулах ёстой. АН удирдлагын хэдэн хүнд биш нийт 180 мянган гишүүндээ л АН-ыг аваад явж чадна, дараагийн сонгуульд амжилт үзүүлж чадна гэдэгээ итгүүл. Тийм хүсэл зориг энэ залуучуудад байх ёстой. Намын дарга бол хүнд ажил. Энэ ачааг дааж, Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараах УИХ, орон нутгийн сонгуульд намаа авч явж, улсын хэмжээний намын лидер болж чадна гэж байгаа хүн өрсөлдөх хэрэгтэй. Дараагийн лидерүүд гарч ирэх цаг нь болсон.

“АРДЧИЛСАН НАМ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ӨРСӨЛДӨӨНГҮЙГЭЭР ДЭВШҮҮЛЭХ ЁСТОЙ”

Ишлэл 8. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампд энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.

Ишлэл 9. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын суудлыг эмзэг биш, бат бөх, ядаж дөрвөн жил суудаг болоосой гэж мөрөөдөж зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг У.Хүрэлсүх нураасан. 18 сарын дундаж настай Засгийн газар үргэлжлээд л байна. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлхээс айсан, ичсэн. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гээд явахаар МАН-ыг, Засгийн газрыг, УОК-ыг шүүмжилж болно. Тэгж л хүний толгой эргүүлэх гэж оролдож байна. Одоо У.Хүрэлсүх нэр дэвшинэ, бүгдийг нь “хяргана”. Өөрөө энэ бүхнийг хийгээгүй юм шиг ярина. Эдийн засаг элгээрээ хэвтэж, 44 хувийн алдагдалтай төсөв баталсан нь цэвэр У.Хүрэлсүхтэй холбоотой, өөр хэнтэй ч биш.

Ишлэл 10. МАН-ын 65 гишүүнтэй УИХ хууль гаргаж ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг зогсоосон. Дотооддоо арматур үйлдвэрлэхийн тулд Ч.Хүрэлбаатарын батлуулсан АМНАТ-ийн таван хувийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. МАН-ынхан Монголын ашигт малтмал боловсруулдаг аж үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд байгаа хямдхан арматур Монголд үйлдвэрлэж байж л бүтнэ. “Бэрэн” үйлдвэр ганцаараа Монголыг хангах арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл коксжих нүүрсийг кокс болгож хувиргадаг үйлдвэр барихыг хуулиар хаачихсан учраас тус үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатарын хууль ч гэж нэрлэж болно. “Монголчууд үйлдвэрлэл эрхэлж болохгүй ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш нь урсга” гэдэг МАН-ын хорон бодлого. Түрүүчийн УИХ-ын хийсэн хамгийн том гай энэ.


Сэтгэгдэл

hifngrvtf [122.3.177.141] 2024-02-12 05:32:10

Мэдээ.МН hifngrvtf http://www.gy1w4eh737w95ik5e3ksx83y49qv0i40s.org/ <a href="http://www.gy1w4eh737w95ik5e3ksx83y49qv0i40s.org/">ahifngrvtf</a> [url=http://www.gy1w4eh737w95ik5e3ksx83y49qv0i40s.org/]uhifngrvtf[/url]

QvrpgMK [37.139.53.191] 2023-11-22 23:33:26

It has long been known that ER О± is considered to act as a ligand activated transcription factor, but its function remains elusive <a href=https://atadalafil.mom>buy cialis usa</a> Focan C, Beauduin M, Salamon E, de Greve J, de Wasch G, Lobelle JP, Majois F, Tagnon A, Tytgat J, van Belle S, Vandervellen R, Vindevoghel A; Adjuvant Breast Cancer Project Belgium

Wessoma [37.139.53.20] 2022-10-09 20:59:05

<a href=http://buylasixon.com/>how to administer lasix iv push</a> GarcГ­a Solbas S, Lorenzo LiГ±ГЎn MГЃ, Castro Luna G

Agofinago [46.161.11.4] 2022-04-10 10:40:41

Wdmuml Generic Viagra Soft Tabs https://bestadalafil.com/ - tadalafil generic vs cialis Ampicillin To Buy Szcrzp Can I Buy Cipro Online Rzgjvl <a href="https://bestadalafil.com/">generic 5 mg cialis</a> buy cialis tadalafil https://bestadalafil.com/ - Cialis

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:52:25

Зочин [202.126.89.71] 2021-02-27 00:21:57

Ишлэл маш зөв байна улсаа хөгжүүлээгүй хүрэлсүх хэрэггүй төсөв эдийн засгаа сүйрүүлсэн гэдэг нь үнэн

Иргэн [192.82.70.53] 2021-02-25 23:43:32

МАШ ЗӨВ ШҮҮ ДЭЭ... Монголыг МАН Л УСТГАНА . МАН-аас ЕРӨНХИЙЛӨГЧИД хүн гаргаж болохгүй.... Аливаад тэнцвэр байх ёстой..."ХАР ЦАГААН" байж тэнцэнэ ... МАН гэдэг ХАР үүл дангаар бүрхвэл тэгээд л МОНГОЛ дуусаа гэсэн үг шүү... !!!...??? Уул нь Гончигдоржийн санаа зөв. ҮХЦ дүгнэлтээ зөв шударга гаргаж чадвал... МАН корона шэгчээр далимдуулж МУ-ыг эдийн засгаар "Элгээр нь хэвтүүлж" байна. Монголчууд СЭРЖ, УХААОАХ ЦАГ ИРСЭН ДЭЭ...

Зочин [139.5.219.104] 2021-02-26 09:17:44

Ман ан хоёулаа адил 2 хар хэрээ бие биенийхээ харыг бүү гайх 30 жил дампуу төртэй явж ирлээ энэ удаад 2021 оноос энэ өөрчлөлт үйлчлэх ёстой нь үнэн шүү хууль эргэж үйчилдэггүй 6 жил ерөнхийлөгч хийсэн хүн монглд одоогоор нэг ч байхгүй энэ бол шинэ өөрчлөлт 2021 оноос эхлэн энэ хууль хэрэгжинэ тэгэхээр энхболд зөв тайлбарлаж байна хэн ч нэр дэвшиж болно өмнөх ерөнхийлөгчид дэвшихгүй гэсэн заалт байхгүй бүгд нэрээ дэвшүүлж болно гаргах эсэх ийг ард түмэн мэдэг

Зочин [66.181.161.87] 2021-02-25 22:57:46

Гончигдоржийн өргөн барьсан санал ерөнхийлөгч Х,Баттулгыг шууд үргэлжлүүлэн /+2 жил/ 6 жилээр үүрэг гүйцэтгүүлэх нь өнөөгийн цаг үеэ э/з-аа бодсон ч зөв санагдаад бгаа,, одоо улс төржиж намчирхахаа болих цаг болсон, бидний энэ хоосон талцал хэрүүл улс орноо урагшлуулахгүй гацаасаар бна,,

иргэн [202.9.46.119] 2021-02-25 09:21:50

ухаантай юм шиг яриад цаагуураа хорлодог хүн дээ

Зочин [66.181.161.32] 2021-02-25 04:48:07

Маш зөв тайлбар. Бэлэн бэлдсэн Ерөнхийлөгч АН-д байна. Одоо л ашиглах ёстой. Цөөхөн хэдэн ХМХ үүд муулаад байгаа болохоос Х.Баттулга ажлаа сайн хийж байгаа. Түмэн ам сайтай байгаа.

зөв хүн [66.181.180.109] 2021-02-25 03:07:58

Зи гэнэт ухаан ороо юуь хөөрхий? Өөрөө УИХ дарга байхдаа л Энхбаярыг аль ч сонгуульд оруулахгүй байсан ш дээ. Одоо яасан сүрхий юм яриад эхлэв ээ? Зи-д ер нь монгол үнэр байгаа юм уу? Дандаа л гаднаас хуулсан, авчирсан, оруулж ирсэн юм байгаа ш дээ. Намын дүрэм, Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн гээд Англиас хуулснаа хүлээн зөвшөөрчихлөө дөө. Монголын хөрсөн дээр буух, монгол улсад хэрэгжих юм ярих чадвар энэ хүнд алга. Дургүй хүрчихлээ.

Зочин [202.179.24.220] 2021-02-24 16:42:07

Зөв ярьжээ. Дахин сонгогдохгүй гэсэн зүйл байхгүй учир шинэ хуулиар ерөнхийлөгч байсан бүх хүн сонгогдож болно гэдэг зөв шүү. Хууль тэгш үйлчлэх ёстой.

Зочин [64.119.20.96] 2021-02-24 14:40:30

Манай Жэнкогийн цохилтын армийн ерөнхий командлагч фелдмаршал ЗИ ажилдаа оржээ! Ккк.

Sereehuu [66.181.181.176] 2021-02-24 13:35:14

Mongolchuudaa nam gej namchirhah tsag duusan eh oron egel ard tumnee ur huuhduudee bodoh tedniihee toloo tengert tetgegdsen battulgiig dahin eronhiilogchoor songotsgooe

Sereehuu [66.181.181.176] 2021-02-24 13:30:30

1921 ond suhbaataraar ehleed 2021 ond suheer duusan gej sudart bichigdseen mongolchuudaa hurelsuhiin jujuj ard tumen mongol eh ornoo huurdag tsag duussan .tengeriin tsag irsen

Odgerel [66.181.181.176] 2021-02-24 13:20:51

Battulgiig mongoliin hoh monh tenger tetgesen harin hurelsuhiin tsag ni duussan

Mongol ger [66.181.181.176] 2021-02-24 13:18:53

Battulgiig tenger tetgesen harin hurelsuhiin tsag ni duussan z.enhbold mongoliin toloo tsohiloh zurhtei hun mash hovor bainaa

зочин [122.201.19.99] 2021-02-24 09:05:12

Алтанхуягаараа АН-намаа удирдуулаа тэгэж гэмээн ялалт ойрхон байна шүү

Зочин [202.179.15.3] 2021-02-24 08:10:08

ЭНХБОЛД ШИГ ХҮН Л ТӨРД ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭРГҮҮ МАЛАНЦАР ХЭЛЭЭ БИЛҮҮДДЭГ ХУЛГАЙЧУУДЫН ШҮЛСНҮҮДЭЭ ЭНЭ ХҮНИЙГ ХАРААГЧИД БОЛ БҮГД МАНЫ ШЭЭСНҮҮД ШҮҮ

Зочин [202.131.232.238] 2021-02-24 06:58:53

За.Энхболд оо? Чамаас ерөөсөө атаа хорсол, муу муухай бүхэн л үнэртдэг, чам шиг юмнууд Монголын улс төрөөс нэг мөр зайлаасай гэж бурханд залбирч байна, чи тийм л бэрх юм бол өчнөөн жил эрх барьж байхдаа наад яриад байгаагаа хийхгүй яасан юм бэ? Одоо больж үз. Өөрсөддөө зориулсан өршөөлийн хууль гээд... бусармаг олон зүйл бий шүү ард түмэн битгий мартаарай

Зочиг [66.181.161.84] 2021-02-24 06:41:43

Зи бол жинхэнэ төрийн хутгуур даа.Баттулгыг дахиж сонгогдохгүй байх нөхцөлийг Зи л хийсэн дээ.

Зочин [66.181.161.108] 2021-02-25 15:54:57

Зи л гээд байх юм з шүү дээ хазгай хэлтэй хүн ямар учир байна нэг зүирлэл байна хятадын ардын нам монголйин ардын нам яаваандаа нэг нам болчих юм биш биздээ!!!

Зочин [202.9.46.34] 2021-02-24 06:22:16

Браво хайртай шүү

Zochin [202.179.25.86] 2021-02-24 06:08:24

Uchaj sain unschaachee, yg bolson uil yvdaliig chelj. Tanii uils butech boltugai.

Зочин [202.126.88.232] 2021-02-24 05:46:06

Өшөө авалт хорслоос өөр зүйлд толгойгоо ажиллуулдаггүй З.Энхболд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа өөртөө ашигтай бүхнийг хийж аваад холдсон одоо дуугүй болмоор юм.Олон юм гоншигнохгүй хэдэн вагоноо хөдөлгөж байвал өөрт чинь ашигтай биш үү.Чи ард түмнийг боддог АНын ялалтын төлөө ажилладаг байсан бол АН ын дарга байхдаа ялалт авч ирэх чин яасан юм.

Gan [202.9.40.39] 2021-02-27 07:28:37

Mongold z enhbold shig shudarga uls turch bhgui henees ch aih yum hiigeegui uchir hulgaich nariig bhgui boltol heldeg bolhoor ingen yanz bureer helevddev yu biler

Дөшиннис [75.159.156.254] 2021-02-24 05:00:41

МАШ ЗӨВ ҮНЭНИЙГ ЦЭГЦТЭЙ ТОДОРХОЙ ХЭЛЖЭЭ. МАНАЙ ТӨРД ТҮҮН ШИГ ШУДРАГА ЗАНГАРАГТАЙ МЭДЛЭГТЭЙ ХҮН УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА.

Зочиэ [202.126.89.146] 2021-02-24 04:37:16

Хүрэлбаатарын АМНАТ-ын хуулиар зөвхөн түүхий эдийн ашиглалтын лицензтэй ААН баяжуулах боловсруулах үйлдвэр барихгүй бол бусад нь татвараа төлөөд ашигтай ажиллах боломжгүй болсон нь үнэн

Зочин [66.181.184.225] 2021-02-24 04:21:35

МАШ ЗӨВ ЯРЬСАН БАЙНА. ТӨРД БАЙХ ЁСТОЙ ХҮН.

Зочин [139.5.216.197] 2021-02-27 02:51:43

энэ хүнийг хараагаад үзэн ядаад байдаг хүмүүсийг гайхаад л байдаг юм. бодвол өнөө хөлсний бичээч нар нь л байх.

Монгол ард [202.9.46.143] 2021-02-24 04:00:48

Зандаахүүгийн Эхболд. Монголд байгаа Монголын төлөө цохилох зүрхтэй, түүнийгээ ч ард олондоо удаа дараа харуулсан, эх оронч, електрон машинаас ч илүү цэгцтэй технократ сэтгэдэг ховор толгойнуудын нэг дээ. Тантай 2024 -д УИХ -ын сонгуулийн санал өгөх хуудсан дээр, дараа нь 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал өгөх хуудсан дээр эргэн эргэн уулзахын ерөөл өргөе өө! Монголын заяа их л гэдэг.

Зочин [59.153.113.103] 2021-02-24 04:20:52

Страто яалаа?

zochin. [202.179.21.242] 2021-02-24 03:59:59

Z.Enhbold bol turd zaaval baih estoi uls turch,shudraga unen zuv yaridag medleg chadvar saitai hundee.

Зочин [202.126.89.92] 2021-02-24 03:40:26

Зөв ярьж байна , хуулиа олон утгаар хэрэглээд ард түмний толгой эргүүлнэ гэж бодоо юу,ирэх сонгуульд ялсан ерөнхийлөгч л дахин сонгогдох эрхгүй болохоос одоогийн 4 жилээр сонгогдсон ерөнхийлөгч дахин сонгогдох эрхтэй байлгүй яах вэ,хуулийг ухрааж хэрэглэх боломжгүй шүү дээ

irgen [202.126.90.130] 2021-02-24 03:32:17

Z.Enhbold bol ymarch alba ajildaa zangaragtai.chadvartai hun shuu.Yg unen yridag bolhoor zarim humuus harluulah gj ih muu helj bn.MANiin 62 tolgoitoi tentseh gants hun shuu.Amjilt.Mundeg chadvartai.bolovsroltoi hun.

Зочин [202.126.89.58] 2021-02-24 03:06:30

Uuruu Tulgyg hutgalsan zaaltuudyg Undsend huulid hiicheed bitgii dongosood bai !

Нүд чих [59.153.115.117] 2021-02-24 02:39:40

дур дураараа тайлбарлаад байх шиг. Ийм оньсого таалцуулах хууль ард иргэдэд хүндрэлтэй, хуульд болон төрд итгэх итгэлийг алдуулсан байдал улам лавшрана гэдгийг хууль боловсуулагчид,УИХ-ын гишүүд ойлгож байгаа л даа. Нам,улс төрчид ийм байлгах нь өөрсдөд нь ашигтай болохоор ийм өөх ч биш булчирхай ч биш найлзуур маягийн хууль батлах юмдаа.

Зочин [59.153.113.103] 2021-02-24 02:36:54

Хэнээр ч, хэзээ ч, юу ч гэж хэлүүлж чадах юм аа. Аймшигтай.

Нүд чих [59.153.115.117] 2021-02-24 02:31:21

Монголд хуулийг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаад байх юм. Нэг мөр тайлбарлаад нийтэд 1 ойлголт өгчих албан ёсны газар нь хууль батлагдангуут тайлбар гаргчихмаар юм. Харамсалтай нь хуулийг оньсого мэт байлгаад, хуульчид нь тухайн хүнд, тухайн үйлдэлд яаж хэрэглэхээ дураараа шийдээд байвал үнэн гэж байхгүй болно. Хууль боловсруулсан болон бусад хуульчид тайлбарлахыг нь ажиглахад аль нам ,хүнийг дэмжджэгээрээ ач холбогдол өгч тайлбарлаад байх юм. Йим байдлаар хууль боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага байж боломгүй. ҮХ, Ер-ийн тухай хуулийг хуульч Мөнхсайхан,Гүнбилэг гэх мэт өөрийнхөөрөө ярьдаг нөхдүүд, улс төрч Гончигдорж, З.Энхболд нарын илэрхийлж байгаа

Зочин [202.21.113.82] 2021-02-24 03:04:16

Харин тийм, таньтай санал нэг байна. Яг өөрсдийн эрх ашгийн байр сууринаас хуулийг тайлбарлах юм. Гэтэл ар иргэд бид зүгээр л жинхэнэ, бодит, ойлгомжтой тайлбар хэрэгтэй байх юм. Харин мэдэж, ойлгож авсны дараа бол дүгнэлтээ бид хийчихнэ, элдэв тулгалтанд оролгүйгээр.

Зочин [202.179.21.199] 2021-02-24 02:03:20

ТӨРД ХЭРЭГТЭЙ Л ЗАЙРАН ДАА ЗИ

зочин [64.119.25.242] 2021-02-24 02:37:12

зөвдөө

Зочин [192.82.71.161] 2021-02-24 01:37:38

ЭНЭ ГӨЛГӨР ҮНЭГЭН ЗАЛЬТ, ХУЛГАЙЧ БАТТУЛГЫГАА БАС ДАХИН ТӨРД ШУРГУУЛЖ БИДНИЙ ТОЛГОЙ ДЭЭР БУЗАР ШҮЛСИЙГ НЬ ҮСЧҮҮЛЭХ НЬ ЭЭ!!! ҮНЭН ХААНА БАЙНАА!!?

зочин [64.119.25.242] 2021-02-24 02:35:55

буруууууу

Зочин [202.179.21.199] 2021-02-24 02:02:53

МАН мангарын гөлөг тэжээвэр минь өөрийн ухаантай бол

Зочин [103.212.119.16] 2021-02-24 01:24:46

Одоо тэгээд нээх их ёсолсон ерөнхийлөгчтэй болох уу

Зочин [103.212.119.16] 2021-02-24 01:22:28

Энэ л үнэн манай улсад хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлах юм Хуулийг хэрэгжих өдөр заадаг учиртай шүүдээ эргэж өмнөх хуультай холилдохгүй шүүдээ EР НЬ УЛСЫН ТОМ АЛБАН ТУШААЛД ОЧСОН ХҮМҮҮС ХҮҮХЭД ШИГ ТУГ ТОЙРЧ ДЭВЭХ ЁСЛОЖ ГҮЙХ ҮНЭН ХӨГИЙН ХАРАГДАЖ БАЙГАА ШҮҮ ноён нуруу гэж нэг юм байдаг юм даа

зочин [64.119.25.242] 2021-02-24 02:33:43

үнэн зөв байна


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.