Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаас таван хүн нас баржээ

Aдмин / Орон нутаг

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 40 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ 07.24-ний өдрийн 15:10 цагаас 15:40 цагийн орчим орсон усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, 3 том хүн, 1 хүүхэд, 2 гэр, 1 автомашин үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 18:10 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 19:00 цагт тус сумын Гүү бариач багийн “Ногоо булгийн гол” гэдэг газраас 7-62 насны дөрвөн хүний цогцсыг тус тус олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар 07.24-ний өдрийн 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.25-ны өдрийн 13:30 цагт “3ээгт” ХХК нүүрсний уурхайн жолооч Ц/59 настай, эрэгтэй, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат/-ын цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

ум мани бадмэ хум [77.38.148.28] 2021-07-26 14:40:33

еревдмеер юм бэ дээ.ум мани бадмэ хум, ом ами дэва хри бурханы ариун орноо хурдан терцгеех болтугай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.