С.Амарсайханыг арай хэтэрхий давраагаад байгаа юм биш үү? МАН-ынхаан

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар богино хугацаанд ажиллахдаа Нийслэлийн Төв талбайн хажууд усыг нь зөөгөөд ажиллуулдаг усан сан гэгчийг нийслэлийн төсвийн олон арван тэрбум төгрөгөөр бариулснаас өөр нүдэнд үзэгдэх өөдтэй зүйл хийгээгүй Сайнбуянгийн Амарсайханыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн удирдсан Засгийн Газартаа Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын даргаар ажиллуулсан билээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ба Засгийн Газартаа тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч ирсэн нь үнэн юм.
Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгэнт хүлээн зөвшөөрсөн.
Мөн түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон.
Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж, тэр бүү хэл иргэдийг доромжилж буй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна.
Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа. Энэ тэнэг тайлбар иргэдийн инээдийг гэхээсээ үзэн ядалтыг төрүүлсэн юм.
Тэгвэл С.Амарсайханы бараг албаар Л.Оюун-Эрдэнийн эсрэг ажиллаад байгаа юм биш биз дээ? гэж эргэлзмээр үйлдэл өнгөрсөн долоо хоногт дахин нэмэгдэв.
Тодруулбал өнгөрсөн Баасан гарагт түүний хувийн эзэмшлийн "Софт Трейд" ХХК-ий “Зайсан хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолт зохион байгуулагдсан явдал юм.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Дарга Л.Эрдэнэчулууны хэлж байгаагаар: " “Зайсан хилл” дотор байрладаг “Собт трейд” компани тоглолт зохион байгуулсан асуудлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа үед олон хүн цуглуулж, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа нь ард иргэдийн эсрэг хийж байгаа ноцтой гэмт хэрэг. Шалгалтаар тус компанийн хоолны газар нь ковид өвчнөөс сэргийлэх тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй, “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, иргэдийн халууныг хэмждэггүй, тэмдэглэл хөдөлдөггүй, ажилчид нь халдвар, хамгааллын хэрэгсэл хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй, нэг удаагийн бээлий хэрэглэдэггүй нь тогтоогдсон. Мөн хүн хоорондын зай бариагүй, тэмдэг, тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн гэх мэт зөрчил илэрсэн. Түүнчлэн мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж байгаагүй гэсэн дүгнэлт гарсан. Өмнө нь хяналт, шалгалтын явцад илэрсэн энэ мэт зөрчил, дутагдал нь давтагдсан. Мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн боловч хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан. Цаашид “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлж байна. Тухайн компанид хариуцлага тооцох" аж.
Улсын Онцгой Комиссын дүрэм, журмыг Улсын Онцгой Комиссын даргын хувийн компани нь удаа дараа зөрчөөд байхаар ард иргэд яаж мөрдөх вэ дээ?
МАН-ынхаан, Ерөнхий Сайдаа, одоо арай л хэтэрч байгаа юм биш үү?
Улсын Онцгой Комиссыг олигтойхон удирдах нь бүү хэл өөрийнх нь хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгжүүд байнга хууль зөрчиж, хуулийг үл тоох болсон С.Амарсайханд нэн даруй хариуцлага тооцож, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас огцруулах цаг хэдийн болсон юм биш үү?
Аль эсвэл МАН-ын удирдлагууд С.Амарсайханыг хэтэртэл нь давруулах ямар нэгэн өртэй юм уу?
www.sonin.mn Э.Мягмар


Сэтгэгдэл

иргэн [203.217.139.240] 2021-10-21 03:32:38

Амарсайхан даварна, авгай нь даварна, ах дүүс нь даварна, адаг сүүлд үр хүүхэд нь даварна..... Ах Отгонбаяр нь АН-ынх, УИХ гишүүн ч байсан, шоронд ч орж байсан. Эднийхэн айхтар холбиромтгой, аливаа юмны дүн нурууг тохируулах гэж юу болохыг огт мэддэггүй хүмүүс юм шиг ээ.

Зочин [202.126.88.210] 2021-10-20 00:46:55

Өмөөрч байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Ингэтлээ МАНд тархиа угаалгасан боолууд болох гэж. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга этгээд өөрөө хууль дүрмээ уландаа гишгэж дэвсэлж буйг мянган мянган хүн харж зэвүүцэж байна.

Зочин [202.21.96.238] 2021-10-21 02:08:29

Яг үнэн

Зочин [148.60.92.227] 2021-10-19 13:28:00

Nobsiin orkuud aa!!!hyneer bagahan sig toglooroi!!!naadah chini ta nariin adil hyn,ter MYAGMAR geh nobs oo!!!chi boditoi yum yarij bantan hytgaarai!!!!ta nariin eersdiin chini baij baigaa l ingej hymyysiig iluu yzeh boltloo gaarchee!!!!

zochin [202.179.25.30] 2021-10-19 01:49:21

zahialgaar magtdag muuldag baguudiin tulaan gj

Зочин [103.26.194.178] 2021-10-19 01:42:42

багуудыг төрд бүү ойртуул Идэмхий

засал [64.119.26.192] 2021-10-19 00:59:54

Хэн нэг хүнийг намд хамаатуулж ярьж байгаа нь сэтгэлгээний том доройтол. Энэ сэтгүүлч социализмын үеэ дурсан санааад тун хэцүү, байх суух газраа олж ядаж байх шиг байна. Бараг л боож үхэх нь. Танд зөвлөгөө гэмээр юм хэлье. УОК бол нэг нэгнээс хамааралгүй шийд гаргаж, ажилладаг бараг ганц газар. Тэдний үйл ажиллагаа, шийдвэрээс улс орны олон зүйл шалтгаална. Тиймээс Амарсайхантай ноцолдох хэрэггүй. Чиний үгийг хэн ч тоохгүй, өөрөө өөртөө таашаал аваад өнгөр дөө. Энэ хэцүү цаг үед олон түмнийг буруу зүйлд уриалан дуудсан, төрийн ажилд гацаа болсон зүйл дахин бичвэл шууд аавын хаалга татаж, чацга царайлахаа мэдэж байгаа биз дээ. Мягмар өвөө.....

Зочин [202.126.88.210] 2021-10-20 00:42:21

Тэнэгтэж байна аа ккк

зочин [124.158.77.41] 2021-10-18 14:38:30

НЭГ ХАЛДВАР ГАРАХАД ЭРЭЭН ХОТ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА, ӨДӨРТ 15 ААС БУУХГҮЙ ХҮН НАС БАРААД БАЙХАД МАНАЙД ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА . БОДОХ АСУУДАЛ .ЭСРЭГЭЭР ШАДАР САЙД ХҮН БАЙЖ ХАЛДВАР ӨНДӨР ҮЕД МЭДСЭЭР БАЙЖ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛААД ТЭГЭЭД БУСАД ААН -Д ЯМАР ШААРДЛАГА ТАВИХ УУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Үхсэн бас яады [66.181.160.73] 2021-10-18 14:18:57

НААД КҮМ ЧЭН ҮКТЛЭЭЛ ЗҮТГЭЖ БАЙГАА. БИТИЙ ДАВРААДААРАЙ МУУСАйн ГУЙЛГАЧНГУУДАА. ЭНЭЭС ИЛҮҮ ЯГ ЯАЖ АЖИЛЛА ГЭХ ГЭЭ ЮМ БОЛОО. ТҮЙ МАЙ ШҮҮ. Таа нар яг яахы яаж ч чадахгүй шүү нохойнуудаа

иргэн [66.181.190.177] 2021-10-18 13:10:56

Хотын төвд усгүй оргилуур барьж мөнгөөр тоглоод,саяхан хуьингаар ус зөөгөөд л тэнэгтээд байсан биздээ тэнэг чинь!!!!!!!Сак зайлаач !!!!!!!!!Одоохон танар Огцорох болно.Монголын иргэд байгааг харах болно!!!!!!!!

Зочин [148.60.92.227] 2021-10-19 13:30:25

menge iddegiig ardchilsan nam l idehees MAN iddeggyi yum!!!malnuud aa!!!ta nariin tolgoi hamuursan bnaa!hynee olj hyzaarai!!!

Зочин [64.119.21.146] 2021-10-18 13:00:11

Сайн ажиллаж байгаа шүү.энэ нөхцөлд өөрсдийгөө тавиад үз чацга царайлан биз.харин тэр эхнэр нь яагаад улаан бүсэд орж хүмүүсийг хэл амаар доромжилсон юмуу.нөхөр тусдаа эхнэр тусдаа асуудал бүү хольж хутага.нөхрийнхөө нэрийг бүү хөөд хайрла.ёр нь дарга гэдэг чинь дарж байхын нэр.3 сая хүн эх захгүй замбараагүй болж байна шүү.ардачлал буруу явснаас тэр....

Зочин [66.181.161.7] 2021-10-18 12:17:51

Хэдэн төгрөгийн хулгайлах гээд усан оргилуур хийсэн байх даа өнгөрсөн зун 10 өдөр ажилсан уу

Зочин [139.5.216.161] 2021-10-18 11:14:30

Эхнэрийн явдал, ахынхаа ажилд хяналт тавиад явж байх юму? Наад хүн чинь төрийн өчнөөн ажилд зүтгэж хувийн амьдралаа золиослоод явж байгаа. Өө сэв эрж байгаа бүх зүйл чинь утгагүй байна захиалгын сэтгүүлчээ!

Зочин [103.80.210.183] 2021-10-21 01:30:54

улсын ажилд зовж байгаа юм алга. хувийн ажилаа амжуулж байгааг харж байгаа шүү дээ. хүүхдэдээ улсын мөнгө авя өгсөн. эхнэрээ ХӨСҮТ-ээр зугаалуулж сэтгүүлчийг үхүүлсэн гэх мэт баримт элбэг байна.

Зочин [104.227.93.158] 2021-10-18 10:53:15

Амарсайхныг хотын даргаа өгхөд нь Амарсайхан л ажил хийнэ байж байхгүй гээд байсан одоо болхоор элдвээр нь муулаад байхын яасан ч орон гаран юмдээ Монголчууд минь

Зочин [64.119.18.123] 2021-10-18 13:09:01

Ter Ikh Khurald songoj oruulsan maluud ni l tegej helsen baihdaa. Minii medeh neg ch eruul uhaantai hun tiim yum yariagui.

Уянга [45.72.62.85] 2021-10-18 10:49:55

Гоё л ах ш дээ бас яацын, нам манын хамруулж ирээл өөрийн үзэл бодлоор зодчих юм аа энэ сэтгүүлчид

Зочин [138.128.89.4] 2021-10-18 10:49:08

Ажил хийж чаддаг хүнд нэг дайсан байдаг нь сандал суудалд нь шунасан хүн байдаг л даа. Амарсайхныг муулж байгаа хүн бол сандал суудалд улайрагч л байгаа биз

Зочин [103.80.210.183] 2021-10-19 07:53:34

улсаа тахалаар булчихсан хүн ажил хийж байгаа юм уу? ААН?

Зочин [64.119.18.123] 2021-10-18 13:10:11

Yamar ajil hiideg bilee ene nuhur chini? Yahav shadar said nertei l yavdag yum bilee.

Зочин [45.57.200.43] 2021-10-18 10:40:38

Тоглолт үзэж байхаа хүмүүсийг тараахаар хүний эрх чөлөөнд халдлаа гээд байхын байна лээ . Энэ чинь иргэн хүний ухамсрын асуудал за юу сэтгүүлчид өөрсдөө очоод тоглолт үзээж явж байсан байж

Зоригоо [45.72.62.8] 2021-10-18 10:37:59

Нам нь харин ч Амарсайхныг түшээд хамтран ажиллаж байгаа юм бишүү. АН шиг нэгнийгээ хөөгөөд байгаа биш юу ч нь муулдын

Зочин [138.128.88.245] 2021-10-18 10:35:57

Улсын Онцгой дээр Амарсайхан байгаа тулдаа бас ч гэж танагтай байна. Туршлагаа амьдрал дээр гаргаг л дээ бас яацын өө хайх гээд яадцын бэ

Саруул [45.72.90.144] 2021-10-18 10:31:27

Ерөн Монголд ажиллах хэцүүш дээ хүн бүхэн улс төрч болхоор, төрд ажиллах бүр хэцүү байхаа, шүүмжлэх тусам нь хичээгээрэй

Зочин [138.128.88.245] 2021-10-18 10:26:46

УОК энэ хэцүү цагт өөрөөр яаж ажиллах юм бэ хэлээд өгчөөч. Өөрсдөө өмнө нь ковидтой нүүр тулж байсан юм бол

ZOCHIN [124.158.77.41] 2021-10-18 10:12:19

УОК ҮНЭН МУУ АЖИЛЛАЖ БАЙНА , ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЭД БАЙХАД ЯМАР Ч ТООХ ШИНЖГҮЙ ЗОХИЦООД АМЬДАР ГЭЭД Л ЗУРАГТААР ЯРИАД БАЙЖ БАЙДАГ ИЙМ САЙД БАЙДАГАА .БҮХ ЗҮЙЛИЙГ МӨНГӨНИЙ НҮДЭЭР ХАРААД ӨӨР БОДОХ УХААНГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ АРГА БАЙЖ УУ. ИЙМ ХҮНД ХҮН ҮХЭХ,ХҮҮХЭД ХӨГШИД ӨВДӨХ ТҮЙ Ч ХАМААГҮЙ ЮМ БИШ ҮҮ . ТЭГЭЭД НЭГ ХУДЛАА ХӨМСӨГ ЗАНГИДААД АЖИЛАА ХИЙЖ ТУЙЛДАЖ БАЙГАА ЭМНЭЛЭГИЙГ ОЧООД ДАРАМТЛААД ӨӨРӨӨ БОЛ НЭМЭРЧ БОЛОХГҮЙ НЭРМЭЭС БОЛООД . АЖИЛАА ӨГЧ ҮЗ ГАЙ БОЛОХГҮЙ

Зочин [64.119.23.118] 2021-10-18 09:57:44

Энэ муу С.Амарсайханыг өнгөрсөн жил урт хөл хорио тогтоож ард иргэдийн дархлааг муутгасаных нь төлөө ажлаас нь хөөх хэрэгтэй, хэрвээ хотын дарга байхдаа юу ч хийж бүтээгээгүйг нь намбэл ч ..

Зочин [192.82.80.78] 2021-10-18 09:48:11

Энэ жилдээ 10 жил их дээд сургууль цэцэрлэгээ карентилж 0 зогсолт хийж халдвараа хумиачээ

Баты [192.82.71.237] 2021-10-18 09:45:35

1. Дүүжин тээвэр 2. Тендергүй шахсан өндөр үнэтэй хүүхдийн автобус 3. Усгүй усан оргилуур 4. Хүүхдийн сургалтын төлбөр 5. Эхнэрийн Улаан бүс рүү дайралт 6. Ковид журам зөрчиж DIGITAL Монгол 7. Ковид журам зөрчиж Камертооны тоглолт ахынхаа рестронанд хийлгэсэн 8. Ковид алдаж, үхэл 2.0 мянганд хүргэсэн 9. Онцгой байдал болон Таван толгой түлш компаниуд дээрх цавчаа Хүрэлсүх 9 нүглийн өршөөх гэж буй

Иргэн [124.158.68.53] 2021-10-18 09:42:24

Муу хөлсний бичээч өөрөө давраад байгаа юи биш үү?

Зочин [103.212.118.22] 2021-10-18 09:51:02

huts

zochin [64.119.26.88] 2021-10-18 09:24:47

Amarsaikhan ogt ajil hiigeegui hiij chadah ch ugui chadvar ch ugui hun bilee

Cameron [202.179.8.4] 2021-10-18 08:31:59

Дэглэмээ бариад л явсан шдээ

Dagi [27.123.214.2] 2021-10-18 08:11:52

ХАРАХААС ОЙ ГУТАМ , БӨӨЛЖИС ЦУТГАЖ БАЙНА

Зочин [36.11.224.216] 2021-10-18 07:55:46

MANiig heterhii davraagaad bgan bishiu Mongolchuud

Жирийн иргэн [203.217.139.240] 2021-10-18 07:14:59

Ер нь та нар бичиж байгаа юм аа бодооч. Хэн нэгэнд үхэл хүсэх, тийм гоё байна уу. Ер нь наад хэлж ярьж байнаа юм чинь хар толгой дээр шүү. Жаахан ухаараач. Нөгөө юу билээ. БОСОО ЗАЯАТАЙ ТЭНГЭРИЙН МОНГОЛЧУУД АА.

tamir [66.181.161.26] 2021-10-18 06:56:15

Erdenetiin medipasg ulsad av gj bga ene hvn, ulsiin zardlaar bish yaponchuudin hurungu oruulaltaar barigdsn emneleggiig ulsiin bolgoj hog nowsh bolgoh gj bnda

Зочин [202.126.90.109] 2021-10-18 06:49:24

Хүүхэд нь тэтгэлэг хусдаг бургас байвал тайрдаг хорьвол зөрөөд гардаг дэглэм тогтоовол зөрчдөг тэгсэн мөртлөө шударга чс яригч хэлэх ч үг алга Монгол төр энэнд өргүй шүү зайлуулаарай Оюука найз нөхөд бж болон улсаа 1 рт бод

gjhdgskjhdgfjksghd [203.23.199.85] 2021-10-18 06:42:36

Сда энэ муу новш хонь байсан бол таргалуулж байгаад цагаан сарын ууцанд тавих байлаа.

Зочин [103.80.210.183] 2021-10-19 07:55:04

ууц тавьж яадаг юм чонын хоол болбол их юм

Зочин [112.72.9.122] 2021-10-19 04:58:56

ичинхорлоо гэдэг хонийг нь яах гээв өвөртлөх үү

Иргэн [150.129.143.100] 2021-10-18 05:38:17

Бургас хядна, хуурай усан оргилуур барина, шоу зохион байгуулна энэ үнэн даварсан гар юм аа, оюунэрдэнэ энэ хүнд ямар өрьэй юм бол

tusa [64.119.26.192] 2021-10-18 05:30:03

Мягмар гэж бууны нохой,хэн нэгний захиалгаар бичиж байна л даа. Хөөрхий дөө өөр бичих юм олдоогүй юм байлгүй дээ. Даварсан, давараагүйг чам шиг юмаар заалгахгүй ш дээ. Тодорхой эрх мэдэлтэй байж, бие даан шийдвэр гаргаж, УОК-ыг удирдана ш дээ. Ер нь энэнд МАН, Ерөнхий сайд ямар ч хамаа байхгүй. Улс орны нийтлэг эрх ашгийн төлөө хэнээс ч хамааралгүй ажиллах нь Амарсайханы үүрэг. Тэр үүргээ сайн биелүүлж байгаа. Мягмар аа наад бөндгөрөө цаг үетэйгээ зохицуулж ажиллуул. Муу хөлдүү толгойт.

txs [66.181.161.26] 2021-10-18 06:57:03

chi harin uuruu jinhene buunii nohoi bnda

zasgaas hoogood gargaach [192.82.74.45] 2021-10-18 05:09:30

haanaas irsen sarisan bagbaahai be

Zochin [81.243.163.193] 2021-10-18 04:58:06

Ene 1 dawarsan malig hashaa horoond ni horiod uguh mongol hun bdguin baih da,

Зочин [103.80.210.183] 2021-10-18 06:34:09

үхэл л хорих байх. үхэл нь түргэн ирэг.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.