Газар хөдөлсний улмаас 1 метр өргөн, 10-20 метр үргэлжилсэн хагарал үүсжээ

Aдмин / Орон нутаг

2021 оны 01 сарын 12-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу Долоон уулын орчимд болсон газар хөдлөлийн бүс нутагт ШУА, ООГХ-гийн газар хөдлөл судлалын салбарын геологи, геофизикийн судалгааны баг 1 сарын 15-наас 21-ний хооронд ажиллав.Долоон уулын баруун, баруун хойд талд байрлах Ходон гэдэг газарт газрын гадаргууд олон зуун (магадгүй хэдэн км) урт үргэлжилсэн цууралт эвдрэлүүд үүссэн байна (Зураг 1-3). Цууралтын өргөн голдуу 1-2 см. Заримдаа ~5 см хүрнэ (Зураг 2). Цууралтын ан цавын дагуу их хэмжээний элстэй ус олгойдон гарч ирэх үзэгдлүүд явагдсан байна. Газар хөдлөлийн үед гүний ус оргилон гарч ирэхдээ дороо байгаа элсээ авч гарч ирэх үзэгдлийг “Sand Liquifaction” гэдэг (Зураг 1).

Зураг 1. Газар хөдлөлийн үед үүссэн ан цаваар элстэй ус оргилон гарч ирсэн байна.

Зураг 2. Ринчен гэдэг айлын өвөлжөөний дэргэд ~5 см ан цав үүссэн байна.

Зураг 3. Цууралтын ан цаваар гарсан “Sand Liquefaction”

Маршрутын үед тааралдсан хамгийн том ан цав бол Долоон уулын баруун талд, нуурын эрэг дээр N51˚19ʹ37ʹʹ, E100˚15ʹ55ʹʹ газарзүйн байршилд байв (Зураг 5). Тэнд, ~1 м өргөнтэй, ~10-20 м үргэлжилсэн хагарал байна. Энэ хэсэгт хагарлын суналын азимут NNE15˚.

Зүүн-гарын хэвтээ шилжилттэй хагарлыг илэрхийлэх баруун-алхамт en-echelon ан цавууд Ходонгийн хөндийд ажиглагдсан (Зураг 4).

Зураг 4. Газар хөдлөлөөр үүссэн баруун алхамт “en-echelon” ан цавууд.

Зураг 5. Долоон уулын баруун талд нуурын эргийн дагуу үүссэн хагарал. Босоо шилжилт ~25 см.

Ринчен гэдэг айлын ард байрлах N51˚22ʹ34.9ʹʹ, E100˚18ʹ11.1ʹʹ цэг дээр зүүн гарын хэвтээ шилжилт байж болох геоморфологийн шинж тэмдэг ажиглагдсан (Зураг 6-7). Хэвтээ шилжилтийн урт ~5-10 см.

Зураг 6. Ринченгийн өвөлжөөний хойно хэмжигдсэн зүүн-гарын хэвтээ шилжилт 5-10 см.

Зураг 7. Зүүн-гарын хэвтээ шилжилт.

Хөвсгөл аймгийн Ханх болон Ренцэнлхүмб суманд нүүдлийн станц суурилуулсан байдал

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.5 магнитуттай газар хөдлөлт 2021 оны 1 сарын 12-нд болсон тул 13-нд газар хөдлөл бүртгэх нүүдлийн станц 4 ширхэг станц суурьлуулах шаардлагатай гэж ГХССалбараас шийдвэрлэсэн тул ТТСБ-ын инженерүүд шаардагдах бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Станцын мэдээллийн дижитайзерын өсгөлтийг 1, сэмплын хурдыг 100гц, мэдээллийг шууд авах боломжийг бүрдүүлж 4G модемтой суурилуулах, цахилгааны үл тасалдах боломжийг бүрдүүлэн суурьлуулах шаардлага тавигдсан. Өргөн зурвасын газар хөдлөл бүртгэх багаж суурьлуулсан.

Станцын координат болон төхөөрөмжий цувралын дугаарыг доорхи хүснэгтэнд оруулав.

Нэршил

сенсор

Тоон хувиргагч

Координат

өндөршил

Өсгөлт

Sample rate

1

HA01

Т37099

В389

51.1хххх° 99.6хххх°

1595

1

100

2

HA02

Т37276

D56D

51.5хххх° 100.4хххх°

1700

1

100

3

HA03

Т38798

BF02

51.4хххх° 100.7хххх°

1677

1

100

4

HA04

T36901

BF09

50.9хххх° 100.7хххх°

1685

1

100

Нүүдлийн станцын байрлалын зураг

Станц сурилуулж байгаа байдал

Дүгнэлт

Нуурын гадаргуу мөсөн дээр газар хөдлөлөөс болж бий болсон хүчтэй хагарал эвдрэл, бяцралт, цунами болсон шинж тэмдэг ажиглагдаагүй.

Долоон уулын баруун тал Ходоны хөндийд хэдэн зуун метр үргэлжилсэн ан цав, цууралт эвдрэлүүд байгаа боловч эдгээр нь гол хагарал биш юм. Газар хөдлөлийн хүчийг Mw 6.7 гэж тооцоход ~0.5 м шилжилттэй, ~25 км урттай гадаргуугийн хагарал үүсэх боломжтой. Иймд гол хагарлын мөрөгцөг нуурын ёроолд эсвэл маршрут хийгдээгүй нуурын баруун талын уулсаар байж болох юм.

Бүх станцын мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн сервэр дээр шууд хүлээн авч боловсруулалт хийх боломжтойгооор суурилуулав.


Сэтгэгдэл

Зочин [207.244.89.166] 2021-01-29 10:56:16

za naadah chine yaahweee tsaaguur chine boon yum bolj bna talbai deer

ZOCHIN [64.119.26.128] 2021-01-28 17:11:36

dALAI HELDUU UCHIR TSUNEMI UUSEEGUI GEJ OROSUUD BICHSEN MANAIH CH ADIL

Зочин [192.82.78.161] 2021-01-27 22:09:41

Хатгалын газар хөдлөлийн станц гэж байдаг тэр юу мэдэрсэн юм бэ, хамгийн ойрын томоохон станц юмсан, татан буулгацнуу эсвэл ажилахгүй болсон уу?

Zurag [202.126.88.144] 2021-01-27 10:39:41

Ydaj zurag gaigvv awdag hvneer awhuulj boldogggv yumuu zurgiin awah gj alaad hayjee

иргэн [66.181.161.9] 2021-01-27 07:29:00

ГЕОФИЗИКИЙН МЭРЭГЖИЛТЭНГҮҮД ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ЗҮЙ ТОГТОЛЫГ СУДЛАЖ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ.ТҮҮНИЙГ СУДАЛДАГ МЭРЭГЖИЛИЙН ХҮМҮҮС БАЙНАА.ТЭД НАР ЛУУ ХАНДААЧЭЭ.ТА НАР ЗӨВХӨН БАЛЛ,ХИЧНЭЭН ХЭМЖЭЭНИЙ ХҮЧТЭЙ ЯВАГДСАНЫГ БАГАЖААР МЭДЭХ ЗОРИЛГОТОЙ.ГАЗАР ХӨДЛӨЛИЙН ЗҮЙ ТОГТОЛ, ГЕОЛОГ,ГАЗАРЗҮЙ,ГЕОТЕКТОНИК,ГИДРОГЕОЛОГ,ИНЖЕНЕР ГЕОЛОГИЙН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС ХАМААРЧ ЯМАР ҮЗЭГДЭЛ ПРОЦЕСС ЯВАГДСАНЫГ СУДЛАЖ ТОГТООДОГ САЛБАР БАЙГАА ТИЙШ НЬ ХАНДААРАЙ

Зочин [192.82.69.44] 2021-01-27 20:14:22

Зураг дээр монголын идэвхитэй хагарал, газар хөдлөлийн хамгийн лидер хүмүүс л байгаа харагдана. Геофизик гэхээс геологичид байна. Дэлхийн хаана ч газар хөдлөл, идэвхитэй хагаралыг геологичид л судалдаг .

Зочин [192.82.74.22] 2021-01-27 19:46:48

Хахаха!

Зочин [66.181.161.21] 2021-01-27 19:44:47

Холбоо барих дугаараа үлдээгээрэй

Монгол хэл зүй [66.181.190.141] 2021-01-26 22:03:45

Бичиг үсгийн дүрэм, найруулга зүйдээ анхаарахгүйгээр мэдээ оруулжээ. Монгол хэлний дүрэмдээ анхаарна уу.

Зочин [66.181.189.33] 2021-01-26 20:08:55

Манай улсын төр буруу бодлогоор явж ирсэн учраас гайтай халдварт өвчин гарлаа. Мөн байгалын гамшиг газар хөдлөл боллоо. Монгол ардын намыг газрын хөрснөөс арчих жил байж мэднэ шүү.

Зочин [66.181.161.96] 2021-01-27 23:43:59

yu

Зочин [66.181.161.96] 2021-01-27 23:43:37

Yu yrd bgm

Б.Э [202.126.89.239] 2021-01-27 20:27:44

Бүр нэг улс төржих гээд ядчихсан, яс юман дээрээ юу ч мэдэхгүй хөлдүү төмс л байгаадаа. Юу ч мэддэггүй чаддаггүйн гай нь ингэж л харагдаж байгаа юм. Ийм юман дээр тэнэгтэж суухаар ядаж ганц ном унш

Б.Э [202.126.89.239] 2021-01-27 20:21:49

Тэнэг юмаа газар хөдлөлт, энэ өвчин 2 тэгээд Ардын намаас болоод гараад ирсэн үү. Бага тэнэгтээрэй.

Зочин [139.5.219.61] 2021-01-26 20:12:58

Gazar hudulhud uls tur yamar hamaa bn aa

Зочин [122.201.31.11] 2021-01-26 18:57:30

Дулаарахаар яг мэдэгдэх байхаа ?

зочин [43.242.243.209] 2021-01-26 17:07:54

Хөлдүүстэй газар их хүйтэнд ч хагардаг шүү. Сэлыийн гол дагуу баригдсан байшингууд бүгд овойж хагарсан.

зочин [64.119.26.59] 2021-01-26 16:04:05

манайд газар хөдлөлтийн талаар,байгалийн гамшиг үзэгдэлийг судалдаг шинжилэгээ хийж дүгнэлт гаргадаг мэргэжлийн мэргэжилтэн судлаач бэлтгэгдээгүй шүү.газрын хагарал,ан цав гарсныг л харна өөр яаах юм бэ.ингэж тэнэгтэхээ болиж үз.байгали эх дэлхийн газрын хөрс олон зууны турш янз бүрийн л гадны хүчин зүйлд хөрсний давхрагууд өөчилөгдөнө шүү дээ.үүнийг шинжилж судлаад яаах ч юм билээ.өргөн уудам газар нутагтай үлдсэндээ баярлаж бахархаж явцгаа

Зочин [122.201.21.82] 2021-01-27 15:33:33

дагз минь чи юугаа мэдэхэв. судалж л байгаашд дэлхийд тэр чигт нь тектоник судалцан улс оронтой геологич, геотектоникийн шу хаана байгаан. Энэ нэг нийтийн дунд юм мэдэхгүй байж худлаа том баадаг чяцганууд и х болж байна шүү

Геофиз. хүрээлэнгийн мэргэжилтний хэл [88.103.231.0] 2021-01-26 14:41:02

Геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэл их эвдэрсэн байна. Монгол хэлнээсээ мултарсан хүмүүс тайлбар бичжээ. Босоо шилжилт =25 см гэх тайлбартай зурагт бүсэлхээр татсан ангал харагдаж байна. Зүүн гарын хэвтээ шилжилт гэж ойлгомжгүй юм байна. ОДон орныхны хэл бичигт харин газар хөдөлж харанхуй ангал хагарал үүссэн юм биш үү?

Зочин [103.10.23.149] 2021-01-26 14:04:32

Хөвсгөлчүүд минээ сонор сэрэмж алдаж болохгүйнээ

Зочин [192.82.69.89] 2021-01-26 13:42:51

хөвсгөлд уран хайгаад байгаад уурссан тэнгэр .......

Зочин [66.181.161.47] 2021-01-26 16:36:02

zugeeree


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.