Америкчууд 2022 онд амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байж магадгүй
ВАШИНГТОН. /CNN/. Америкчууд коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд 2022 онд амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байж магадгүй гэж тус улсын халдварт өвчин судлалын нэрт мэргэжилтэн, доктор Энтони Фаучи мэдээлжээ.
Хэдийгээр АНУ энэ оны эцэс гэхэд хэвийн голдиролдоо ороход нэлээд дөхөх төлөвтэй байгаа боловч ирэх онд амны хаалт зүүх шаардлагатай хэвээр байж магадгүй юм гэж тэрбээр ням гарагт ярьсан байна.
Америкчууд ирэх онд амны хаалт зүүх шаардлагатай эсэх талаар “CNN” сувгийн сэтгүүлч Дана Башийн асуултад Э.Фаучи, “Магадлалтай. Энэ нь хэвийн байдлыг хэрхэн тодорхойлохоос ихээхэн хамаарна” гэж хариулжээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 28 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 488 мянга гаруй хүн нас барсан байна.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Hu [172.58.221.130] 2021-02-22 16:47:48
Naad lalar ovgon chn virus taraasan sda geed bgaashdee
Вакцин [103.10.23.149] 2021-02-22 10:09:56
Вакцин нь хүртээмжгүй бга юмуу манайх янз янзаар нь оруулж ирж бхад
Зочин [64.119.24.250] 2021-02-22 08:29:59
Маск гэхгүй амны хаалт гэж нэрлэвэл дээр шүү хүмүүсээ?
зочин [66.181.161.106] 2021-02-22 08:17:28
маскаа зүсэн дээрээ яадаж хайнад томуу хүрэхгүй хэвшил болгох хэрэгтээ
Зочин [202.9.46.59] 2021-02-22 06:59:38
Америкчууд гэлтгүй дэлхий даяараа Монгол ч ялгаагүй маскаа зүүнэ халдвар хамгааллын дэглэмээ баримтлана. Байдал олигтой дээрдэхгүй ээ улам л дордоно уу гэхээс.