Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан /2025.12.19/, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ.
Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.
Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.
Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
































































Сэтгэгдэл
Зочин [202.70.37.220] 2025-12-23 09:18:54
Зэвүүн иван. Үйлдвэр бариулахгүй, үргэлж хараат байлгаж гөлөгнүүлж байх сонирхолтой
Зочин [59.153.113.142] 2025-12-22 11:06:26
Орос Монголчууд бие даасан гэсэн нэрнээс бусад нь өөрийнх нь мэдэлд байх сонирхолтой тийм байлгаж чадаж ч байгаа. Хаант засаг-Зөвлөлт засаг-Путинт засаг бүгд орос засаг.
Өөрсдөө гуйж бусдын мэдэлд өөрсдөө л ордог. [66.181.160.46] 2025-12-23 12:12:12
Монголын мал аж ахуй, газар тариалан, Налайхын уурхайг Хятадын Пү И-гийн засгийн үед, Улаанбаатарын Энх тайваны гүүр, 120,000-тын хороолол, Налайхын замыг Мао-гийн социалист Хятадын үед, 1990-д оны ихэнх шинэ бизнесууд, 100 айлын байрилгын дэлгүүрүүд, Монголд барьсан ихэнх засмал замууд, цахилгаан станц, уурхай, төмөр замыг Дэн Сяопин, Зя Зэмин, Хү Зинтао, Ши Цзинпин намын даргуудын үед ГУЙЖ төсөв мөнгө гаргуулж ТЭДНЭЭР бариулж, санхүүжүүлж ирсэн. Ганц Орос манайд тусалсан БИШ. Юмгүйгээсээ болж бусдын мэдэлд байх нь монголчуудын ҮНДЭСНИЙ ЗАН болчихоод байгаа юм биш үү? Одоо тэгээд бид чинь Оюунтолгойг хөгжүүлэхийг Барууны орнуудаас гуйж царайлчилж хөгжүүлэх гээд байгаа юм биш үү?
Номер Нэг түншдээ итгээгүйгийн уршиг. [66.181.183.100] 2025-12-21 02:09:28
Нефть боловсруулах үйлдвэрийг Монголын стратегийн түнш Оросоор бариулах ёстой байсан. Гэтэл тэгээгүй, энэтхэгүүдээр бариулна гэсэн. Одоо тэгээд тэднээр бариулж байгаа нь энэ. Нэг удаа манайх энэтхэгийн төслүүдэд нэмэлт төсөв мөнгө гаргасан, цаашдаа хэд удаа мөнгө гаргах бол оо? Уг нь Орос бол манай стратегийн Номер Нэг түнш биздээ?
Зочин [59.153.115.124] 2025-12-20 20:43:05
Монголчууд айл хэсэх дуртай, бусдыг судлах дуртай ба бусдын зовлонд дуртай.
зочин [66.181.184.202] 2025-12-20 18:30:12
Өөрсдийн байнгын хэрэглээний зүйлээ өөрсдөө хийчихдэг болох цаг ирэх болов уу? Манайх өөрийн нефтьтэй орон. Бензин хэрэглэдэг болоод лав 100 жил болсон, өнөөг хүртэл их бага ч болов нефтээ гаргаад боловсруулчихдаг болж чаддаггүй ээ. Энэтхэгээс баахан зээл аваад өөрийн нефтээ боловсруулаад бензин, дизелтэй болох гээд сууж байгаа. Тун ч залхуу гэгддэг энэтхэгүүдээр нефтээ гаргуулаад, боловсруулах гээд хэдэн жил өнгөрөв? Энэтхэгүүд нь намар сэрүүн оронгуут "хөлдлөө" гээд харьчихна, хавар нүүдлийн шувуу ирснээс хойш ажилдаа ирнэ. Үйлдвэр нь боссон уу, өөрийн бензин, түлштэй болж байна уу? Энэтхэгээс авсан зээл харин шувтарч байгаа байх. Хэний ажил вэ?
Бодож үзээч, логиктой сэтгээч, бодитой байгаач. [66.181.183.100] 2025-12-20 17:11:59
Стратегийн гол түнш Оросоос авахгүй өөр хэнээс авах юмб? Хятад өөрийн олборлосон түлшээ өөртөө л зориулна, энэ өөрөө маш том эдийн засагтай улс. Хятад чинь Оросын нефть, байгалын хийг импортолж авдаг. Ийм байж Хятад Моголд юугаа экспортлодог юмб?
Баярцогт [202.126.91.77] 2025-12-20 16:27:36
Хятадаас аваад Хятад хэл сураад дээлээ өмсөөд явбал дээргүй юу