Улсын хэмжээнд 15.099 сувилагч ажиллаж байна
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээр “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ жилийн Олон улсын сувилагчдын өдрийг “Цогц чадамж – Сувилагчийн үнэ цэнэ” уриан дор тэмдэглэж байна. Сувилагч бол хүн төвтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол хүч юм. Өнөөдөр Монгол Улсад 15 мянга гаруй сувилагч эх орны өнцөг булан бүрд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16 093 их эмч, 15 099 сувилагч ажиллаж байгаа аж. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна.


































































Сэтгэгдэл