Э.Батшугар: Нэг инээдтэй, намайг шоконд оруулсан зүйл эмнэлгүүдэд байсан

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл Мэндийн Сайд, УИХ-ын гишүүн Э.Батшугар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрээр "Гэнэт сонсоход шоконд орохоор, инээдтэй нэг зүйл бий. Лавлагаа шатны эмнэлгүүдэд эмч бүрийн урд компьютер байдаг. Тэр компьютероороо өвчтөнөө үзэж, эм бичиж өгдөг шүү дээ. Мөн иргэдээс хурууны хээ уншуулдаг.

Би өмнө нь хурууны хээ уншуулахдаа үүнийг зөвхөн таних тэмдгийн баталгаажуулалт хийдэг систем гэж ойлгодог байсан.

Өөрөөр хэлбэл “иргэн Э.Батшугар мөн эсэхийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээлэлтэй тулгаж баталгаажуулна, тухайн иргэнийг үзсэн байна, ийм оноштой байна” гэдэг байдлаар ажилладаг гэж боддог байлаа.

Гэтэл бодит байдал дээр тэр хуруу уншигч нь тухайн хүн үнэхээр мөн эсэхийг таних баталгаажуулалт хийдэггүй, өөрөөр хэлбэл үндсэн системтэйгээ бүрэн холбогдоогүй байсан юм байна. Харин саяхан л тэр холболтыг бүрэн хийсэн байгаа юм байна.

Тэгэхээр өмнө нь ямар эрсдэл үүсэх боломжтой байсан бэ гэхээр бодитоор ирээгүй хүмүүсийг системд бүртгэх, илүү хүн үзсэн мэтээр мэдээлэл оруулах боломж байжээ гэсэн үг. Ийм төрлийн гомдол ч гардаг байсан юм байна.

Өөрөөр хэлбэл, эмнэлэг дээр тухайн хүн өөрөө ирээгүй байсан ч регистрийн дугаарыг нь бичээд, эмч нь өөрийнхөө хурууг уншуулаад үйлчилгээг бүртгэх боломжтой байсан гэсэн үг.

Харин одоо энэ асуудлыг бүрэн арилгасан гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар хуруу уншигч нь үндсэн системтэй бүрэн холбогдсон.

Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сантай тулгаж, тухайн хурууны хээ үнэхээр иргэн Э.Батшугарынх мөн эсэхийг шууд танин баталгаажуулдаг болсон." гэлээ.

Б.Төгсбаясгалан


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.