Ши Жиньпин, Трамп нар Хятад-АНУ-ын харилцаа болон дэлхийн хямралын талаар өргөн хүрээтэй хэлэлцээ хийнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй удаан хүлээлгэсэн дээд хэмжээний уулзалтаа хийх гэж байна. Энэхүү уулзалт нь дэлхийн хоёр их гүрний өрсөлдөөний дараагийн үе шатыг тодорхойлж магадгүй гэж үзэж байна. Энэ нь Трампын 2017 оны айлчлалаас хойш АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн, түүнээс үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямрал эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлсэн цаг үед болж байна. Тэрхүү хямрал ялангуяа Азийн орнуудад хүчтэй нөлөөлжээ.
Ши болон Трамп нар хоёр өдрийн айлчлалын үеэр Ираны дайн, худалдаа, технологи, Тайвань зэрэг олон маргаантай асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Энэ уулзалтын ач холбогдол Трампын хувьд илүү өндөр байгаа бололтой.
Тэрээр арваннэгдүгээр сард болох чухал завсрын сонгуулийн өмнө Америкийн сонгогчдод үзүүлэхийн тулд худалдааны буулт болон Ираны дайныг зогсооход Бээжингийн дэмжлэгийг авахыг зорьж байна. Дэлхийн хамгийн чухал харилцаануудын нэгт тогтвортой байдал авчирна гэсэн хүлээлтийн дунд энэхүү уулзалт нь хоёр удирдагчийн ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааны өнгийг тодорхойлж магадгүй юм.


































































Сэтгэгдэл