Ө.Шижир: ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл таны төлж буй 100 мянган төгрөгийн татварын 90 мянгыг таны халаасанд үлдээх зорилготой
ХХОАТ-ыг нэг хувь болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын 32 гишүүнийг төлөөлж Ж.Баярмаа нарын гишүүд мэдээлэл хийж байна
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "ХХОАТ-ыг 1 хувь болгоё. Та сар бүр 100 мянган төгрөгийн татвар төлдөг бол 90 мянган төгрөгийг нь танд үлдээе л гэсэн хууль. Ажил хийж байгаа иргэн бүр дарга сайд нар, тэдний үр хүүхдийг тансаглуулах гэж сар бүр цалингаасаа өндөр татвар төлөөгүй. Тэрний оронд иргэд маань үр хүүхдэдээ мах, гурил авч очоод хоол хийж өгсөн нь дээр. Засгийн газар "ХХОАТ-ыг 1 хувь болговол төсвийн орлого 2.6 их наядаар тасарна" гээд байгаа. Харин ч 2.6 их наяд төгрөг зах зээлд нийлүүлэгдэнэ. Сайд, дарга нар шиг хулгай хийхгүй, ТӨК-ийн захирлууд шиг хувьдаа авахгүй. Засгийн газар сүүлийн 10 жилд татвар төлөгчдийг яаж тамлан зовоох уу, яаж яруу тодоор хамаг юмыг нь хуу хамах уу гэсэн бодлоготой явж ирсэн" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "55 тэрбумыг төрийн өмчит компаниуд түрээсэнд зарцуулж байна. 100 гаруй төрийн өмчит компаниудаас 5 нь л ашигтай ажиллаж байна. Ашиггүй ажиллаж байгаа газруудад 500 гаруй тэрбум төгрөгийн татаас өгдөг. Танах, хасах зардлууд маш их бий. Зүгээр л хүсэхгүй байна" гэлээ.


































































Сэтгэгдэл
Зочин [202.126.88.210] 2026-05-14 15:45:00
Эд Бүтээн байгуулалтын бүх төслийг зогсоож гацаасан. Одооулс, орон нутгийг ямарч төсөвгүй болгож нэг мөр саирах нь дээ