ТӨРИЙН БАНК “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-ИЙГ ХЭВИЙН ОЛГОЖ БАЙНА

Aдмин / Эдийн засаг

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Ажлын байрыг дэмжих зээл”-д хамрагдах хүсэлтэй иргэд, ААН-н хүсэлтийг бүх салбар нэгжээрээ болон цахимаар хүлээн авч, олголтыг хэвийн үргэлжлүүлж байна.

Төрийн банк нь өнөөдрийн байдлаар 19,602 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүсэлт хүлээн авч, 7,813 зээлдэгчид 361 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Нийт олгосон зээлийн 68%-ийг иргэд, 32%-ийг ААН-үүд авчээ.

Зээлийн нөхцөл:

· Жилийн 3 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай;

· Зээлийн хэмжээ нь ААН-үүдэд 500 сая хүртэл, иргэдэд 50 сая хүртэл төгрөг;

· Барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчид зээлийн дүнгийн 60 хүртэлх хувьд Зээлийн Батлан Даалтын Сангаас батлан даалт гаргуулах боломжтой;

· Зээлдэгчийн санхүүгийн байдалд тохируулан үндсэн зээлийн төлөлтөөс 12 сар хүртэл хугацаанд чөлөөлөх боломжтой.

Зээлийн зориулалт:

· Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх.

Тавигдах шаардлага:

· Зээл хүсэх үеийн эрхэлж буй бизнесийг иргэний хувьд сүүлийн 6 сар, ААН-ийн хувьд сүүлийн 12 сар эрхэлж байсан туршлагатай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа нь тасалдсан байж болох ч тухайн бизнес эрхлэгч иргэний хувьд сүүлийн 6 сар, аж ахуйн нэгжийн хувьд сүүлийн 12 сар тухайн бизнесийг эрхэлж байгаа туршлагатай гэдгийг нотлох);

· Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

· Бизнесийн тогтмол мөнгөн урсгалтай, үйл ажиллагааны цэвэр мөнгөн орлогын 70%-иас хэтрэхгүй дүнгээр зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөх чадвартай байх (Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зээл хүсэгчийн бизнесийн үйл ажиллагаа 2020 оноос хойш хумигдаж, санхүүгийн үзүүлэлт нь буурсан тохиолдолд 2018, 2019 оны цэвэр мөнгөн урсгалд үндэслэн зээлийн судалгаа тооцооллыг хийнэ);

· Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий холбогдох байгууллагаас авсан, бусад баримт бичиг нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан;

· Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах тохиолдолд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн 4.1.1 дэх заалт, 7.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан ЖДҮҮЭ хуулийн этгээд байх. Өөрөөр хэлбэл, 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой байх шаардлагыг хангах.


Сэтгэгдэл

yu [192.82.65.248] 2021-07-24 12:18:46

jiriin ajilaa hiigeed jijig bizness erhleed amidralaa zal;guulaj ybaa irged zeel abch chaddaggui///baritsaatai mongolchuudiig muljij sursan hurungtunuud l ene zeeliig abch bn

ЗОЧИН [202.126.88.205] 2021-07-22 09:52:13

ТӨР ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОЖ БАЙГАА БҮХ ХЭЛБЭРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ДАМЖУУЛ, ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ Ч ЭНЭ БАНКААРАА ӨГ, БҮХ ТАТВАР НДШ ЗЭРГИЙГ ТӨРИЙНХӨӨ БАНКИНД ХИЙЛГЭ ТЭНДЭЭ ХАДГАЛ ТЭГЖ БАЙЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА ТЭГЭХГҮЙ БОЛОХООР ХУВИЙН БАНКУУД ТӨРИЙН МӨНГӨ АВААД ТАРААХДАА ӨНДӨР ХҮҮ, БОСГО ТАВИАД ИРГЭДЭЭ ШУЛЖ БАЙНА ТЭГЖ БАЙНЖ БАНК САНХҮҮГИЙН ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛЖ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРНА.

ЗОЧИН [202.126.88.205] 2021-07-22 09:46:20

ЗЭЭЛ АВАХЫН ТУЛД ЗЭЭЛ АВАХААРГҮЙ БАЯН БАЙЖ Л АВДАГ ЭНЭ ГАЖ ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛМӨӨР ЮМ. ТУХАЙЛБАЛ МАЛЧНЫ ЗЭЭЛ АВАХАД 100 ТОЛГОЙ МАЛТАЙ БАЙЖ АВНА ЭНЭ НЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ ЯДУУ АМЬДРАХ ГЭЖ БАЙГАА ИРГЭДЭЭ УЛАМ ЯДУУ БОЛГОЖ ӨЛСӨЖ ҮХ ГЭСЭНТЭЙ УТГА НЭГЭН ХАРИН ТЭДЭНД ЗЭЭЛ ОЛГОХ ЁСТОЙ БАЙМААР ЮМ ТЭГЖ БАЙЖ Л ЯДУУРЛЫГ БУУРУУЛЖ УЛС ХӨГЖМӨӨР ЮМ. ЭНЭ БАНКУУДЫН ТАВЬЖ БАЙГАА БОСГО ШАЛГУУРЫГ ҮНДСЭЭР НЬ ӨӨРЧИЛЖ БАЙЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ ТЭГЭХГҮЙ БОЛ МӨЛЖЛӨГ ДААХ ХҮНД ЗЭЭЛ ӨГДӨГ ӨНДӨР ХҮҮГЭЭР ДАРАМТАЛДАГ ЭНЭ ГАЖ ТОГТОЛЦОО МОНГОЛ УЛСЫГ СҮЙРҮҮЛЖ БАЙНА.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.